Шинзо Абэ Петербургийн форумд оролцож, Путинтэй дээд хэмжээний уулзалт хийнэ

2018-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн форум /ПМЭФ-2018/ тавдугаар сарын 24-26-нд болно. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байснаа цуцласан талаар өчигдөр мэдээлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын очиж амжихгүй болсон эдийн засгийн энэ чуулга уулзалтын үеэр дээд хэмжээний хэд хэдэн уулзалт болох юм байна. Тухайлбал, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 25-26-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар тус улсад айлчлах аж.  Кремлийн хэвлэлийн албаны эх сурвалжаас иш татан ТАСС агентлаг мэдээлэхдээ, Японы Ерөнхий сайд тавдугаар сарын 25-нд Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох бөгөөд 26-нд ОХУ болон Японы дээд хэмжээний уулзалт болно гэсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр зарим чухал баримт бичигт гарын үзэг зурна гэдгийг  ч Кремлийн хэвлэлийн албан мэдээлсэн байна. Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог. Энэ форумд дэлхийн улс орнуудын төр засаг, олон улсын байгууллагууд, томоохон компаниудын удирдагчид, экспертүүд хэвлэл мэдээллийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог билээ. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

7 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 26 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 52 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 52 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 48 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин