В.Путин Хятадад хийсэн айлчлалаа ингэж дүгнэв

2018-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад хийсэн айлчлалаа өчиг­­дөр /2018.06.10/ өндөр­лөв. Айлчлалын үр дүнд Орос улсын тэргүүн сэтгэл хангалуун байна. Айлч­лал хоёр хэсгээс бүрд­сэн. Эхлээд Бээжинд албан ёсны айлчлалын үеэр гол төлөв хоёр талын асуудлуудыг хэлэлцсэн бол Чиндаод ШХАБ-ын чуулганы хүрээнд ерөнхий хурал­даанд оролцохын зэ­рэгцээ ШХАБ-ын улс орнуудын удирдагч нартай хэсэгчилсэн бо­лон ганцаарчилсан уул­залт яриа хийжээ. Хята­дад өнгөрүүлсэн гурав хоногийн ажлаа дүг­нэнгээ онцгой нө­хөр­сөг уур амьсгал бүр­дүүл­сэнд уулзалтыг зохион байгуулагч нарт ерөн­хийлөгч талархал илэр­хийллээ гэж ТАСС агентлаг мэдээлжээ. “Ялангуяа БНХАУ-д хийсэн миний албан ёсны айлчлалын үеэр онцгой халуун дотно хүлээн авсанд Хятадын ард түмэн, Хятадын удирдлага, Ши Жиньпин даргад талар­хал илэрхийлэхийг хүсч байна. Бүх зүйл үнэ­хээр мэргэжлийн өндөр төв­шинд, бүхнийг чухамхүү найрс­гаар, халуун дулаан, үр дүнтэй зохион бай­гууллаа” хэмээн сэтгүүл­чидтэй уулзахдаа Путин онцлов.   ДӨРӨВ ДЭХ УДАА СОНГОГДСОНЫ ДАРААХ АНХНЫ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ   Зөвхөн хоёр орны төдийгүй нийт дэлхий дахины хувьд Бээжинтэй харилцах харилцаагаа хөг­­жүүлэхэд Москва их ач холбогдол өгч байдгийг Оросын лидер онц­лон тэмдэглэсэн. “Бид харилцан үйл ажил­ла­гааныхаа өндөр төвшинг дэм­жиж, түүнийг хөгжүү­лэх тухай ярилцаж байгаа энэ баримт өөрөө, миний бод­лоор, орчин үеийн олон улсын харилцаа, Орос-Хятадын холбоо ха­рил­цааны хувьд ихээ­хэн ач холбогдолтой юм” хэмээн тэрээр сэт­гүүлч­­дэд мэдэгдэв. Айлч­­лалын явцад гарын үсэг зурсан баримт бичгийн талаар В.Путин сануу­лав. “БНХАУ-тай бид маш өндөр төвшинд ха­рил­­цаатай байгаагаа но­толж, улс төрийн тав­цан дахь цаашдын хамтын ажиллагаа, янз бүрийн аюул заналтай хийх тэмцлийн тухай харилцан тохиролцож, Ши Жиньпин даргатай хамт холбогдох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нотолгоо маш чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл өдөр тутмын асар их ажлын хажуугаар бидний харилцан үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар бид мартах ёсгүй” хэмээн Оросын лидер тэмдэглэв. Тэдгээр чиглэлийн нэг нь олон улсын тавцан, НҮБ, “Их хорь”, БРИКС, ШХАБ зэрэг олон улсын байгууллага дахь бидний харилцан үйл ажиллагаа юм гэж тэрээр тодруулав. Эдийн засгийн хүрээн дэх ОХУ, БНХАУ-ын харилцан үйл ажиллагаа, гарын үсэг зурсан өргөн хүрээний Евроазийн түнш­лэлийн техник-эдийн засгийн үндэслэлийг ерөнхийлөгч онцлов. Гэрээнд гарын үсэг зурах хүртэл тодорхой хугацаанд бас дахин сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ энэ бол бүс нутгийг хамарсан эдийн засгийн томоохон нэгдлийг зохион байгуулах эхний маш чухал алхам гэж тэрээр үзэж байгаа ажээ. Түүний хэлснээр ийм нэгдэл бидний хөгжүүлж байгаа Евроазийн эдийн засгийн хамтын ажил­лагаа болон Хятадын санаачилсан “Торгоны зам”-ын эдийн засгийн хэмжүүртэй хамтатгах боломжтой юм байна. Энэ бүхэн өнгөрсөн онд 87 тэрбум ам.долларт хүрсэн ОХУ, Хятадын эр­чимтэй хөгжиж буй худал­дааны эргэлтэд нө­лөөл­сөн. Энэ оны I улирлын байдлаар худал­дааны эр­гэлт эрс өсөн нэ­мэг­дэж байгаагаас хар­вал энэ бүхэн цааш үргэл­жил­сээр худалдааны эр­­гэлтийг 100 тэрбум ам.долларт бид бүрэн хүр­­гэж чадна гэж бодож байна хэмээн оросын лидер итгэл төгс байна. Хамтын ажиллагааны чу­хал салбарын тоонд эрчим хүч ялангуяа, атомын эр­чим хүч, Оросын дэв­шилт технологийг ашиг­лах Хятадын сарны хөтөл­бөр, нисэх онгоц үйлд­вэрлэл, ачаа-зорчигч тээврийн “Евроази” зам, “Приморье-1”, “Приморье-2” тээврийн кори­­дор хөгжүүлэх, Хойд мөсөн далайн зам, Транс­сибирь, Байгал-Амарын төмөр замын магист­­­ралийн хүчин чадлыг хамт­ран эзэмших зэрэг дэд бүтцийн төслийг хамтран хэ­рэг­жүүлэхийг тэрээр дурдав. Эдгээр бүх асуудлаар хийх харилцан яриаг В.Путин, Ши Жиньпин нар Владивосток хотноо ес­дүгээр сарын 11-13-нд болох Дорнын эдийн засгийн форум дээр үргэлжлүүлэхээр Оросын лидер Хятадын удирдагчийг урьжээ.   ШХАБ-ЫН ОНОВЧТОЙ БҮТЭЦ   ШХАБ-ын хүрээн дэх ажлын талаар ОХУ-ын ерөнхийлөгч гол үр дүн нь нэлээд олон баримт бичиг баталсан гэдгээс өөр дэлгэрэнгүй нарийн зүйл ярьсангүй. Тэдгээрийн дотроос хамгийн гол баримт бичиг бол Афганистан, Сири, БНАСАУ-ын эргэн тойрон дахь нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн ажил хэргийн байдал, протекционизмтай хийх тэмцлийн асуудал, мэдээлэл-харилцаа хол­бооны салбар дахь хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн өөрч­лөлтийг багтаасан орчин үеийн глобал асуу­далд зориулсан таван бүлэгтэй, 14 хуудас Чиндаогийн Тунхаг бичиг юм байна. Удирдагч нар нийтдээ 17 баримт бичиг батлав. Тэдгээрийн дотор тухайлбал, ШХАБ-ын гишүүн улс орнуудын найрсаг хөрш, найрамдал нөхөр­лөл, хамтын ажил­лагааны тухай урт хуга­цааны Гэрээний заалтуудыг хэрэг­жүүлэх 2018-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай ШХАБ-ын гишүүн улс орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн шийдвэр, Терроризм, сепаритизм, экстремизмийн эсрэг 2019-2021 оны хооронд явуулах ШХАБ-ын гишүүн улс орнуудын хамтын үйл ажил­лагааны хөтөлбөр батлах баримт бичгийг дурдаж болно. Удирдагч нар мөн ШХАБ-ын гишүүн улс ор­нуудын 2018-2023 оны хооронд баримтлах ман­­сууруулах бодисын эсрэг стратеги, түүнийг хэрэг­­жүүлэх хөтөлбөрийг бат­лах шийдвэр болон уул­залтын үр дүнд баталсан мэдээлэлд гарын үсэг зуржээ. ШХАБ-ын ирээдүй, ту­хайл­­­бал, түүнийг өргөт­гөх боломжийн талаар тавьсан асуултад В.Путин яарахгүй байхыг уриалав. Өргөтгөхийн тухайд бид бий болсон одоогийн бүтэц оновчтой хэмээн тохиролцсон. Энэ өргөтгөсөн бүрэлдэхүүнээр (өнгөрсөн онд Энэтхэг, Пакистан улс нэгдсэнээс хойшх) байгууллага хэр­хэн ажиллахыг бид харах ёстой гэж тэр хэлэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн тэмдэглэж хэлсэнчилэн өнөөгийн форматаар явагдах ШХАБ-ын ажилд дүн шинжилгээ хийсний дараа оролцогч улс орнууд байгууллагыг өргөтгөхтэй хол­­­­боотой цаашдын алхмын талаар шийдвэр гаргах ажээ.   ШХАБ-ТАЙ ХАРЬЦУУЛАХАД G7   Уулзалтын ажил хэргийн талаар өгүүлэнгээ В.Путин “ШХАБ-ын улс орнуудын нийт эдийн засаг цар хэмжээгээрээ, худалдан авах чадвараараа “Их долоо”-гийн улс орнуудын эдийн засгийн цар хэмжээнээс илүү гарсан” тухай Олон улсын валютын сангийн нотолсон барим­­туудыг сануулав. Хэрэв­­ энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийн хурдаас хавьгүй өндөр гэдгийг санах юм бол бүх улс орны хувьд хэтийн төлөв маш сайн, сонир­­холтой харагдаж байна хэмээн тэрээр онц­лов. Өнөөдөр бид протек­ционизмтай тэмцэх, чөлөөт худалдааны зарчмыг дагаж мөрдөхөө нотолсон зэргийг харгалзаж үзэх аваас энэ бол бүх дэлхийн худалдаа, бүх дэлхийн эдийн засагт онцгой чу­хал ач холбогдолтой гэж ерөнхийлөгч итгэл төгс өгүүлэв. Үүний зэрэгцээ өөр нэгдэл болох “Их долоо”-гийн дотоод зөрчлийн талаар түүний санаа бодлыг олж мэдэх гэсэн сурвалжлагчийн хүсэл сонирхлыг тэр дэмжээгүй байна. Энэ бол байдаг л зүйл, үүнд дэвэргэлгүйгээр тайван хандах хэрэгтэй. Юу эс тохиолддог билээ. Бидэнд, Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагаанд янз бүрийн маргаан гардаг, бүхнийг бүгд нэг дор гарын үсэг зурдаггүй хэмээн төрийн тэргүүн нэмж хэлэв. Анхаарах ёстой асууд­лын тоонд харин В.Путин Европоос нийлүүлэх автомашинд АНУ хязгаар тогтоох бодолтой байгааг онцлов. Энэ бол харин ноцтой асуудал. Энэ бол олон улс орны ялангуяа, Европын улс орнуудын эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөж болох юм хэмээн онцлов. Түүний хэлснээр ийм шийдвэр дэлхий нийтийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Энэ асуудал G7-гийн сүүлчийн уулзалт дээр гарсан сэтгэл хөдлөлийг бодвол илүү чухал гэжээ.   ХООСОН ЯРИХААС ХАРИЛЦАН ЯРИАНД ШИЛЖИХ   Бүхэлдээ Путин санал зөрөлдөөнийг дэ­­вэр­­гэхээс хамтын ажиллагаанд шилжихийг уриалав. Бусниулах үйл ажиллагаагаа зогсоохыг Москвагаас шаардсан G7-гийн удирдагч нарын мэдэгдлийн хариуд тэр энэ мэдэгдлийг хийжээ. Бусниулах үйлдлийн тухай хэл ярианы хувьд энд ч бас Солсберид болсон нийтээр мэдэх үйл явдалтай холбогдуулан бүгд эв санааны нэгдлээ илэрхийлсэн шиг бусад үйл явдлын нэг адил тодорхой юм юу ч хэлсэнгүй. Ма­гад­лал өндөр байна гэхээр л бүгд эв санааны нэг­дэлтэй болцгоодог. Миний бодлоор иймэрхүү дэмий хоосон үг яриаг эцэслэж, бодит хамтын ажиллагаатай холбоотой тодорхой асуудал руу шил­жих хэрэгтэй байна хэмээн ерөнхийлөгч мэдэгдэв. Москва бүх түнштэй, түүний дотор АНУ-тай харилцан яриа өрнүүлэхэд нээлттэй гэдгийг тэр нэг бус удаа онцлон тэмдэглэв. Америкийн тал бэлэн болмогц тэр даруй уулзалт зохион байгуулагдана. Гэхдээ мэдээж миний өдөр тутмын ажлын графикийг хар­галзана хэмээн тэр хэллээ. Оросын лидерийн хэлснээр Трамп ч мөн ийм уулзалт зүй зохистой гэж нэг бус удаа ярьсан ажээ. Яг тийм гэдгийг би нотолж байна хэмээгээд Путин энэ оны гуравдугаар сард Цагаан ордны эзэнтэй хамгийн сүүлд утсаар ярихдаа зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ тойргийн талаар сэтгэл зовниж байгаагаа илэрхийлснийг сануулав. Би түүнтэй санал нэг байна. Энэ бүгдийг тодорхой хэлэлцэхийн тулд манай гадаад харилцааны яамд, шинжээчид бие биетэйгээ маш нягт хамтран ажиллах хэрэгтэй. Нүүр тулсан уулзалтууд ч мөн хэрэгтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд мэдэгдээд хэрвээ уулзалт болох аваас агуулга нь тодорхой байх ёстой хэмээн онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 36 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 36 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин