Сингапурт хийх уулзалтаа цуцаллаа

2018-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 12-нд Сингапурт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай нүүр тулан уулзахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч уулзалт цуцлагдсан болохыг Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Дональд Трамп Ким Жон Унд илгээсэн захидалдаа энэ уулзалт нь хоёр орны сайн сайхны төлөө байсан юм. Гэвч дэлхий үүнээс болж хохирохгүй гэж бичжээ.Үүнээс гадна  Дональд Трамп энэ явдалд Пхеньяны илэн далангүй дайсагнал буруутай гэв. АНУ энэ уулзалтыг болно гэж итгэж байсан бөгөөд Хойд Солонгосыг  ятгаж цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоохыг хүссэн. Ким Жон Унд илгээсэн захидалдаа тэрээр Хойд Солонгосын удирдагчтай хэзээ нэгэн өдөр танилцахыг их хүсч байна. Чамтай тэнд байхыг   их хүссэн. Харамсалтай нь та саяхан гаргасан мэдэгдэлдээ их уур хилэн, нээлттэй дайсагнаж байгаагаа илэрхийллээ. Иймээс би уулзахаар төлөвлөсөнөөрөө уулзахад одоогоор тохиромжтой мөч гэдэгт итгэхгүй байна гэж хэллээ.  Түүнчлэн та цөмийн зэвсгийн хүчин чадлынхаа тухай ярьж байна. Гэхдээ манай цөмийн зэвсэг илүү хор хөнөөлтэй, хүчирхэг. Иймээс би бурхнаас эдгээр зэвсгийг хэрэглэлүүлэхгүй байхыг гуйж хүсч байна. Үүнээс өмнө Хойд Солонгосын өндөр албан тушаалтан  Чоу Сон Хуй АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Хойд Солонгос нь Ливи шиг дуусч болно гэсэн мэдэгдлийг тэнэг гэж дүгнэж байгаагаа хэлсэн юм. Ливийн удирдагч Муаммар Кадафи найман жилийн өмнө цөмийн зэвсэг хэрэглэхээсээ татгалзсаны дараа 2011 онд алагдсан билээ.  АНУ-тай  10 гаруй жил хийсэн олон  дипломат хэлэлцээрт оролцож ирсэн Чоу Хойд  Солонгос хэлэлцээр хийх гэж гуйхгүй. Мөн дипломат арга хэмжээг авахгүй бол цөмийн зэвсэг хэрэглэх болно гэж сануулжээ. Хойд Солонгос  өнгөрсөн пүрэв гаригт улсдаа ганцхан байдаг  цөмийн зэвсгийн төвөө дэлбэлж устгасан. Тэнд очсон сэтгүүлчид гэрч болж энэ том дэлбэрэлтийн талаар мэдээлсэн юм.  Пхеньяны зүгээс ч  энэ туршилтын талбайг татан буулгаснаа мэдэгдсэн билээ. Хойд Солонгос уулзалтыг зохион байгуулахаас татгалзжээ Ерөнхийлөгч Дональд Трампын захиаг дамжуулсны дараа  төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлэхдээ хоёр орны төрийн тэргүүнүүд уулзах уулзалтыг хийх нөхцөл бүрэлдээгүй байна гэжээ. Тэрээр  Сенатын гадаад харилцааны хороонд  АНУ-ын төлөөлөгчид Хойд Солонгосын зүгээс Сингапурт хийнэ гэж найдаж байсан уулзалтын бэлтгэл ажлын талаар хариу аваагүй гэсэн байна.   Мөн бид дээд хэмжээний уулзалтыг амжилттай явуулахад шаардлагатай хоёр багийн бэлтгэлийг хангаж чадаагүй гэв. Сөүл  аюулгүй байдлын хурлыг яаралтай хуралдууллаа Өмнөд Солонгосын Засгийн газар  Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн яаралтай хурлыг ерөнхийлөгч Дональд Трапм Хойд Солонгостой хийх уулзалтаа цуцалсны дараа хуралдуулсан байна.  Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч  ерөнхийлөгч Мүн Жэ Ин Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийг Вашингтоны гаргасан шийдвэрийг зохицуулах зорилгоор яаралтай хуралдуулжээ. Мөн ерөнхийлөгч Дональд Трампын ирэх сард хийхээр төлөвлөсөн уулзалтыг цуцлахад хүргэсэн  шалтгааныг тайлбарлахыг оролдсон байна. Энэ талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Эй Гюм “Бид ерөнхийлөгч Дональд Трампын зорилгыг тайлбарлах,яг утгыг нь тайлбарлахыг оролдож байна” гэснийг “Ёнхап” агентлаг уламжилжээ. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 1 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин