Арнауд Суарат:  Бидэнд хамтдаа алхахаас  өөр зам байхгүй

2018-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Монголын эдийн засгийн чуулган - 2018” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж, зочдын илтгэл үргэлжилж байна. Энэ үеэр хүндэт зочны илтгэлийг Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Амжилтын төлөөх хамтын ажиллгаа” сэдвээр тавьсан юм. Тэрээр “Улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм нь нягт түншлэх нь цорын  ганц бөгөөд бодитой арга зам. Монгол Улс хөгжлийнхөө зөв замд аль хэдийнэ орсныг төр засгийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой гэж би үздэг.  2010 оноос хойш Оюу толгой компани 7.5 тэрбум ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчид, ажилчдын цалин хөлс, татвар хураамж зэрэгт зарцуулсан. Хэрэв бид хамтарч чадвал Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө хурдасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Дэлхийд ховор зэс, алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид бахархалтай байдаг. Оюу толгой Монгол Улсын хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч бөгөөд өдгөө 14000 хүн ажлийн байраар хангагдсаны 94 хувь нь Монголчууд байна. Зэсийн ирээдүй 2020 он, түүнээс цааших хугацаанд эерэг харагдаж байгаа. Олон талаараа Монголын зэс шинэ технологи, олон нээлтүүдийн нэг хэсэг байх болно. Монгол хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулж, гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах хэрэгтэй.  Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах нь хэцүү боловч ямар ч томоохон хөрөнгө оруулагч тогтвортой байдлыг чухалчилна. Олон салбарт солонгорсон хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн Монголд төдийгүй гадны хөрөнгө оруулагчдад ч чухал хэрэгтэй. Дэлхий нийтээрээ Оюу толгой хэрхэн хөгжиж байгааг ажиглаж байна. Энэ төсөл дараа дараагийн хөрөнгө оруулалтуудын үлгэр жишээ авах төсөл мөн. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.  Хамтдаа алхахаас  өөр зам байхгүй. Монгол орны хөгжлийг хамтдаа урагшлуулъя” гэдгийг онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 36 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 36 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 36 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 36 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 36 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 49 мин