Монголоос цахиурын хүдэр экспортолно

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ   Алс дорнод руу хөрөнгө оруулалт татах Орос-Японы хөтөлбөрийн  хүрээнд эхний дөрвөн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр Алс дорнодын хөгжлийн сангийн тэргүүн Алексей Чекунков “РИА Новости” агентлагт тавдугаар сарын 25-нд мэдээлжээ. Хөтөлбөрийгэнэ оны хоёрдугаар сард Японы олон улсын хамтын ажиллагааны банк  (JBIC) болон Хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих Алс дорнодын агентлагийн дэмжлэгтэйгээр Алс дорнодын хөгжлийн сан үүсгэн байгуулсан. Энэ хөтөлбөр Японы капитал, Оросын хөрөнгө оруулалтын боломжийн хооронд холбох хэрэгсэл болно гэсэн хүлээлт байгаа ажээ. “Алс дорнодод хөрөнгө оруулах Орос-Японы хамтын хөтөлбөрийн эхний төслүүдээр Японы олон улсын хамтын ажиллагааны банктай гарын үсэг зурлаа. Энэ бол бидний төлөвлөж байснаар дунд бизнесийн секторт нийт дүнгээрээ 3.5 тэрбум рублийн дөрвөн төсөл юм”  хэмээн Чекунков танилцуулаад “Энэ бол Японы томоохон компаниудын дунд зэргийн төслүүд гэдгээрээ ач холбогдолтой” хэмээн тодруулав. Түүний өгүүлснээр бүх төсөл өндөр технологийн юм байна. Тухайлбал, Hokkaido Corporation– ны Якутад өндөр технологи хэрэглэн барьж байгуулах 1.5 тэрбум рублийн өртөг бүхий хүлэмж -50-аас +50 хэмд буюу 100 хэмийн диапозонд ажиллах боломжтой. Якутын нэг адил эрс тэс цаг ууртай олон бүс нутагт хэрэгтэй. Приморийн хязгаарт барьж байгуулах хуучин автомашины устгалын завод дараагийн төсөл юм байна. “Өөр нэг төсөл сонирхолтой бол Монголоос цахиурын хүдэр экспортолж, зохицуулалтын болон татварын давуу тал бүхий түлхүү хөгжлийн бүс нутагт боловсруулалт хийсний дараа бүтээгдэхүүнээрээ Азийн улс орнууд руу реэкспорт хийх явдал юм” хэмээн Чекунков санаа бодлоо хувалцав. Хөтөлбөр бүхэлдээ хэрхэн хэрэгжих вэ гэдгийг эдгээр төсөл тодорхойлж байна хэмээн тэрээр нэмж хэлэв. Хөтөлбөрийн оффис, удирдлага Владивостокт байгаа нь түүний бодлоор мөн чухал ажээ. Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 44 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 44 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 40 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин