Попов: Монголд хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлнэ

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн дугаарт ОХУ-ын Алтайский аймгийн хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Алмаз” компанийн гүйцэтгэх захирал Попов Андрей Ильичийг “Орос-Монголын санаачлага 2018” форумын үеэр урьж ярилцсан юм.   -Манай улсад  ХАА-н чиглэлийн машин тоног төхөөрөмж нэлээд эрэлттэй байдаг. Танайх ямар чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа вэ? -Монголын хөрсөнд тохирсон хөдөө аж ахуйн бүх төрлийн техник, тоног төхөөрөмж манайд бий.Тиймээс тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монголын компаниудтай хамтарч ажиллах хүсэлтэй байна. -Одоогоор харилцаа холбоо тогтоосон байгууллага бий юу? -2013 оноос Монголын компаниуд манай гэрээт борлуулагчаар хамтын ажиллагаатай явж ирсэн.Энэ хугацаанд нийт 150 мянган сэлбэг нийлүүлсэн. Манай Алтайский аймаг нь сэрүүн бүсийн  нутаг учраас уур амьсгал нь Монгол оронтой  төстэй. Тиймээс манай хөдөө аж ахуйн тоног төхөөрмж нь сэрүүн чийглэг хөрсөнд илүү тохиромжтой. -Монголын Оросын санаачлага форумаас юу хүлээж, ямар асуудлыг нааштай шийдвэрлээсэй гэж хүсэж байна вэ? -Гадаад худалдааныхаа үйл ажиллагааг өргөжүүлэх зо­рилгоор энэ форумд ир­сэн. Монголд дахин тоног төхөөрөмжөө оруулж ирэх, сэлбэг засах үйл ажиллагааг эрхлэхээр төлөвлөөд байна. Одоогоор зургаан компанитай хамтарч ажиллахаар тохиролцсон. Энэ арга хэмжээний хү­рээнд хоёр улс бие бие­нийхээ зах зээлийг маш ихээр сонирхож байна. 64 компанийн 200 биз­несийн төлөөллүүд орол­цож  хоорондоо маш сайн танилцах, өөрсдийн эрэлт хэрэгцээг танилцуулж ойлголцох шаардлагатай байна. ОХУ-ын 12 бүс нутгаас бизнесийн төлөөлөгчид ирсэн. Тээвэр эрчим хүч, тоног төхөөрөмж, хүнс, хөдөө аж ахуй гээд долоон салбарын бизнесменүүд цугларч бизнесийн гарц, шийдлээ ярилцсан сайхан арга хэмжээ болж байна. Мөн банкуудын тө­лөө­лөл уулзаж хөрөнг­ө оруулалтын талаар ярилцаж байна. Цаашдаа хамтарч ажиллах нарийн төлөвлөгөөг компанийнхаа хэмжээнд боловсруулна. Хил, Гаалийн асуудлыг хоёр орны Засгийн газар нааштайгаар шийдэх байх гэж найдаж байна. -Манай эрс тэс уур амьсгалтай оронд зохицсон техник, технологи бий юу? - Алтайскийн бүс нутгийн хүйтэн сэрүүн  уур амьсгалтай танайх адилхан. Тиймээс яг л зохицох техник төхөөрөмж бий. Түүнчлэн үйлдвэрлэл байнга явагддаг болохоор сэлбэг олдохгүй болох тохиолдол үгүй. Манай гэрээт борлуулагч компа­ниар дамжуулан захиалга өгөхөд болно. Захиалгын дагуу 7-10 хоногийн дотор нийлүүлнэ. Мөн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний газраа энд нээхээр зорьж байна. -Онцлох бүтээгдэхүүн болон компанийнхаа талаар танилцуулбал? -Манай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Алмаз” компани 25 жил үйл ажиллагаа явуулж буй залуу компани. 1500 гаруй ажилтантай. ХАА-н бүх тоног төхөөрөмж болон түүнийг дагалдах багаж хэрэгсэлийг үйлдвэрлэдэг.Олон улс оронтой хамтын ажиллагаатай. -Монголд  ямар төрлийн тоног төхөөрөмж илүү нийлүүлж байна  бэ? -Хөрс боловсруулах, газар хагалах төхөөрөмж болон  түүнийг дагалдах хэ­рэгслийг илүү нийлүүлдэг. -2013 оноос хойш өнөөд­­рийг хүртэл танай компани хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ? -Диллерээр дам­жуулж бүтээгдэхүүнээ борлуулдаг. ОХУ-д 165 диллертэй, Монголд бас нэлээн хэд байгаа. Сэлбэг хариуцсан компани байгуулахаар Монголд ирсэн. Бүтээгдэхүүнээ албан ёсны гэрээт борлуулагчаар борлуулдаг учраас хөрөнгө оруулалт гэдэг утгаараа Монголд оруулсан зүйл одоогоор үгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

7 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

7 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

7 цаг 44 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

7 цаг 44 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

7 цаг 44 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

7 цаг 44 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

7 цаг 44 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 53 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 55 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 56 мин