Түүхэн уулзалт эхэллээ

2018-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трам, Хойд Солонгосын удирдагч Ким Жон нарын орон нутгийн цагаар өглөөний 9:00 цагт Сентоза арлын таван одтой “Капелла” зочид буудалд хийх уулзалт эхэлсэн байна.Уулзалт эхлэх үеэр ерөнхийлөгч Дональд Трамп тэдний уулзалт амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ үеэр тэдний харилцаа сайн байх болно гэдэгт итгэж байна гэв. Харин Ким Жон Ун  уулзалт хийх зам саад бэрхшээлээр дүүрэн байлаа. Гэвч бид одоо энд байна гэжээ. Түүнчлэн энэ уулзалт хаалттай болохоос гадна 45 минут үргэлжилнэ  гэж найдаж байна гэсэн юм. “CNN” телевиз уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео,Зэвсэгт хүчний генерал Жон Келли, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар оролцож байна гэж мэдээллээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс,Филиппинд суугаа АНУ-ын Элчин сайд Сун Ким,Ази дахь Үндэсний аюулгүй байдлыг хариуцсан захирал Мэтт Потингер нар хоёр орны тэргүүнийг зоог барих үеэр дагалдах юм байна. Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын дараа хэвлэлийн хурал хийх бөгөөд дараа нь орон нутгийн цагаар оройн 20::00 цагт АНУ  руу ниснэ. Тэд энэ уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, ирээдүйд хийх найрамдлын гэрээ байгуулах эхлэл болно гэв.Хэдийгээр өнгөрсөн сарын сүүлчээр одоо хийж байгаа  санал зөрөлдсөний улмаас уулзалтаа цуцлах шийдвэр гаргаад байсан. Гэвч талууд энэ сарын эхээр өнөөдөр уулзахаар тохиролцсоны дагуу уулзаж байгаа юм. [caption id="attachment_40339" align="alignnone" width="624"] АНУ-ын нэг ч ерөнхийлөгч төрийн эрх барьж байгаа Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байгаагүй юм[/caption] [caption id="attachment_40340" align="alignnone" width="624"] Тэд ганцаарчилсан уулзалтаа үргэлжлүүлэхийн өмнө уулзалтын талаар товчхон мэдэгдэл хийсэн байна.[/caption] [caption id="attachment_40341" align="alignnone" width="624"] Тэд ганцаарчилсан уулзалтынхаа дараа хоёр орны өндөр албан тушаалтан нартай хэлэлцээрийн ширээнд сууж байгаа нь[/caption] Эх сурвалж: www.polit.mn  
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 11 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 11 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин