Бодит тоон мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах нь

2018-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ Өмнөх дугаарын нийтлэлээ үргэлжлүүлж, тэтгэврийн системтэй холбоотой бодлого бо­ловс­руулахад “бодит ста­­тис­тик мэдээлэл” -ийг үндэс болгох нь яагаад чухал болохыг тайлбарлая. Өнөөдөр Монгол Улсад тогтмол орлоготой иргэний сарын дундаж цалин 800 мянга орчим төгрөг байна. Гучин жилийн өмнө буюу 1990-ээд онд энгийн ажил мэргэжил эрхэлдэг ажилтны жишиг цалин 300 төгрөг, одоогийнхоос бараг 2700 дахин бага байсан гэдгээс харвал тухайн үеийн бараа бүтээгдэхүүний үнэ ч тэр хэрээр хямд байсан болов уу. Тэтгэврийн даатгалын тогтолцоонд, цаг хуга­цаанаас хамааран өөрч­­лөгддөг дундаж цалин­­гийн үзүүлэлт ирээ­­дүйд тэтгэвэр тогтоолгох үед чухал нөлөө үзүүлдэг. Жи­шээл­бэл, 1990 онд тэтгэвэрт гарсан ажилтны тэр үеийн сарын цалин дунджаар 300 төгрөг байлаа гэж бодъё. Гэтэл тэр мөнгөн дүнгээр тэтгэвэр тооцвол, өнөөдрийн амьжиргааны түвшинээс хамаагүй доогуур дүнгээр тэтгэвэр тогтоно. Үүнээс сэргийлэхийн тулд, цалингийн “дахин үнэлгээний хувь” буюу итгэлцүүр ашиглан, тухайн үеийн цалинг өнөөгийн амжиргааны түвшинтэй уялдуулан өсгөж тооцдог. Дээрх жишээгээр хэлбэл 300 төгрөгийн жишиг цалинг одоогийн 800 мянган төгрөгийн дундаж цалинтай “ижилтгэж”, 1990 онд тэтгэвэрт гарсан ажилтан одоогийн дундаж цалинтай дүйцэх цалинг авч байсан болгож тэтгэврийг тогтооно гэсэн үг юм. Дахин үнэлгээний хувь (дээрх жишээгээр хэлбэл 800,000/300=2,666.7)-ийг тооцохын тулд жил бүрийн дундаж цалингийн хэмжээг зөв гаргах шаардлагатай ба өмнөх жилүүдийн цалинг одоогийн цалинтай харьцуулж, жил бүрийн зөрүү хувийг тооцож гаргадаг. Жил бүр төлж буй шимтгэлийн хэмжээг тухайн жилийн зөрүүний хувиар үржүүлж, өмнө нь төлсөн шимтгэлийг өнөөгийн үнэ цэнэд уялдуулах юм. Өөрөөр хэлбэл, дахин үнэлгээний хувийг жил бүр шинэчлэх ёстой. Төвөгтэй хэдий ч, тэтгэвэр авч эхлэх жилээс хамааран тэтгэврийн хэм­жээнд ялгаа гара­хаас сэргийлэхийн тулд цалингийн дахин үнэл­гээний хувь (цалингийн итгэлцүүр) гэдэг индекс маш чухал юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

15 цаг 3 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин