“Артек”-т дайныг дуусгах яриа хэлцэл хийхийг дэлхийн удирдагч нарт уриалав

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
© РИА Новости / Сергей Мальгавко
Д.ЭНХЭЭ “Мөнхийн гал-2018” олон улсын хүүхдийн цэрэг – түүхийн сэдэвт чуулганд оролцогчид гаргасан тунхаг бичигтээ маргаантай асуудлыг шийдвэрлэж, дайн байлдааныг зогсоохын тулд хүүхдүүдээс үлгэр дууриал авч, ил тод, шударга яриа хэлцэл өрнүүлэхийг дэлхийн удирдагч нарт уриалжээ. Чуулганы хуралдаан өнгөрсөн бямба гарагт олон улсын хүүхдийн “Артек” төвд болжээ. Уг арга хэмжээний хүрээнд Артект амарч байгаа Сири, Франц, Нидерланд, ОХУ-ын хүүхдүүд оролцсон “Артек-Дамаск” олон улсын теле уулзалт зохион байгуулжээ. Энэхүү теле уулзалтад Сири улсаас ОХУ – д суугаа элчин сайд Рияд Хаддад оролцжээ. Теле уулзалтын үр дүнгээр “Хүүхдүүд энх тайвны төлөө” тунхаг бичиг гаргасан байна. "Маргаантай асуудлыг шийдвэрлэж, дайн байлдааныг зогсоож, манай улс орнуудад энх амгалан хөгжлийг бий болгохын тулд хүүхдүүд биднээс үлгэр дууриал авч, ил тод, шударга яриа хэлцэл өрнүүлэхийг дэлхийн удирдагч нарт уриалж байна” хэмээн тунхаг бичигт өгүүлснийг РИА Новости уламжилжээ. Үүнээс гадна чуулганд оролцогчид дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад хандаж, “Мөнхийн гал” чуулганы туршлагад тулгуурлан хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлохуйц амин чухал асуудлыг ил тод нээлттэй хэлэлцэхийг уриалжээ. Чуулганд оролцогчид Европ, Ази, Африк, Австрали, Америкийн улс орнууд дахь бүс нутгийн болон олон улсын хүүхдийн байгууллагуудтай шинээр харилцаа холбоо тогтоохыг хүсч байгаагаа илэрхийлжээ. "Хамтын харилцан үйл ажиллагааг бид энх тайвныг хадгалж үлдэх зорилтын арга хэрэгсэл болгохын төлөө шийдвэр төгс байна”  гэж баримт бичигт мөн дурджээ. Уг баримт бичигт артект амарч байгаа дөрвөн орны хүүхдүүд, мөн Сири улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Рияд Хаддад нар гарын үсэг зуржээ. Эх сурвалж: www.polit.mn  
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин