Г.Ганзориг: Хадгаламжийн хүү буурсан үед өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгслийг сонгох нь зүйтэй

2018-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯР Монголбанк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулж эхэллээ. Энэ тохиолдолд иргэд санхүүгийн ямар бүтээгдэхүүн сонговол өндөр өгөөжтэй талаар эдийн засгийн шинжээч Г.Ганзоригоос тодрууллаа.    -Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэж байна гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байна. Үүнд юу нөлөөлсөн бэ? -2018 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.1 хувиар өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрчимжсэн, тус салбарыг дагасан тээвэр, худалдааны салбаруудын идэвхжилт нэмэгдсэн зэрэг нь эдийн засаг өсөх гол шалтгаан нь болсон. Эрэлтийн талд гарч буй энэхүү өөрчлөлт ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, улмаар дөрвөн улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээг өсгөхөд нөлөөллөө. Нөгөөтэйгүүр Монгол Улс, ОУВС-тай хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн учраас олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар харьцангуй дээрдсэн гэж дүгнэсэн. Энэ нь эргээд Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх, манай улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Мөн гадаад худалдааны түнш орнууд болох Хятад, ОХУ-ын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл сайжрахад нөлөөлж байна. 2017 он гарснаар гадаад валютын урсгал нэмэгдэж эхэлсэн нь иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлж, сүүлийн нэг жилд гэхэд л төгрөгийн хадгаламж дунджаар 30 хувиар өсөөд байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн эдийн засгийн талаарх эерэг хүлээлт нь эргээд эдийн засагтаа нөлөөлж байна. -Эдийн засаг ингэж сэргэж байхад арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулж байгаа шалтгаан юу вэ? -Эдийн засгийн өсөлт болон 2018 оны гу­рав­дугаар сард Монгол­банкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 10 хувь болгосон нь арилжааны банкуудын хадгаламжийн хүү буурахад нөлөөлсөн. -Тэгвэл хадгаламжийн хүү буурч байгаа үед хадгаламж эзэмшигчид ямар алхам хийвэл дээр вэ? -Эдийн засаг өсөж байгаатай холбоотойгоор зах зээл дээрх бүхий л хүү буурч байна. Иймд иргэдэд эдийн засгийн өсөлтөөс хэрхэн хувь хүртэх, хүүгийн бууралтаас хадгаламжаа хэрхэн сэргийлэх вэ гэдэг гол асуулт үлдэж байна. Яг жилийн өмнө банкны салбар дээр очоод харахад жилийн энгийн хадгаламжийн хүү 15 хувь байсан бол өнөөдөр буучихсан. Бидний үзэж буйгаар цаашдаа ч буурна. Хүү буурсаар байхад хадгаламжаа энгийн хүүтэй хадгаламжид хэвтүүлсээр байх уу гэдгийг иргэд бодох хэрэгтэй. Үүний оронд арай өөр хэв маягаар илүү өндөр өгөөжтэй хадгаламж сонгох,  хөрөнгө оруулалт сонирхохыг зөвлөхөөр байна л даа. Жишээ нь, өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл үнэхээр эрчимтэй хөгжиж байна. Үүнд хөрөнгө оруул. Энэ нь арай төвөгтэй байна гэвэл хувьцааны зах зээлийн өгөөжтэй хүү зэрэгцэж хөдөлдөг хадгаламж сонирхох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувийн санхүүгээ ч бас эдийн засгийн өсөлттэй уялдуулж, зөв хөрөнгө оруулалт хийж, хуримтлал бий болгох цаг нь ирлээ гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 56 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 56 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 56 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 56 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 56 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 56 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 56 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 6 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 7 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

20 цаг 9 мин