Дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна

2018-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Германы канцлер Ангела Меркель сүүлийн жилүүдэд Европт нүүрлээд байгаа цагаачлалын асуудлаар Европын холбооны олон оронтой дээд хэмжээний чуулга уулзалт хийхээр төлөвлөөд байна гэж орон нутгийн “Bild”сонинд мэдээлжээ. Тэрээр энэ шийдвэрийг  Германы Дотоод яамны сайд Хорст Зеехофертой цагаачлалын салбарт Германы байр суурийг бэхжүүлэх, Засгийн газрын төлөвлөгөөг бэхжүүлэх, хилийн аюулгүй байдал, хилийн хяналтыг чангатгах талаар олон удаа уулзаж зөвлөлдсөний дараа энэ шийдвэрийг гаргасан байна. Чуулга уулзалтыг  энэ сарын 28,29-нд хийхээр төлөвлөсөн бөгөөд Европын холбооны чуулганаас өмнө болно.  Ангела Меркель Итали, Грек, Австри тэргүүтэй Европын холбооны орон  оролцох  чуулганы үеэр  Европын хүчнүүдтэй цагаачлалын асуудлыг шийдвэрлэх хувилбарыг хэлэлцэхийг хүсч байна гэж  “Bild”сонин Германы Засгийн газар болон Европын холбооны эрх баригчдын хэлснээс иш татан бичжээ. Мөн тус сонинд “Одоогийн байдлаар ямар ч шийдвэр гаргаагүй байна.  Бид энэ чуулганыг хийх талаар төлөвлөх үе шатандаа явж байна”гэж Италийн Засгийн газрын эх сурвалжаас  мэдэгдсэнийг нийтэлсэн байна. Мөн чуулган хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна гэжээ. Гэхдээ  “Bild” сонин энэ чуулган ирэх долоо хоногт болох магадлалтай  гэж бичсэн байна. Харин энэ уулзалтад Испани эсвэл Балканы орнууд оролцох талаар мэдээлээгүй аж. Германы канцлер Ангела Меркель энэ сарын сүүлээр Брюсельд болох чуулганы үеэр хууль бус цагаачлалын Европын төвшинд шийдвэрлэх арга замыг хайж олох байр суурийг баримталж байгаа аж. Иймээс тэрээр сонгогчдоосоо тэвчээртэй байхыг хүссэн байна.  Европ нь одоогоор дэлхийн II дайнаас хойш Ойрхи Дорнод, Хойд Африкт өрнөөд байгаа эдийн засгийн асуудал, зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсэдтэй холбоотой хямралд өртөөд байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 43 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 45 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 46 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 41 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 3 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 2 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

10 цаг 34 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 55 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

14 цаг 29 мин