Д.ЭНХЭЭ
Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ) Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр дэд бүтэц, өндөр технологи, хөдөө аж ахуй, химийн аж үйлдвэр зэрэг төрөл бүрийн секторт хэрэгжүүлэх 10 гаруй хөрөнгө оруулалтын төслийг нийтэд зарлах болно гэж тус сангийн тэргүүн Кирилл Дмитриев сэтгүүлчдэд мэдээлэв.
"Үүнээс гадна биотехнологи, эрчим хүч, логистик, спортын салбарт хэрэгжүүлэх төслийн талаар ярилцах болно” хэмээн тэрээр онцлоод Ерөнхийлөгч Эммануэль Макроны айлчлалын үеэр 6-7 хэлцэл хийнэ гэжээ. Мөн Орос-Японы төслүүдийг зарлахаар төлөвлөж байгаа гэдгийг тодруулсан байна.
Дмитриевийн хэлснээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ) дээр Шууд хөрөнгө оруулалтын Оросын сангийн асарт тус сан, түншүүдийнхээ хамт урьд өмнө нь огт мэдээлж байгаагүй 50 гаруй төслийг танилцуулах ажээ.
Орос-Францын түншлэлийн хүрээнд устөрөгч суурьтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Францын компанид зориулсан логистикийн төвийн барилга байгууламж, Орост байгуулах хувийн нөхөн сэргээлтийн төвүүдийн барилга байгууламж, үржлийн малын генетик селекцийн сан байгуулах зэрэг төслийн хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар төлөвлөжээ.
Танилцуулах төслүүдийн хувьд технологийн асуудлыг голлож анхаарахаар төлөвлөж байна хэмээн Дмитриев онцлов. “Тухайлбал, Орос-Эмиратын технологийн платформын хүрээнд ачааны машины тээврийн агрегаторт хөрөнгө оруулах анхны хэлцлийг зарлана. Мөн Хятад, Ойрхи дорнод, Японы хөрөнгө оруулагч нартай хамтран мэс заслын роботууд бүтээх хөрөнгө оруулалтыг ч бас зарлана” гэв.
Мөн хорт хавдрыг эмчлэх төвийн хөгжлийн төслөө өргөжүүлж “холбооны том төсөл” болгохыг зарлахаар төлөвлөж байгаа юм байна.
Орост оруулах хөрөнгө оруулалт
Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан түншүүдийнхээ хамт Орост 1,2 их наяд рублийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ойрын хоёр жилд энэ дүнг хоёр дахин нэмэхээр болгохоор төлөвлөж байна хэмээн Дмитриев мэдээлэв.
"Бид ойролцоогоор 1,2 их наяд рублийн хөрөнгө оруулалт хийж, сайн үр дүнд хүрч чадсан. Ойрын хоёр жилд багтаж энэ дүнг хоёр дахин их болгож, 1,5 их наяд рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна” гэж хэлээд тэр Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр өдөр бүр тав таван төсөл танилцуулна хэмээн нэмж өгүүлэв.
“Саудын хөрөнгө оруулагчид Шууд хөрөнгө оруулалтын Оросын сантай хамтарч ОХУ-ын эдийн засагт 1,6 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн” гэж Дмитриев тодруулав.
Усть – Луга дахь хий – химийн цогцолборт оруулах хөрөнгө оруулалт
Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ )Санкт – Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ) дээряпоны хөрөнгө оруулагчидтай хамтарч Усть – Луга дахь хий химийн цогцолборт оруулах хөрөнгө оруулахаа зарлана. "Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ) японы хөрөнгө оруулагчидтай хамтарч Усть – Лугагийн боомтын бүсэд болон Волгоградад метанол үйлдвэрлэх хий – химийн цогцолбор барьж байгуулах тухай зарлана. Мөн манай орнуудын эдийн засгийг нэгтгэн холбох гурван гүүр буюу япон – оросын асар том төслүүдийг хэлэлцэнэ. Эдгээр гүүрийг төмөр замын, тоон, эрчим хүчний хэмээн нэрлэе” гэж Дмитриев хэлэв.
Eurasia Drilling – д оруулах хөрөнгө оруулалт
Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ) болон олон улсын нефтийн үйлчилгээний Schlumberger компани оросын өрөмдлөгийн Eurasia Drilling компанид хөрөнгө оруулах асуудлаар зөвлөлдөж байна хэмээн сангийн тэргүүн мэдээлэв.
Эх сурвалж: www.polit.mn
Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан Санкт-Петербургт хөрөнгө оруулалтын төслүүдээ зарлана
2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин