Майк Помпео: АНУ  Ким Жон Уныг төрийн эрхэнд нь  хэвээр үлдээхээ амлана

2018-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 13-нд “Fox News” телевизэд хийсэн уулзалтын үеэр “АНУ Хойд Солонгос дахь улстөрийн удирдлагыг доройтуулахыг зориогүй гэж онцлон тэмдэглэжээ. Тэрээр хэрэв Пхеньян цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцлахыг зөвшөөрвөл АНУ хариуд нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг одоогийн албан тушаалд нь хэвээр үлдээхийг амлана гэв. Мөн бид  түүний аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ нь 25 жилийн турш яригдаж ирсэн шагнал юм гэж хэллээ. Үүнээс гадна Майк Помпео Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг цуцлахад ерөнхийлөгч Дональд Трампын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж хэлсэн үгэндээ “АНУ-ын ямар ч ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагчдыг Пхеньяны зүгээс эрсдэлд оролгүйгээр АНУ ийм алхам хийх боломжтой гэж бодоход хүргэж байгаагүй  гэв.   АНУ болон Хойд Солонгосын давуу тал Майк  Помпео Хойд Солонгос болон АНУ-ын хооронд хийж байгаа хэлэлцээрийн үйл явцыг харахын тулд тэвчээртэй хандах саналыг сонирхож байгаа хүмүүст нь тавьжээ.  “АНУ Хойд Солонгосыг Лос-Анжелес,Денвер  эсвэл бидний одоо сууж байгаа газар руу цөмийн зэвсэг хөөргөх эрсдлээс зайлсхийхийг сонирхож байна гэж битгий андуураарай” гэж хэлмээр байна гэв.  Тэрээр хэлэлцээр амжилттай болбол Хойд Солонгос АНУ-ын хувийн компаниуд зах зээлийг нь бараагаараа дүүргэхийг харж чадна.  Ингэснээр Хойд Солонгост цахилгааны шугамаа хөгжүүлэх, ард иргэдээ хоол хүнсээр хангахад туслах болно гэж хэллээ. Хойд Солонгосын иргэд мах идэж, эрүүл амьдрах боломжтой болно.  Майк Помпео энэ өөрчлөлт нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр удаа уулзсаны үр дүнд хийгдэнэ гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп болон удирдагч Ким Жон Ун нар ирэх сарын 12-нд уулзахаар төлөвлөөд байгаа юм.   Үгэн дайнаас магтаал руу Ерөнхийлөгч Дональд Трамп хэдэн сарын өмнө удирдагч Ким Жон Уныг “Галзуу хүн болон Амиа хорлох зорилготой пуужин унасан хүн” гэж хочилж байсан. Үүнээс гадна түүнийг гал болон уур хилэнгээр шийтгэнэ хэмээн сүрдүүлсэнээс гадна түүнийхээс ч том цөмийн зэвсгийн товчлууртай гэж гайхуулж байсан билээ. Майк Помпео тэдний хооронд өрнөсөн үгэн дайна дууссан гэж мэдэгдэв. Мөн ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосын тэргүүн өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн түүхэн уулзалтын дараа удирдагч Ким Жон Уныг магтаж эхэлсэн юм. Тэрээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хийсэн уулзалтын үеэр Ким Жон Уныг “Их илэн далангүй,хүнлэг хүн” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Хойд Солонгосын зүгээс цөмийн зэвсгийн туршилтын газраа хаах болон энэ үйл явцад гадаадын сэтгүүлчид гэрчилж, хянаж болно. Ялангуяа АНУ-ын сэтгүүлчид оролцож болно гэснийг ерөнхийлөгч Дональд Трамп их ухаалаг, эелдэг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.  Эх сурвалж: actualidad.rt.com
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

21 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

25 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 43 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 9 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 9 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин