ШХАБ-ын хэвлэл мэдээллийнхний анхны чуулга уулзалт

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ ирүүлснийг ХКН-ын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн эрхлэгч Хуан Куньмин чуулга уулзалтын нээлт дээр уншиж танилцуулав. "ШХАБ-ын улс орнуудын хооронд хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг жилийн өмнө би ШХАБ-ын хэвлэл мэдээллийхний анхны чуулга уулзалтыг зохион байгуулах санал дэвшүүлж байсан билээ. Энэхүү чуулга уулзалт байгууллагыг бэхжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна”хэмээн Ши Жиньпин мэдэгдэв. ШХАБ-ын улс орнуудын хооронд харилцан үйлдэл, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал гүүр болохын хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ард түмнүүд хоорондын найрамдал нөхөрлөлийг сурталчлах, практик хамтын ажиллагааны үндэс суурийг тавихын төлөө хичээж чармайх ёстой хэмээн тэрээр онцлон тэмдэглэв. "Хятад улс ШХАБ-ыг хөгжүүлэхийг эрс шийдвэртэй дэмждэг бөгөөд бүх улс орнуудтай хамтарч бүс нутгийн илүү нягт хамтын ажиллагаа бий болгоход бэлэн байна” БНХАУ-ын дарга онцлоод чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл, мэдээллийн албанаас зохион байгуулсан уг чуулга уулзалт “Шанхайн үзэл санааг хөгжүүлж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг нээх” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад ШХАБ-ын оролцогч, түншлэгч, ажиглагч улс орнуудын томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн удирдагчид, холбогдох улс орнуудын дипломат төлөөлөгчид оролцож байна. ОХУ-аас чуулга уулзалтад телевизийн RT, "ВГТРК" суваг, "Российская газета" болон "Sputnik" агентлагийн удирдлага оролцож байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ. Эх сурвалж: www.polit.mn
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 8 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 8 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 4 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин