Бээжинд айлчилж байна

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын  ерөнхийлөгч Ши Жинь Пинтэй  уулзах зорилгоор Бээжинд гурав дахь удаагаа айлчилж байна. Энэ нь  түүний 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойш гадаад оронд хийж байгаа гурав дахь албан ёсны айлчлал юм. “Синьхуа” агентлаг түүнийг БНХАУ-д хоёр хоног айлчилж байна гэж мэдээлсэн байна. Орон нутгийн  хэвлэлийнхний мэдээлснээр  ерөнхийлөгч Ши Жинь Пинтэй уулзаж өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Сингапурт хийсэн уулзалтынхаа үр дүнг танилцуулж хэлэлцэх  юм байна. Мөн Японы “Нихон” телевиз удирдагч Ким Жон Уны Бээжинд онгоцноосоо бууж байгааг дамжуулжээ. Харин түүнийг энэ удаагийн уулзалтаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэж амласныхаа хариуд олон улсын эдийн засгийн хоригийг бууруулахыг зорьж байна. Үүний тулд БНХАУ-аас дэмжлэг авна гэж найдаж байна  гэж Японы “Никкей” агентлаг мэдээлэв. Мөн БНХАУ-ын Гадаад яамнаас өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос хүлээсэн үүргээ биелүүлбэл НҮБ-д Пхеньянд ног­дуулсан хоригийг бууруулах асуудлыг авч үзэж болох талаар санал тавьжээ. Ким Жон Ун үүний өмнө БНХАУ-д өнгөрсөн гуравдугаар сарын 25-28-нд албан  бус айлчлал хийсэн.  Түүний айлчлалын үеэр хоёр орны тэргүүнүүд  олон асуудлаар ярилцсан билээ. Тухайлбал, хоёр орны харилцаа холбоог нягтруулах, Солонгосын хойгт энхтайван тогтоох, цөмийн зэвсэггүй бүс болгох тухай амласнаа баталсан юм. Дараа нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хоёр Солонгосын хилийн зааг дахь цэрэггүй бүс Панмунжом тосгонд уулзсан.Энэ үеэр тэрээр  Солонгосын хойгтой холбоотой ерөнхийлөгч Ши Жинь Пинтэй хэлэл­цэж тохиролцсон асууд­лаар хөрш орны ерөнхий­лөгчтэй  хамтран ажиллаж зорилгоо биелүүлэх талаар тохиролцсоны дараа өнгөрсөн сард Бээжинд хоёр дахь удаагаа айлчилсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 58 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 58 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 54 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин