Европ ОХУ-д хандах болсон гурван шалтгаан

2018-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Х.ОЮУНБОЛД   Европын холбооны нөлөө бүхий  орон Франц, Германы эрх баригчид  ОХУ-д айлчилсан. Энэ айлчлал юутай холбоотой вэ? Энэ нь дипломат айлчлалын довтолгоонтой холбоотой байж болзошгүй гэсэн гурван шалтгааныг  Данийн Берлингске сонины сэтгүүлч жагсааж бичжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  энэ сарын 18-нд Германы канцлер  Ангела Меркельтэй Сочи хотод уулзсан. Үүнээс хойш зургаан хоногийн дараа буюу тавдугаар сарын 24-нд Санк-Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганд оролцохоор ирсэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан юм.  Европын хоёр орны төрийн өндөрлөгүүд ОХУ-д ямар зорилгоор айлчилсан вэ?   ИРАНЫ ЦӨМИЙН ГЭРЭЭГ ХАДГАЛНА   АНУ-ын Ираны цөмийн гэрээнээс гарах шийдвэрийг ОХУ, БНХАУ болон Европын холбоо шүүмжилсэн гэж Берлингске сонины сэтгүүлч Симон Круз бичжээ. Вашингтоны зүгээс Тегерантай худалдаа хийх орнуудад хориг тавина гэж сүрдүүлснээр  2015 онд Ирантай байгуулсан цөмийн гэрээний үр дүнд тус улсын зах зээлд амжилттай байр суурь эзэлсэн Европын ихэнх компани эрсдэлд орох аюул тулгарсан юм. Франц, Иран нь  энэ салбараас бүх компаниа албадан гаргаснаар томоохон алдагдал хүлээж,Ираны байгалийн хийн төсөл ОХУ-д шилжсэн байна.  Үүнийг нь Герман Европын компаниуд Ирантай байгуулсан гэрээний үр дүнд эрсдэл хүлээж болзошгүйгээс  гадна гэрээг цуцлах нь олон нийтээр нь устгах  зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооны тэнцвэрийг алдагдуулах зам  гэж харж байгаа юм.   ЕВРОП, АНУ-ЫН ХООРОНДЫН ЗӨРЧИЛДӨӨН   Ираны гэрээтэй холбоотой асуудал нь  Европын орнууд болон тэдний том түнш АНУ-ын хоорондын харилцаан дахь цорын ганц зөрчилдөөн биш юм. Тухайлбал, Европоос импортолж байгаа ганд оноосон татвар, АНУ Элчин сайдын яамаа Израйлаас Иерусалимд шилжүүлэх шийдвэр гаргаснаар Тель Авивд эсэр­гүүцлийн хөдөл­гөөн гаргахад хүрчээ. Түүнчлэн Олон ул­сын ний­гэмлэгийн шүүмжилснээр  олон улсын байдалтай холбоотой асуудалд Вашингтон, Европын хоорондын зөрчлийн жагсаалт өсөн нэмэгдэж байгааг сэтгүүлч Симон Круз сануулсан байна.  Харин  Москва  АНУ-ын зүгээс Европын орнуудад  хийж чадах ганц зүйл нь  тэдний үзэл бодол, түнш орныг  хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж үзэж байгаа юм. Иймээс ОХУ Европын орнуудад тэдний түнш орон болох саналыг тавьжээ. Гэвч  ОХУ-ын энэ бодлогыг Европын зарим орнууд АНУ-тай  байгуулсан  стратегийн холбоотон орнуудын эвсэлд зөрчил үүсгэх гэсэн оролдлого гэж үзэж байна.   ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ   Европ, АНУ-ын хооронд өөр нэг зөрчил үүсэх шалтгаан, хэрүүлийн алим бол Норд стрим-2  хийн хоолой юм.  Берлин ирээдүйд байгалийн хийн тогтвортой эх үүсвэрийг олж авахыг эрмэлзэж байгаа энэ үед  АНУ-ын дэмжлэгтэйгээр Украйн, Польш болон Балтийн тэнгисийн орнууд Европыг цэнхэр түлшээр хангах төслөөс гаргах арга хайж байгааг эсэргүүцэж байгаа юм. Харин АНУ Кремлиэс  хараат байхаас зайлсхийж байгалийн хийг эзэмшиж байгаа ОХУ-ын байр суурийг Германд шилжүүлэхийн тулд Берлинд дарамт үзүүлж байна. Мөн төсөлд анх оролцогчдын эсрэг хориг арга хэмжээ авах боломж байгааг дурджээ.  Энэ талаар сэтгүүлч Симон Круз Берлинд болон Европын холбоонд мэдэгдэж  байгаа дарамт нь тэдний  дотоод хэрэгт урьд өмнө тохиолдож байгаагүй хөндлөнгийн оролцоо юм. Түүнчлэн энэ нь Москватай энэ төсөл болон өөр төсөл дээр  үргэлжлүүлэн хамтран ажиллах шалтгаан болж байна  гэж бичжээ.   ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГАНД ОРОЛЦОНО   Ираны ерөнхийлөгч Хасан Рохани ирэх сард   Шанхай хотод болох Хамтын ажиллагааны  байгууллагын чуулганд оролцохоор БНХАУ-д айлчилна гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. БНХАУ-ын эрх баригчид  түүний хийх гэж байгаа айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд уулзалт ирэх сарын хоёр дахь долоо хоногийн сүүлээр Чиндао хотод  болно. Харин олон удаа энэ байгууллагын  гишүүн орон болохыг зорьж байсан Иран ажиглагчаар оролцохоор болжээ.  Энэ талаар ОХУ-ын Засгийн газар Олон улсын нийгэмлэг Тегеранд оноосон хоригоо цуцалсан тохиолдолд  энэ байгууллагын гишүүнээр элсч болно гэжээ.Харин Ираны Засгийн газар Европын орнууд Вена хотод 2015 онд байгуулсан гэрээнээс  Вашингтон гарснаар энэ сарын сүүлээр  эдийн засгийн нөхөн олговор олгох санал тавина гэж найдаж байгаа юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 35 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин