Төр дийлдэггүй хот доторх уурхай

2018-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ц.МЯГМАРБАЯР   Хотын ойрхон Туулын усаар тэжээгдэн амь бөхтэй оршин тогт­нож хайрга, дайрга олбор­ло­соор байгаа карьерийн компа­ниудаа тогтоол гар­гаад ч зогсоож чадахгүй байгаа  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүд, хотын дарга нарт хэлэх үг байна.  Улаанбаатар хотын урдуур урсах Туул голын сав газраас түгээмэл тар­хацтай ашигт малтмал бо­лох хайрга, дайрга ол­бор­л­ох карьерийн үйл ажил­лагаа явуулахыг хор­иг­лосон тогтоолыг 2016 онд Өргөдлийн байнгын хороо гаргаж байв. Хоёр жилийн өмнө гаргаж байсан Өргөдлийн байнгын хорооны тог­тоолын биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, УИХ-ын ги­шүүдийн амлалт, Улаанбаатар хотын Засаг даргын захирамж газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлахаар Туул голыг даган суурьшсан суурьшлын бүс Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгонд ирсэн юм.     Хаврын салхи хавирга нэвт гэгчээр  хавсарга салхи тасралтгүй шуурч  карьерийн шороо, элс  агаарт дэгдэн нүд нүүргүй шуурна. Карьерт идэгдсэн газрын талбайн хэмжээ хоёр жилийн өмнө ирж байснаас илүү ихээр томорсон харагдана. “Боржигны тал” хэмээх төрд дийлдэхээ байсан компани хоёр жилийн өмнө ухаад тавьсан хөрсөө эргүүлж нөхөн сэргээлтэд ашиглаж байгаа гэж тайлбарлаж буй ч шинэхэн ногоо цухуйсан шинэ хөрс хуулж байгаа юм шиг байлаа. Нэг машинтай байсан эднийх хоёр болж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Түүнчлэн гүний худаг байгуулан ус ашиглаж буй гэж байгаа ч тоолуургүй өөр нэг эх үүсвэр байгааг ч үгүйсгэхгүй. Шалгалт ирэхээр тоолууртай үзүү­лэнгийн худгаа харуул­ч­ихаад, яваад өгө­хөөр тоолуургүй худгаа хэрэглэдэг байх магадлалтай гэж эдний үйл ажиллагаанд иргэдээ төлөөлөн  хяналт тавьдаг “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ынхан ярьж байв. XIII хороо, Туул голыг дагасан, тосгоныг тойруулж хэдэн айлын буйрын чинээ ухсан нүх, тогтоол ус, овоолсон шороо энд тэндгүй харагдана. Өглөө босоход л нэг компани талбай ахиулаад ухчихсан, хөрс хуулчихсан байдаг тухай иргэд хэлж байна. Хайрга олборлоход ус хамгийн их хэрэглэдэг. Тэр хэрээр бохирдол ус гардаг. Ямар ч нөхөн сэргээлтгүй, олон жилийн турш өдөр шөнөгүй амьсгал авах зай өгөхгүйгээр олборлосны гайгаар алдарт Бөхөгийн гол ширгэснийг ч малчид харуусан ярих. Цагтаа туулах гэж хүч хүрдэггүй байсан Бөхөгийн гол өнөө­дөр мал услах хэм­жээнд ч хүрэхээ байжээ. Цангасан мал хайрга угаагаад үлдсэн тогтоол уснаас уух гэж яваад усанд унаж үхдэг тохиолдол хэвийн үзэгдэл болсон гэж байна. Энэ хавар гэхэд 10 орчим үхэр ийм маягаар үхжээ. Үхэхээс нь өмнө татаж гаргаад тэжээлээ гэхэд асаргаанд байсаар мал болдоггүй тухай малчин Г.Отгонбаатар ярилаа. Тэрээр XIII хорооны иргэн. Олон жилийн өмнө карьеруудын ухсан устай нүхэнд есөн настай бяцхан хүү нь унаж амиа алдсан харамсалтай явдал болсноос хойш иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө тууштай тэмцэгч болжээ. “Одоо манай энд үнэхээр мал бэлчих бэлчээргүй болж гүйцлээ. Бид овоо толгой дээрээ дуран бариад малаа хаана байна, хаана бэлчиж байна гэж хардаг байсан бол одоо овгор шороон дээр дуран бариад өнгийгөөд явдаг боллоо. Байгаль орчноо хамгаалах, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад энэ хүмүүсийн сэтгэл л дутаад байна. Эрх мэдэлтэй хүн бүхэн энд ирдэг. Арга хэмжээ авч байгаа нь нэг ч алга” гэж Г.Отгонбаатар ярьж байна.     Хан-Уул дүүргийн XIII хорооны ИТХ-ын дарга Б.Норовням: КАРЬЕРИЙГ ДИЙЛЭХЭЭ БАЙЛАА   Карьерийн үйл ажил­лагаа явуулж байгаа компа­ниудын хувьд Туул голын ай сав газарт олборлолт явуу­лахыг хориглосон Өр­гөдлийн байнгын хо­рооны тогтоолын хэрэ­г­жилт тэг байгааг ха­руулж байв. Үүнийг XIII хорооны ИТХ-ын дарга Б.Норовням батлан ярьсан юм. Тэрээр “Манай XIII хороо  Туул тосгон Улаанбаатар хотынхныг төмс хүнсний ногоогоор хангах хөдөө аж ахуйн бүс нутаг. Аж ахуй фермер ихтэй. Сүүлийн жилүүдэд карьерийн буюу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох компаниуд маш ихээр бий болсон. Байгалийн доройтлыг ийм болтол нь компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Манайд асуудалтай хэд хэдэн компани байгаа. Бичиг баримт бүр­дэлгүй, түүнийгээ үзүүл­дэггүй, үйл ажил­лагаа харъяалалтай, харъяалалгүй /Төв аймагт, Хан-Уул дүүрэгт үү гэдэг нь мэдэгдэхгүй. Цаасан дээр маш олон захи­рамж, шийдвэр байна. Нийслэлийн засаг даргын захирамж тушаалууд ч байна. 56 карьер цуцлагдсан гэсэн захирамжтай. Харам­салтай нь газар дээрээ цуц­лагдсан, нөхөн сэр­гээлт хийгдэж байгаа, хаагд­сан газар нэг ч байхгүй. Бүгд ажилладаг. Өдрийн цагаар биш юм гэхэд шөнийн 23:00 цагаас эхэлж бүгд ажиллана. Нэг мэдэхэд хөрсөө хуулчихсан, шороогоо овоолчихсон, шигшчихсэн зөөж байдаг. Дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлт ч хангалтгүй. Ард иргэдэд маш их бухимдал үүсч байгаа. Манайх Төв аймгийн Алтанбулаг сумтай хил залгаа. Хилийн заагаас цааш бүгд лицензтэй. 100, 100 га-гаар олгочихсон байдаг. Компаниуд Алтанбулаг сумтай гэрээтэй, тэндээс зөвшөөрөгдсөн гэсэн ч тээ­вэрлэлт дайран өн­гө­­рөх газар нутаг нь бүгд манайх. Карьер бол манайд мөнхийн асуу­­дал. Бид зөндөө явдаг. Харамсалтай нь ажил­лахад маш хэцүү. Дийлдэхээ байсан” гэж байна.   Гэтэл газар дээрээ Туул тосгоны иргэд л үүний эсрэг өдөр шөнөгүй тэмцэж байна. Тэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхэж “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” төрийн бус байгууллагыг байгуулан карьерийг хориглосон шийдвэр, захирамж гаргасан эрх дархтнуудын ажлыг тэдний өмнөөс хийцгээж байна. Иргэдийн тэмцлийн үр дүнд 2013 онд хамгийн их тоосжилт бий болгодог тээврийн замын нэг км гаруйд хатуу хучилттай зам тавиулж чаджээ. Хэдийгээр багахан хэсэг ч байнгын тоосжилт дунд амьдардаг иргэдийн хувьд маш том амжилт. Гэвч 2013 оноос хойш Туул гол дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт улам эрчимжсээр ир­гэдийн амьдрах орчин, малын бэлчээр нутаг улам доройтжээ. Нийс­лэл­чүүдийн ундны усны эх үүсвэр Туул голын гол­дирол алдагдаж, хамгийн ихээр бохирдож байгааг Туул тосгоны хилийн зааг дээрээс хэн ч харсан нүдэнд ил байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 48 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 48 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 48 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 48 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 48 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 48 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 48 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 58 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 59 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

20 цаг 1 мин