Цэвэршүүлэх үйлдвэр барьснаар алтны хууль бус нийлүүлэлтийг шийдэх үү

2018-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Алтны үйлдвэрлэл Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг. Алт бол валютын нөөц бүрдүүлэх мөнгөний үнэ цэнийг тодорхойлох стратегийн чухал ач холбогдолтой металл. Одоогоор манайд алтыг тусгай зөвшөөрөлтэй олборлогч компаниуд, бичил уурхайн нөхөрлөл, хоршоод албан ёсоор олборлодог. Үүний зэрэгцээ албан бус уурхайчид болон хууль бус олборлогчид алт олборлож байна. Эдгээр олборлогч дөрвөн эх үүсвэрээс алтыг олборлож Монголбанкинд тушааж байна. Харин Монголбанкинд ирэх зам нь янз бүр. Алт олборлох компаниуд нь тусгай зөвшөөрлийн дагуу олборлож тусгай сорьцын лабораторид шинжлүүлж алтаа тушааж буй. Харин бичил уурхайн албажсан нөхөрлөл, хоршоодын тухайд олборлолт нь зөв хэдий ч худалдааны төвшинд албан ёсны биш. Алт анхдагч нэгжээс  аймаг, сумын алтны худалдаачид, ченж, алтан эдлэлийн зах зээлд  нийлүүлэгдэж  явсаар сорьцын хяналтын лабораторид сорьцоо тогтоолгосны дараа Төвбанкинд ирж байна. Эцсийн цэг болох улсын сорьцын лаборатори нь албан ёсны хэрнээ дундах үе шат хууль бус байна. Хууль бус байдлыг ашиглан зарим нэг алт олборлогч компаниуд, алтны худалдаачид хууль бус замаар олборлосон алтныхаа нөөц болон хэмжээг нуун дарагдуулах, худал мэдүүлэх, нөөцөөсөө илүү гарсан алтаа хууль бусаар хил давуулж байна гэсэн хардлага олон нийтийн дунд бий. Гэхдээ хэдэн кг алт хэдэн онд хууль бусаар хил давуулсан гэсэн тоо баримт одоогоор байдаггүй юм байна. Монголбанкны худалдан авсан алттай дүйцхүйц хэмжээний алтыг хил давуулан алдаж байна гэсэн албан бус тооцоо байдаг тухай эх сурвалж ярьж байна. Өнгөрсөн онд гэхэд 20 тонн алт Монголбанк худалдан авсан. Төвбанк алтаа гадаадын олон улсад зөвшөөрөгдсөн итгэмжлэлтэй лабо­рато­рид  цэвэршүүлдэг. Нэг унц алт цэвэршүүлэхдээ 50 ам.доллар төлдөг юм байна. Алтаа Лондонгийн үнэт металлийн биржид арилжаалж валютын нөөцөө бүрдүүлж буй. Унц тутамд 50 ам.доллар төлж цэвэршүүлж буй тохиолдолд  дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж үзэж буй. Мэдээж олон улсад зөвшөөрөгдсөн, итгэмжлэлтэй үйлдвэр барих  шаардлага тавигдана. Тэгвэл алт цэвэршүүлэх үйлдвэрийн зөвшөөрөл итгэмжлэлийг дор хаяж 5-10 жил ажиллаж байж дээрх болзлыг хангадаг хатуу шалгууртай. Өнөөдөр ямар нэгэн эх үүсвэрээр нэг үйлдвэр бариад алтаа цэвэршүүллээ гэхэд Лондонгийн металлын бирж худалдаж авахгүй гэсэн үг. Хөрөнгө зараад барьсан үйлдвэрээ сул зогсоох уу гэдэг асуудал гарч ирж байна. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлтэй цэвэршүүлэх үйлдвэрийн салбарыг оруулж ирэх нь илүү ашигтай хувилбар гэдгийг ч мэргэжлийнхэн хэлж байна. Гэхдээ алтны нийлүүлэлт албан ёсны болоогүй тохиолдолд үйлдвэр бариад шийдэгдэх үү гэдэг ч бас л бүрхэг. Монгол Улсын алтны нийлүүлэлтийн зураглалыг  олон улсын шинжээчид, мэргэжлийн байгууллага гаргажээ. Стратегийн хүрээнд үйлдвэрлэлийг илүү боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт болгож боловсрол, эрүүл мэнд, нийгэм эдийн засагт ямар үр өгөөж авчрах вэ гэдэг талаас нь харах шаардлага тулгарч байна. Одоогоор нийлүүлэлтийн сүлжээ анхнаас нь алдаатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тухайлбал, хэн, хаанаас хэрхэн олборлож, боловсруулан худалдаад байгаа гарал үүслийг баримтаар тодорхой байхыг олон улсад шаарддаг. Мөн татварын нэгдсэн хялбар тогтолцоо чухал аж. Өөрөөр хэлбэл, санхүүгийн бичиг баримт, үе шат бүрт тодорхой, татвар ногдуулалт тавигдаж  төлөгдсөн байх шаардлагатай. Энэ гурван сүлжээ бүрдсэн байхад албан нийлүүлэлт бүрэн гэж үздэг ажээ. Өөрөөр хэлбэл, алтны хайгуул олборлолт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үйл явцыг албан нийлүүлэлтийн сүлжээ гэж нэрлэдэг юм байна. Энэ нь олон улсын стандарт. Тэгвэл манайд энэ бүх стандарт зөрчигдөж байгаа. Нийлүүлэлтийн үр дүнгээс ямар үр ашгийг тухайн орон нутгийн иргэд хүртэх вэ гэдгээс алтны үнэ цэнийн гинжин хэлхээ үүсдэг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

15 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин