Бээжин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв

2018-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Бээжин ОХУ-ын газрын тосны “Роснефть” компани БНХАУ-ын нутаг дэвсгэр Өмнөд Хятадын тэнгист, Вьетнамын далайн платформд  үйл ажиллагаагаа явуулж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаар “RBC” цахим хуудаст бичснээр хөрш ОХУ-д шүүмжлэлтэй ханддаггүй БНХАУ-ын хувьд хачирхмаар үйл явдал гэжээ. Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан “Ямар ч улс орон эсвэл хүн БНХАУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын хяналтад байдаг бүс нутгийн эд баялгийг экспортлох, эрэл хайгуул хийх ажил оролцох эрхгүй” гэв. Түүнчлэн манай орны тусгаар тогтнолыг хүндэтгэж үзэхийг холбогдох талуудад уриалж байна гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Тэрээр “Иймэрхүү үйлдэл нь БНХАУ-ын эрхийг зөрчиж байгаа орнуудтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлнө” гэж анхааруулсан байна. Мөн энэ орнуудад хоёр талын харилцаанд сэв суулгаж болзошгүй үйлдлээсээ татгалзахыг хүсчээ. “Роснефть” компанийн зүгээс тэдний үйл ажиллагаагааг явуулж байгаа БНХАУ-ын өмнөд тэнгист биш Вьетнамын газар нутагт ажиллаж байна.  Үүнээс гадна “Роснефть” компани хийж байгаа ажлаа явуулахад шаардлагатай зөвшөөрөл, дүрэм журмыг биелүүлж байгаагаас гадна Вьетнам улсын ашигт малтмал, ашиглалтын талаарх хүчин төгөлдөр хүуль тогтоомжийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Роснефть” компанийн Өмнөд Хятадын тэнгист хэрэгжүүлж байгаа төсөл 16 жилийн турш хэрэгжиж ирсэн. Өнөөдрийг хүртэл асуудал гарч байгаагүй гэж “Роснефть” компанийн төлөөлөгч “RBC” цахим хуудаст нийтлүүлсэн мэдэгдэлдээ онцолжээ. Орос, Хятадын шинжилгээний төвийн захирал Сергей Санаков “Бээжин, Москва нь стратегийн түншүүд. Энэ төвшний харилцагч түншийн хувьд хамгийн төвөгтэй асуудлаар ч санал нийлж болно” гэж бодож байгаагаа илэрхийлэв. Харин үүнээс өмнө “Роснефть” компани Вьетнамын тэнгисийн платформд газрын тосны шинэ талбай нээхэд БНХАУ дипломат замаар дургүйцэж байгаагаа илэрхийлснийг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 31 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 57 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 57 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 53 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин