“Эквадор тусгаар тогтнолоо АНУ-аас хамгаалах нь чухал”

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Wikileaks цахим хуудсыг үндэслэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд Их Британийн шүүхийн мөрдөлтөөс нуугдан амьдарч байгаа. Түүний өмгөөлөгч нарын нэг Грег Бранс Жулиан Ассанжийг  эрүүдэн шүүж байна гэж үзэж  болох нөхцөлд амьдарч байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Эквадорийн ерөнхийлөгч асан Рафаэль Корреа Эквадорийн Засгийн газрыг  Жулиан  Ассанжийг Элчин  сайдын яамандаа байлгаснаар  гадаад ертөнцөөс тусгаарлаж байна гэж шүүмжилжээ. Тэрээр  Жулиан Ассанжийн амьдарч байгаа нөхцөл байдлын талаар хэлэхдээ энэ нь үндсэндээ эрүү шүүлт юм гэв. Энэ талаар Жулииан Ассанжйн өмгөөлөгч Грег Бранс “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа “Үнэндээ энэ тайлбарууд нь  Жулиан Ассанжийн талаар НҮБ-д ярьж байгаа зүйл юм” гэж онцоллоо.Түүнчлэн хүнийг  зургаан жил нэг барилгад тусгаарлах нь эрүү шүүлттэй тэнцүү болох нь тодорхой байна гэв. Түүний өмгөөлүүлэгчийг нийгмээс тусгаарласан байдлыг хоригдлуудтай хэрхэн харьцах талаар заасан олон улсын конвенцийн хуультай харьцуулж үзэхийг хүссэн байна. Үүнээс гадна Грег Бранс түүний үйлчлүүлэгчтэй хоригдлоос ч дор харьцаж байна гэж онцолсноос гадна Эквадор улсын эрх баригчид 2012 онд  Жулиан Ассанжид хоргодох боломж олгосон гэж  магтсан байна.  Өмгөөлөгч Грег Бранс “Эквадор Жулиан Ассанжид орогнох боломж олгосон нь  зөв алхам юм. Энэ оронд баяр хүргэх хэрэгтэй. Мөн АНУ-аас тусгаар тогтнолоо авч үлдэх хэрэгтэй гэв. Үүнээс гадна Жулиан Ассанжийн өмгөөлөгч “Түүний амьдарч байгаа шиг нөхцөлд амьдарч байсан бол бидний ихэнх нь галзуурах байсан”гэж бодож байна.Миний хэлэх гэсэн гол санаа бол хүнийг удаан хугацаагаар нэг барилгад хорьж болохгүйгээс гадна, түүний эрүүл мэндийн байдал муудахгүй байгаасай  гэж найдаж” байна гэж онцоллоо. Түүнийг тусгаарлан хорьсон нь үйлчлүүлэгчийнх сэтгэц, биеийн байдалд нөлөөлөх учраас энэ асуудлыг шийдвэрлэх аргыг олох нь чухал болохыг дурдлаа. Өмгөөлөгч Грег Бранс “Би Австралийн Засгийн газрын тусламжийг авч Жулиан Ассанжид туслуулах зорилгоор Австралид ажиллаж байна. Эцсийн эцэст Жулиан Ассанж нь  Австралийн иргэн юм гэв. Түүнчлэн “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхий  прокурор Жефф Сешнсийн мэдэгдсэнээр Жулиан Ассанжийг баривчлах нь Вашингтоны хувьд чухал ач холбогдолтой хэвээр байна гэжээ.  Жулиан Ассанжийг баривчлах АНУ-ын хандлага Дональд Трампыг ерөнхийлөгч болсны дараа ч өөрчлөгдөөгүй.  Түүнчлэн дэлхийн улс орнууд бие даасан орон гэдгээ ойлгох, АНУ-ын хэлсэн бүхнийг  дагах хэрэггүй гэж хэллээ. Вашингтоны үзүүлсэн дарамтаас болж өнгөрсөн долоо хоногт Австрали Израйлийн үйлдлийн тухай НҮБ-ын гаргасан тогтоолыг дэмжихээс татгалзсан нь санааг нь зовоож байна гэсэн байна. Дэлхийн орнууд АНУ-ын эсрэг тэмцэх хэрэгтэй. Ялангуяа Их Британийн эсрэг тэмцэх хэрэгтэй гэж “Спутник” агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Үүнээс гадна өмгөөлөгч Грег Бранс хүний эрхийг хамгаалахыг эрмэлздэг Их Британи АНУ-д таалагдаж байгаа учраас Жулиан Ассанжид дайсагнасан маягаар хандаж байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

23 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 41 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 7 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 3 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин