Оросын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

2018-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаар Орос улс зөвхөн богино хугацааны л эдийн засгийн ашиг олно хэмээн олон улсын чансааны агентлаг “Moody’s” -ийн шинжээчид тооцжээ. “Эдийн засгийн үр дагаврын ихээхэн хэсэг дэд бүтцэд зарцуулсан хөрөнгөөс мэдрэгдэж байгаа боловч үр ашиг нь мөн л хязгаартай байна. 2013-2017 онд зарцуулсан хөрөнгө дэлхийн аваргын тэмцээнд зориулсан нийт хөрөнгө оруулалтын дөнгөж нэг хувийг  эзэлж байна” хэмээн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эдийн засгийн үр дагавартай холбогдуулан агентлагаас бэлтгэсэн тоймын оршилд өгүүлжээ. “Тэмцээн ганц л сарын хугацаанд үргэл­жилнэ” хэмээн шинжээчид сануулжээ. “Эдийн засгийн зарим нааштай түлхэц 1.3 их наяд доллараар үнэлэгдэх Оросын эдийн засгийн дэвсгэр дээр бүдгэрч байна” хэмээн агентлагийн ахлах дэд ерөнхийлөгч, шинжээч Кристин Линдоу (Kristin Lindow) мэдэгдэв. Тэмцээн эдийн засгийн илүү томоохон өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулна гэж “Moody’s” үзэхгүй байна гэж мөн тэрээр нэмж хэлэв. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээ­ний тоглолтуудыг хүлээж авах эзэн-хотууд дахь “Татварын нэмэлт орлого” оруулах, “ирээдүйн зарцуулах хөрөн­гийн зардлыг” бууруу­лах явдлыг хан­гахуйц тээврийн болон нийтийн аж ахуйн дэд бүтэц сайжирсныг агентлагийнхан онцлов. “Мордов, Калинин­град муж илүү ашиг орлого хүртэнэ. Харин Санкт-Петербург хот (Ва1 түвшний үнэлгээтэй) болон Самар муж (Ва3 түвшний үнэлгээтэй) зэрэг бусад бүс нутгийн төрийн санхүүжилтэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зардал сөргөөр нөлөөлж, өрийн өсөлт үүсгэсэн байна” хэмээн агентлаг онцлон тэмдэглэжээ. Хүнсний бүтээгдэхүүн борлуулагчид, зочид буудлынхан, тээврийн компаниуд түр зуур ашиг орлогоо нэмэгдүүлнэ. “Гэхдээ үр ашиг нэг л удаагийнх байх болохоор компаниудын санхүү, ажил хэргийн үзүүлэлтэд онцын өөрчлөлт авчрахгүй” гэж агентлагийнхан төсөөлж байна. Тээврийн салбарт зорчигчийн урсгал нэмэгдэхтэй холбоо­тойгоор Москвагийн нисэх онгоцны буудлууд тэмцээн дууссаны дараа ч нэг хэсэгтээ ашигтай ажиллана. Банкны секторт үзэгдэж харагдахаар онцын нөлөө гарахгүй гэж “Moody’s” үзсэн байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны өдрүүдэд ОХУ-д болно. Тоглолтууд Москва, Санкт-Петербург, Самар, Саранск, Дон дахь Ростов, Сочи, Казань, Калининград, Волгоград, Нижний Новгород, Екатеринбург хотуудын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 51 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 51 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 47 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин