ZTE АНУ-д 1.3 тэрбум долларын торгууль төлнө

2018-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Хятадын харилцаа холбоо, түүний багаж тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч ZTE корпораци 1.3 тэрбум ам.долларын торгууль төлсний дараа өөрийн бизнестээ үлдэж болно. Ингэхдээ менежмент болон удирдлагаа өөрчлөхийн зэрэгцээ, өндөр зэрэглэлийн хамгаалалтын баталгаа амлах ёстой” гэжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой Трамп болон түүний засаг захиргааныхан Конгрессийн гишүүдтэй хэлэлцсэн талаараа твиттерт дурдсан байлаа. Намуудын хууль тогтоогчид ZTE-ын эсрэг арга хэмжээгээ зөөлрүүлсэн Трампын шийдвэрт санаа зовниж буй юм. Учир нь Иран, Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээнүүд дахь хүчирхийллийг түүний Худалдааны сайд ихээхэн бухимдангуй хүлээж авсан билээ. Трамп твиттертээ Сенатын цөөнхийн тэргүүн Чак Шамер болон Ерөнхийлөгч асан Барак Обама нар утас үйлдвэрлэгч компани ZTE -д аюулгүй байдлын хяналт байхгүй байгааг зөвшөөрсөн талаар дурдсан байв. ZTE-ийн үйл ажиллагааг дахин сэргээх гэрээ хэлцлийн дагуу Америкийн хяналтын мэргэжилтнүүдийг хөлсөлж, нэр бүхий хүмүүсийн тодорхойлсон нөхцлийг хэрэгжүүлэхэд чиглэх ажээ. Нэгэнтээ ZTE АНУ-ын Qualcomm Inc., тэргүүтэй нийлүүлэгчдээсээ татгалзсан нь бизнесээ зогсооход нь ихээхэн нөлөө үзүүлсэн гэж тайлбарлаж байна. ZTE-ийн хувьд энэхүү гэрээ хэлцэл нь компанийн бэрхшээл асуудалд илүүтэйгээр чиглэх нь дамжиггүй. АНУ болон Хятад улсууд ихээхэн шүүмжлэл дагуулсан тарифын заналхийлэл дор оюуны өмчийн эрх, гангийн худалдааны талаарх өндөр төвшний яриа хэлэлцээ хийж буй. Мэдэгдэл хийсний дараа АНУ-д арилжигдсан хагас дамжуулагч үйлдвэрлэгч NXP-ийн хувьцааны ханш 4.7 хувиар өссөн байна. Энэ нь Хятад, Америкийн харилцаанд эерэг хандлага бий болж буй талаар хүлээлт үүсгээд байгаа. Ялангуяа, Хятадын талаас Голландын чип үйлдвэрлэгч Qualcomm’-ийг худалдахыг зөвшөөрсөн нь үүнд нөлөөлсөн бололтой. Трамп өнгөрсөн долоо хоногийн эхээр ZTE-ийн эсрэг шийтгэлийг харж үзэх талаар тушаал гаргасан юм. Учир нь тус компани АНУ-ын технологийн хоригоос үүдэн хамгийн 3.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа билээ. Энэхүү төлөвлөгөө нь цаашлаад Цагаан ордон болоод Конгрессийн хооронд маргааныг улам өдөөх магадлалтай байна. Бүгд Найрамдахчууд автомашины импортод гаалийн татвар нэмэхээр төлөвлөж байгаа юм. “Тийм ээ, тэд энэ гэрээ хэлцлийг төсөөлчихсөн байгаа. Энэ бол ZTE болоод Хятадын хувьд том гэрээ” гэж Флоридагийн Бүгд найрамдах намын Сенатор Марко Рубио өнгөрсөн баасан гаригт твийтертээ бичсэн байв. Харин Сенатын цөөнхийн тэргүүн Чак Шамер “Конгресс дахь талууд бүгдээрээ нэгдээд энэхүү гэрээг эхлэхээс нь өмнө зогсоох ёстой” гэжээ. Конгрессийн байр суурь Өнгөрсөн пүрэв гаригт Сенатаас ZTE-тэй ямар нэг гэрээ байгуулахаас өмнө болгоомжлох арга хэмжээ авах төсвийг зарласан билээ. Ингэснээр ZTE өнгөрсөн жил АНУ-ын хуулийг зөрчөөгүй, мөн АНУ-ын хууль хяналтынхантай хамтран ажиллаж байгаа эсэхийг бататгах юм. “Өнөөгийн байдлаар ZTE АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Түүнчлэн энэхүү гэрээг хийх үндсэн суурь хүчин зүйлс нь тодорхойгүй байна. Хятадууд ажлаа эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Трамп бидний сануулгыг хүлээн авахгүй бол Конгресс хоёр намын бүрэлдэхүүнтэйгээр түүнийг зогсоох алхам хийнэ” гэж Мэрилэндийн Ардчилсан намын сенатор Крис ван Холлен хэлжээ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийг ZTE-ийн асуудалд Конгресс саатуулж чадах эсэх нь тодорхойгүй байна. Ираны зөрчил ZTE 2016 онд Америкийн технологийг Иранд нийлүүлэхийг хязгаарлах хуулийг зөрчсөнөөр асуудалд орсон юм. Өнгөрсөн жил компани 1.2 тэрбум ам.долларыг хэлцлийн дагуу төлөхөөр болж, дээрх хууль зөрчсөн асуудалтай холбоотой ажилтнуудаа шийтгэсэн билээ. Худалдааны сайд Уилбур Росс ирэх сарын 2-4-нд Бээжинд айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин Хятад тэргүүн ээлжинд ZTE-г аварч үлдэх зорилготой байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

14 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 33 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 59 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 59 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 54 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин