“Испанийн тэргүүнээр ажиллах нь нэр хүндийн хэрэг”

2018-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Испанийн ерөнхий­лөгчийн албыг 2011 оноос хашиж байгаа ерөнхийлөгч Мариано Рахой албан тушаалаа хү­лээл­гэн өгчээ. Ингэснээр Социалист ажилчны намын ерөнхий нарийн бичгийн дарга Педро Санчес шинэ ерөн­хий­лөгчөөр сонгог­дож Засгийн газраа бүр­дүүлж эхлээд байна. Кон­серватив намын гишүүн Мариано Рахой хуга­цаанаасаа өмнө албан ту­шаалаа хүлээлгэж өгөх болсон  шалтгаан нь авлигатай холбоотой аж. Педро Санчес шинэ албан тушаалаа хүлээж авахын өмнө эрх баригч намын нэр хүн­дэд нөлөөлсөн авли­гатай холбоотой баримтыг парламентад танилцуулсан байна.Тэрээр үүгээрээ парла­ментын ихэнх бүлэг­лэлийг итгүүлснээс гадна ерөнхийлөгчийг сон­гох санал хураалтад 180 хувийн санал авс­наар ерөнхийлөгчөөр сон­гогджээ. Тэрээр үүнийхээ дараа саяхан батлагдсан үндэсний төсвийг хэвээр нь байлгахаа амласнаас гадна  шинээр тусгаар тогт­носон Каталан мужийн Засгийн га­зартай харилцан яриа хийнэ гэсэн байна. Ерөнхийлөгч Педро Сан­чес олон удаа  ерөнхийлөгч асан Мариано Рахойгийн Засгийн газрыг санаа­чилгаараа огцрох хү­сэлт тавьж байжээ. Харин өнгөрсөн долоо  хоногт Испанийн шүүх  Ажилчны намыг Гуртел гэж нэрлэсэн гэрээ хийж өгснийхөө хариуд авлигал авч хөлжсөн  хэмээн буруутгасан юм. Тэрээр “Ноён Рахой таны цаг дууссан гэж мэдэгдээд Испанийн парламентын доод танхимынханд   Үндэсний шүүх  Мариано Рахойгийн гаргасан мэдэгдэлд тэр  болон бусад албан тушаалтнууд намд  хууль бусаар бүртгэлгүй байсан гэсэн хариулт өгснийг сануулжээ. Үүнд нь ерөнхийлөгч асан Мариано Рахой  “Түүнийг авлига авсан  гэсэн шүүмжлэлд тулгуурлаж шийтгэх нь утгагүй хэрэг гэсэн байна.  Учир нь түүний намд ямар ч ял шийтгэл ногдуулахгүй гэв.  Түүнчлэн бүгд  Педро Санчес сонгуульд ялахгүй гэдгийг мэднэ. Энэ нь түүний намайг яаран шүүмжлэхэд хүргэсэн шалтгаан” гэж хууль сахиулагчдад мэдэгдсэн байна. Мөн тэрээр со­циалист намынхан хоёр ч удаа сонгуульд ялагдсан бо­лохыг сануулаад  Педро Санчесийн Засгийн газар Испанийн эдийн засгийн тогтвортой байдлыг аюулд учруулна гэж сэрэмжлүүлсэн байна. Харин Педро Сан­­чесийг илт давуу саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнд хамгийн түрүүнд баяр хүргэжээ.  Энэ үеэр Мариано Рахой “Испанийн Засгийн газрын тэргүүнээр ажил­лах нь нэр хүндийн хэрэг байлаа. Миний байр суурийг залгамжилж байгаа хүн албаа хүлээл­гэж өгөх өдөр ирэ­хэд надтай адилхан хэлэх болтугай. Би Испанийн өм­нөөс түүнд сайн сайхныг хүсье” гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин