“United center” үйлчилгээтэй-орон сууц

2018-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын үйлдвэрлэл болон барилгын бүтээн байгуулалт ямар шат дамжлагаар бүтэж эцсийн хэрэглэгчдэд хүрч буйг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаа “Өгөөж хишиг” компанийн “United center” буюу “United apartment-2” төслөөс танилцуулахаар бэлтгэлээ.  

ОРЦНЫ ХЭСЭГ БУЮУ УУЛЗАЛТЫН ТАНХИМ

[caption id="attachment_40556" align="alignnone" width="645"] Энэхүү орон сууцны үүдээр ороод л та тав тухыг мэдрэх болно. Шилдэг интерьер дизайн бүхий сонирхолтой шийдлүүд, уужим цэлгэр орчин таны сэтгэлд лавтайяа нийцнэ.[/caption]   “United apartment-2” төсөл нь 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга бөгөөд орчин цагийн барилга төлөвлөлтийн дэвшилтэт шинжийг агуулан төлөвлөж, барьжээ. Ингэхдээ барилгын орцны хэсгийг олон улсын барилгын хүлээлгийн танхимын жишгээр зохион байгуулж, үүдний хэсэгтээ 24 цагийн туршид ресепшн, хамгаалалт байрлаж, дотоод холбоогоор хангагдсан байна.Уг барилгын оршин суугчид нь зочидтойгоо хүлээлгийн танхимд уулзаж, ярилцах боломжтой. Түүнчлэн уулзалт хийх “VIP” өрөө, фитнесийн танхим,  кофе шоп, хүнсний дэлгүүр, угаалга цэвэрлэгээ, тамхины өрөө, худалдааны showroom буюу үзэсгэлэн зохион байгуулах танхимтай байхаар тохижуулжээ. Энэ төслийн хүрээнд барьж буй орон сууц нь оршин суугчийн тав тухтай байдал болон аюулгүй ажиллагааг хангасан, европын сайн чанарын материалыг ашиглажээ. Нөгөөтэйгүүр энэ орон сууны 1-4 давхар хүртэлх байрнуудын таазны өндөр нь 3.3-4.2 ам метр буюу нилээн өндөр байгаа юм байна. Ингэснээр  цэлгэр саруулхан харагдах орчныг бүрдүүлсэн байна. [caption id="attachment_40561" align="alignnone" width="645"] Нар туссан гэрэлтэй өрөөнүүд, шилэн хана, өрөөний сонирхолтой шийдлүүд танай гэр бүлийн гишүүн бүрт таалагдана.[/caption]  

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тус төсөл нь үйлчилгээтэй, 3-4 өрөөтэй 55 айлын сууцтай, зохион байгуулалтын хувьд ашиглалтын үед төрөл бүрийн ахуйн үйлчилгээ авах бүрэн боломжтойгоор төлөвлөгдөж зохион байгуулагдсан  болохыг “Өгөөж хишиг” компанийн ерөнхий менежер П.Амарболд ярилаа. Тэрээр “Бидний барьж буй энэ төсөл үйлчилгээ болон орон сууц нь дээд зэргийн орон сууцны төлөвлөлтийн шаардлагыг хангасан” гэв. Хэдийгээр нэг давхарт таван айл байх боловч дөрвөн лифттэй байхаар зохицуулагдсан. Үүгээрээ оршин суугчдын тав тухтай байдлыг хангахыг эрмэлзжээ. Тус барилгад ашиглаж буй лифт нь Америкийн “Sword” брэндийнх. Энэ нь цахилгаан тасарсан үед аюулгүй ажиллагаагаа хангах бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл тог тасарсан үед аль ойр байх давхартаа зорчигчийг буулгахаар программчлагдсан, мөн картын системээр ажиллана. “United apartment-2” төслийн байрнууд талбайн хэмжээнээс үл хамааран дотроо хоёр “00”-ын өрөөтэй байхаас гадна хувцасны өрөөтэй байна.  Цонхууд нь цэлгэр, саруулхан байв. Барилгын барьж эхлэхээс өмнө захиалгаа өгсөн оршин суугч ханын обой, цонх болон шалны өнгийг өөрөө сонгосон, лоунж хэсэгтэй байхаар зохион байгуулалтыг хийсэн байлаа. Энэхүү орон сууц нь ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлжээ. Түүнээс гадна айл бүрийн гаднах хаалга бүгд төмөр  байх бөгөөд гадна тал нь модон бүрхүүлтэй юм байна. Энэ нь бат бөх байхын зэрэгцээ дуу чимээг гадагшлуулахгүй, мөн давхар хамгаалалт сайн байдаг юм. Тус компанийн өмнө нь барьсан “United apartment” төслийн оршин суугчид эл хаалгийг “Сэйфний хаалга” хэмээдэг аж.  

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Элчингийн хороолол, Байршил: Хүүхдийн паркийн зүүн талд Харилцах утас: 99087828, 99199452

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 52 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 52 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 52 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 52 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 52 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 52 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 52 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 2 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 4 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

20 цаг 5 мин