G8-ыг эгүүлж бүрдүүлэх уриалгад Путин ингэж хариулав

2018-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Их найм” (G8)-ын форматыг эгүүлж бүрдүүлэх саналын хариуг Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын уулзалт дээр хийсэн мэдэгдэлдээ өглөө хэмээн “Интерфакс” уламжлав. “Орос улс “их долоо”, “их найм”-д эргэж орох тухайд бол бид түүний бүрэлдэхүүнээс гараагүй. Тухайн үедээ хамтрагч нар маань тодорхой үзэл бодлын үүднээс Орост ирэхээс татгалзсан. Та бүхэнтэй Москвад учран золгохдоо бид баяртай байх болно” гэж оросын лидер хэлэв. Үүний хамт тэрээр Олон улсын валютын сангийн (ОУВС) баримт бичигт гэрчилснээр ШХАБ-ын улс орнууд G7-ийн гишүүдтэй аль хэдийнэ зэрэгцсэн, түүгээр ч барахгүй худалдан авах чадварын үзүүлэлтээр тэднийг гүйцэж түрүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэв. “Хүн амд ногдох тооцоогоор “долоогийн” хэмээн нэрлэгдэх улс орнууд илүү баян, гэхдээ ШХАБ-ын улс орнуудын эдийн засгийн цар хэмжээ илүү том юм. Хүн амын тоогоор ч мэдээж хэд дахин их, Дэлхийн бөмбөрцгийн тал нь байгаа билээ” хэмээн Путин онцлов. G8 форматыг эгүүлж бүрдүүлэх хүсэл сонирхлыг эхэлж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 8-нд илэрхийлж мэдэгдсэн. Америкийн лидерийн хэлснээр “долоо”-гийн уулзалтад оролцогчид энэ асуудлаар санал хураагаагүй боловч хэлэлцсэн ажээ. G8-ыг эгүүлж бүрдүүлэх санааг Итали улс ил тод дэмжсэн. Үүнээс өмнө Герман улс эсрэг байр сууриа илэрхийлсэн. 2014 онд Крымыг Орос улстай нэгдсэний дараа G8 формат оршин тогтнохоо больсон. Тэр үед дэлхийн томоохон гүрний лидерүүд Орос улс даргалж Сочид зохион байгуулах ёстой байсан “Найм “-ын уулзалтад оролцохоос татгалзсан юм. Энэхүү уулзалтын оронд “долоо”-гийн G7 (Франц, Их британи, АНУ, Герман, Япон, Итали, Канад) уулзалт Брюссельд болсон билээ. Уулзалтад мөн Европын холбооны төлөөлөгчид (Европын холбоо болон Европын комиссын дарга нар) оролцдог. Эх сурвалж: www.polit.mn  
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 54 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 54 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 50 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин