Х.Оюунболд
ЗХУ-ын алдарт хөлбөмбөгчин Ринат Дасаевтай “Спутник” агентлаг уулзаж ярилцжээ. Түүнийг Севилья клубт Рафаэль гэж дууддаг байжээ. Учир нь түүний орос овог нь Рафаэль гэж дуудахтай төстэй байсантай холбоотой. Ринат Дасаев 10 жил Спартак багийн хаалгач байсан бөгөөд ЗХУ-ын урдаа барьдаг шилдэг хаалгач байж. Түүний авсан шагнал дотор ЗХУ-ын лигийн зургаан удаагийн аваргын жилийн шилдэг хаалгач, 1998 онд дэлхийн шилдэг хаалгач болж байсныг гэрчлэх Алтан өсгий шагнал харагдана. Мөн ЗХУ-ын хоёр лигийн шагнал, Москвад 1980 оны Өвлийн олимпоос хүртсэн хүрэл медаль, 1988 оны финалын тоглолтоос авсан медаль ялгарах аж. “Спутник” агентлаг Ринат Дасаевтай ирэх сард болох ДАШТ 2018,түүний спортын замнал эсвэл Андреё Иньестагийн талаар ярилцсан байна. Мөн уламжлалт асуулт: Кристиано Рональдо эсвэл Месси гэсэн асуултаа тавьжээ.
-Та хөлбөмбөгийн түүхэнд ЗХУ-ын шилдэг хаалгач гэж тэмдэглэгдэж үлдсэн. Одоо Спартак багийн хоёр дахь багийн хаалгачдыг бэлтгэж дасгалжуулж байгаа. Одоогийн болон дээр үеийн хөлбөмбөгийн хооронд ямар ялгаа байна гэж харж байна вэ?
-Хөлбөмбөгийг өмнө нь их техниктэй тоглодог байсан. Одоогийнх шиг их хурдан биш. Олон сайн дасгалжуулагч, чадварлаг тоглогч байсан. Одоо бол хөлбөмбөг хүч голлох үүрэг гүйцэтгэдэг спорт, цэвэр тулаан болсон. Өмнөх шиг гялалзсан тоглогчид байхгүй болсон.
- Таны амьдрал тоглохоо больсноос хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Миний амьдрал бол хөлбөмбөг. Тоглох бол өөр хэрэг. Гэхдээ нас гэдэг өршөөлгүй учраас бүх юм дууссан. Би Спартак 2 багийн залуу хөвгүүдийг дасгалжуулж байгаадаа их баяртай байна.
- Таны спортын амьдралын хамгийн сайхан мөч хэзээ байсан вэ?
-Их олон байсан... Сайн бас муу. Би нийтдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсан. Европын аварга шалгаруулах тэмцээнд бас. Миний хамгийн санаж байгаа тоглолт гэвэл ялангуяа, 1980 онд Бразилийн шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолт. Бид тэднийг Маракана цэнгэлдэх хүрээлэнд тоглох үеэр 2:1 харьцаагаар хожсон. Миний спортын түүхэнд их олон сайхан үйл явдал бий.
-Таны хувьд хаалгачаар тоглож байхад хамгийн шилдэг тоглолт аль байсан вэ?
-Германд 1988 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд Голландчуудтай тоглосон анхны тоглолт гэж бодож байна.
-Тэгвэл таны спортын амьдралд тохиолдон хамгийн муу тохиолдол ?
- Мексикт болсон 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манайх багийнхан Бельгийн шигшээд шөвгийн наймд 3:4 харьцаагаар хожигдсон. Шүүгч нь манай багийнхны эсрэг байсан учраас бид цааш ахиж чадаагүй. Манай баг дээгүүр байр эзэлж чадах байсан. Тухайлбал, хоёрдугаар эсвэл гуравдугаар байр.Их хүчтэй баг байсан. Энэ л хамгийн муу хэрэг байсан. Мөн 1988 онд Голландын эсрэг тоглосон Европын аварга шалгаруулах тэмцээнд бид азгүй байсан Бид 2:00 харьцаагаар хожигдож, торгуулийн цохилтон дээр бүтэлгүйтсэн.
-Та 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн багт тоглосон.
Тэр дурсамжнаасаа хуваалцвал?
-Миний хувьд их сайн аварга шалгаруулах тэмцээн болсон. Учир нь тоглолтын бэлтгэл, надад болон манай багийнханд хандаж байсан шүтэн бишрэгчдийн хандлага их сайн байсан. Бразилчууд хүртэл бид сайн тоглож байсан учраас биднийг дэмжиж байсан шүү. Испани бол миний хувьд миний хоёр дахь орон гэр. Тэнд би 10 жил амьдарсан. Гурван жил тоглосон дараа нь тэнд дасгалжуулагчаар ажиллаж, амьдарсан.
- Та гадаадад тоглож байсан орос тоглогчдын нэг байсан.
-1988 оны Европын аварга шалгаруулах тэмцээний дараа Вагиз Жидиатулин, Александр Заваров нар эхлээд явсан.Гэвч намайг Спартак багийн дасгалжуулагч намайг явуулаагүй. Надад улирлын төгсгөл хүртэл тогло гэж хэлсэн юм. Дараа нь 11 сард би явсан даа.
-Яагаад яг Испанийг сонгосон юм вэ?
-Яагаад гэвэл надад их мөнгө төлсөн. Тэр үед Севилья баг хоёр сая ам.доллар амласан нь их мөнгө байлаа Тэд надад ямар хот, улс болохыг тайлбарлаж өгсөн.. Иймээс би гадаадад тоглож үзэхийг оролдож үзэхээр шийдсэн юм. Ялангуяа, хөлбөмбөг тоглох гоё техниктэй Испанийн багт тоглох шийдвэр гаргасан.
-Их мөнгө авахад юу мэдэрсэн вэ?
-Тэрээр инээв. Тэр мөнгийг би биш төр засаг авсан. Сайн цалин авдаг байсан, сүүлд нь тэр хоёр сая долларын 20 хувийг бид нарт өгсөн.
-Севильяд яаж хүлээж авав?
-Тэд намайг их сайхан хүлээж авсан. Нисэх онгоцны буудалд зөвхөн Севилья, өрсөлдөгч Бетис клубын гишүүдээс гадна 20 гаруй мянган хүн намайг хүлээж байсан. Тэд намайг хүлээх зуур тэнд байсан барнаас пиво авч ууцгаасан байсан. Иймэрхүү маягаар намайг их сайхан хүлээж авсан. Мөн тэд намайг үргэлж санаж байгаа нь сайхан байна.
- Севилья хот танд ямар сэтгэгдэл төрүүлсэн вэ?
-Анх очоод зөвхөн спортдоо бүх цаг заваа зарцуулдаг байсан. Би юу ч мэдэхгүй. Хаашаа ч явахаа мэддэггүй байсан даа. Дараа нь аажим, аажмаар ресторанд хооллох, хотын төвөөр зугаалах зэргээр залуустай гарч эхэлсэн. Хотын түүхэн үзмэр, тэр бүгд их үзэсгэлэнтэй гэв. Мөн дараа нь ганцаараа гарч эхэлсэн. Манай Оросын өмнөд нутгийн хүмүүс шиг их найрсаг байсан нь надад их тусалсан. Тэдэнд баяр их таалагддагаас гадна их шуугидаг хүмүүс шүү.
-Испанид дасах хэцүү байсан уу?
-Хамгийн эхний бэрхшээл бол хэлний бэрхшээл байлаа. Испаниар нэг ч үг хэлж мэддэггүй. Хоёрдугаарт байгаа орчин. Яагаад гэвэл зочид буудалд амьдарч байсан юм. Гуравдугаарт хоол, хоол их өөр байсан. Гэхдээ бага багаар би дассан. Мөн эхний зургаан сарын турш намайг орчуулагч дагаж явдаг байсан шүү. Дараа нь би дохио зангаагаар харилцдаг байснаа ярьж эхэлсэн.
-Испани хөлбөмбөгийн юу нь таныг гайхшруулсан вэ?
- Намайг багийн тоглолтын техник, тоглох арга намайг гайхшруулсан. Севилья клубын баг жаахан сул байсан ч одоогийнхоор тэр жилийнхээ Европын лигт оролцсон. Бид ч их сайн тоглосон. Надад Мичель,Уго Санчес болон Бутрагенью нар тоглодог ФС Барселон, Реал Мадридийн мэргэжлийн тоглогч нартай тоглох таалагдсан.
- Та ямар тоглогч хаалга руу ойртох болгонд санаа зовдог байсан бэ?
-Бүх тоглогчид аюултай байсан шүү. Гэхдээ ялангуяа, Мексикийн домогт довтлогч асан Реал Мадрид, Атлетик багийн Уго Санчес.
- Одоо Испанитай ямар харилцаа холбоотой байдаг вэ?
- Тэнд надад Севилья, Бетис клубын их олон найзууд бий. Бид нэг нэгнийдээ очиж, уулздаг, намайг энд байх үед утсаар ярьдаг. Үүнээс гадна би испани эхнэртэй. Түүний аав,ээж, ах дүү нар тэнд амьдардаг.
-Хоёр өөр ёс заншилтай хүмүүс гэр бүл яаж хамт амьдарч байна?
- Сайн. Миний эхнэр надад сайн ханддаг. Бидний хоёр хүүхэд Испанид төрсөн учраас испани нэр өгсөн. Харин нөгөө хоёр хүүхэд маань Москвад төрсөн. Тиймээс тэдэнд татар, мусульман нэр өгсөн. Миний салсан гэр бүл Зарагозап үлдсэн. Би хоёр охинтой. Гэхдээ тэд том болцгоосон. Миний хоёр дахь гэр бүлийн гишүүд гэвэл хоёр хүү, хоёр охин.
- Тамирчин байсан хүний хувьд ДАШТ шиг тэмцээн зохиоход ямар санагдаж байна?
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн магадгүй бусдад баяр хөөр авчирдаг тэмцээн гэж бодож байна. Москва сайжирч байна. Тоглолт хийх цэнгэлдэх хүрээлэнгүүд өндөр төвшнийх болж. Түүнчлэн энэ тэмцээнийг зохион байгуулагч,эзэн орон байна гэдэг том давуу тал юм.
- Францад 2016 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Оросын шигшээ баг хожигдсоны дараа олон хүн багт өөрчлөлт хийхийг хүсч, улс орон даяар гомдол газар авсан. Оросын одоогийн хөлбөмбөг олон улсын хэмжээнд сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа нь ямар учиртай вэ? Оросын шигшээ багт юу дутагдаж байна?
*Би тэд Герман эсвэл Испанийн багийн тоглолтын арга барилыг хуулж дууриах хэрэггүй гэж бодож байна. Бидэн өөрсдийн сайн тоглолтын арга барил байсан. Киевийн Динамо багийн домогт дасгалжуулагч Валерий Лобановский, Москвагийн олон багийн дасгалжуулагч, довтлогч асан Константин Бесков нарын тоглолтын арга барил байсан. Хэрэв бид тэдгээр арга барилаар тогловол их амжилтанд хүрнэ.Энэ арганд тулгуурлаж бид ажиллах хэрэгтэй. Гадаадын арга барилыг бид авах хэрэггүй. Тухайлбал, Барселон Бесковын Спартакийг бэлтгэдэг арга барилтай төстэй аргыг мөрддөг. Дамжуулж, тоглолтын босгож тоглодог. Харин Лобановски илүү шахаж англи маягаар тоглодог.
-Энэ нөхцөл байдал нь ЗХУ-ын үед Зөвлөлтийн шигшээ Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн олон улсын төвшинд сайн тоглолтыг үзүүлсэн. Өмнө нь яагаад хөлбөмбөг сайн байсан юм бол?
Би хэлж байсан. Бид өмнө нь тоглолтын хоёр сайн аргатай байснаас гадна тоглогчид мэргэжлийнх байсан. Үндэсний шигшээ багт ороход их хэцүү байсан. Олон тэмцээн болдог байсан. Түүнчлэн хөлбөмбөгийн клубууд энэ хоёр аргаар тоглодог байв. Тухайлбал, Лобановскийн аргын их дарамт үзүүлж шахдаг байсан. Хүмүүс тоглолтын талбайгаар мөлхөж байдаг байсан. Гэхдээ энэ нь үр дүнгээ өгдөг байсан юм шүү.
-2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн танхайрсан үйлдэл гарч, спортын алдар нэрийг гутаасныг бид харсан. Энэ байдал ОХУ-д одоо болох ДАШТ-ий үеэр давтагдаж болох юм гэж та бодож байна уу?
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хяналт сайтай байна байх гэж би бодож байна. Иймээс тийм зүйл болохгүй байх. Мэдээж шүтэн бишрэгчид,туг байх болно. Гэхдээ зодоон эсвэл тоглолтын талбай руу бенгалийн гал шидэхгүй байх гэж бодож байна. Ер нь бүгд хяналтын дор байх болно гэв
-Та бол хаалгачдын бэлтгэдэг дасгалжуулагч. Мөн Оросын шигшээ багийг мэднэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн сонголтыг яаж хийнэ гэж бодож байна вэ? Шүтэн бишрэгчид бид ямар тоглогчдод найдаж болно гэж та бодож байна ?
-Эхлээд баг багийн хэсгийн тоглолтоос гарах хэрэгтэй. Дараа нь бидэнтэй ямар өрсөлдөгч таарч байгааг бид харцгаана. Манай багаас Александр Кокорин,Фёдор Смолов болон Зенит багийн төвийн тоглогч Далер Кузаев шиг зарим залуучууд байна.
-Аль баг ДАШТ-д түрүүлнэ гэж та бодож байна ?
Аваргын төлөө финалын тоглолтод Герман,Бразил шалгарч үлдэнэ гэж би бодож байна. Харин аль нь түрүүлэхийг би хэлж мэдэхгүй.Испанийг бас хасч болохгүй. Би Орос,Испанийг дэмжинэ.
- Испанийн шигшээг ямар байна гэж харж байна вэ?
Одооны баг маш сайн байна. Тоглогчид нь ч бас хүчтэй байна.Испанийн шигшээгийн 2004,2008-нд ашиглаж байсан Луйс Арагонесийн аргыг техник, хурдтай болгосноор баг сайжирсан. .
-Андрес Иньеста зодог тайлж олон улсын хэмжээнд салах гүйцэтгэсэн. Та бидэнд энэ тухай юу хэлж чадах вэ?
-Тэр бол дамжуулах, гулгах зэрэг бүхнийг хийж мэддэг мундаг тоглогч. Түүний талаар надад их хэлэх зүйл алга. Тэр бол гайхалтай тоглогч. Барселон багт тоглож байгаад зодог тайлсан нь түүний настай холбоотой байх гэж бодож байна. Тэр их амжилтанд хүосэн. Иймээс тоглохоо болихоор шийдсэн байх. Магадгүй тэр дасгалжуулагч болох байх. Би түүний цаашдын амьдралд аз жаргал,эрүүл энх, аз жаргал хүсч байна.
-ДАШТ-ий ямар тоглогч таны анхаарлыг хамгийн ихээр татаж байна вэ?
-Миний хувьд Месси.Кристиано Рональдо сайн тоглогч Их гоол оруулдаг. Гэхдээ Месси бол өвөрмөц. Учир нь тэр маш их зүйл мэддэг.
Эх сурвалж:www.polit.mn
ЗХУ-ын алдарт хөлбөмбөгчин Ринат Дасаевийн ярилцлага
2018-06-01
Нийтэлсэн: Админ
 1 мин