Таро Коно, Майк Помпео нар дахин уулзана

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар  Вашингтонд уулзсан байна. Тэд энэ үеэр ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Ун нарын  уулзалтын дараа дахин уулзахаар тохиролцсон гэж Таро Коно мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжиллаа. Тэрээр “Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянд хатуу дарамт үзүүлэхээсээ татгалзсан нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг шахаж дарамтлах хэрэггүй болохыг нотолж байна гэв. Энэ уулзалтаар хэлэлцсэн ярианы гол сэдэв нь  ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Ун нарын хийх уулзалт, Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй Дональд Трампын хийх уулзалтын бэлтгэл ажлын тухай байсан аж. Түүнчлэн Таро Коно, Майк Помпео нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох нь баттай болох хүртэл  НҮБ-ын тогтоол, Хойд Солонгост тавьсан хоригийг биелүүлэх  шаардлагатай талаар ярилцсан байна. Дональд Трамп, Ким Жон Ун нар уулзалтынхаа үеэр 1970-1980 онд Хойд Солонгосын Аюулгүй албаныхны барьцаалсан япон иргэдийг суллах талаар хэлэлцэхийг онцолжээ. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгос, АНУ-ын хооронд болох уулзалтаас өмнө  ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар АНУ-д ирсэн байна.  Тэрээр ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж Ким Жон Унтай уулзах үеэр хоёр орны баримтлах байр суурийн талаар хэлэлцэж тохиролцохоор Цагаан ордонд айлчилжээ. Тэрээр Канадад  өнөөдөр, маргааш болох их долоогийн уулзалтад оролцохоор явахынхаа өмнө  айлчилж байна гэж Японы  Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Пхеньянтай хэлэлцээр хийнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгост дээд зэргийн хатуу дарамт үзүүлэх ёстой гэсэн улс төрийн бодлогыг баримталж байгаа юм. Гэвч дарамт үзүүлэхийг санаачлагч ерөнхийлөгч Дональд Трамп уулзалт болох ойртож байгаа учраас Хойд Солонгост тавих шаардлагаа багасгаад байна.  Ерөнхий сайд Шинзо Абэ “Тэдний энэ удаагийн  уулзалтаас  ерөнхийлөгч Дональд Трампад Солонгосын хойгийг  нэгмөсөн цөмийн зэвсэггүй бүс болох нь баталгаатай болох хүртэл Пхеньянд ногдуулсан хоригоо хэвээр нь байлгах нь зөв гэдгийг нотолно гэдэг итгэлтэй байна”  гэж Засгийн газраас мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжилжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 56 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 56 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 51 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин