Бодит тоон мэдээлэл дээр үндэслэн бодлого боловсруулах нь чухал

2018-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх   Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.   -Тэтгэврийн системтэй холбоотой бодлого боловс­руулахад бодит статистик мэдээлэлийг үндэс болгох нь яагаад чухал вэ? Өнөөдөр 10 мянган төгрөгөөр та хэдэн талх авах вэ. Ирэх жил, тэрний дараа жил ч гэсэн хэчнээн талх авч хүрэх бол. Мөнгөний үнэ жил бүр өөрчлөгдөж байдаг. Ялангуяа, хөгжиж буй орнуудад бараа, бүтээг­дэ­хүүний үнэ байнга нэмэг­дэж байдаг тул өнөөдрийн талхны үнэ хэдэн жилийн дараа мөн л нэмэгдэнэ. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөхгүй бол тэтгэврийн мөнгөөр амьдарч буй иргэдийн худалдан авалт буурна. Гэтэл амьжиргааны төвшинг хадгалахын тулд тэтгэврийн хэмжээг өсгөх шаардлагатай. Ингэхдээ хэдэн төгрөгөөр тэтгэвэр нэмэх, хэзээ нэмэх вэ гэсэн хоёр асуулт гарч ирнэ. Японд жил бүр Засгийн газраас үнийн өсөлт, бууралттай уялдуу­лан тэтгэврийн хэмжээг шинэч­лэн тогтоодог. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн хувь гэсэн бодит тоон мэдээлэл дээр үндэс­лэн тэтгэврийн хэмжээг жил бүр шинэчлэх тухай хууль байдаг. Энэ нь тэр үеийн Засгийн газар дураараа тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруу­лахаас сэргийлж, үндэс­лэл­тэйгээр тэтгэврийн хэм­жээг тогтоох нөхцлийг бүрдүүлдэг. Жил бүр тэтгэврийн хэмжээг тухайн жилийн үнийн өсөлттэй холбож тогтоосноор нэгдүгээрт, тэтгэвэр авч эхлэх жилээс хамааран тэт­гэв­рийн хэмжээнд зөрүү гаргахгүй байх. Хоёр­дугаарт, үнийн өсөлттэй уялдуулж тэтгэ­вэр нэмэгдэхэд төлөх шимтгэлийн хэмжээ өсөх зөв хамаарлыг хадгалдаг давуу талтай. Тэтгэвэр олгох мөнгөн дүн нэмэгдэхэд дагаад даатгуулагчдын төлөх шимтгэл нэмэгддэг. Тиймээс хөдөлмөрийн насныхны нуруунд очих ачааг бодолцож тэтгэврийн хэмжээг хянах ёстой. Тэгэхээр бодит статистик мэдээллийг үндэс болгох нь хамгийн чухал юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 59 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин