Петербургийн эдийн засгийн форум: Атлантаас Номхон далай хүртэлх орон зайд итгэлцэл бий болгох асуудлыг хэлэлцэнэ

2018-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Шинжээчид Петербургийн эдийн засгийн олон улсын форумын хүрээнд (ПМЭФ) болох телемэтгэлцээнээр Лиссабоноос Владивостокийн хооронд хамтын ажиллагаа, аюулгүй байдлын орон зай бий болгох боломжийг хэлэлцэнэ хэмээн “Росконгресс” сан мэдээлснийг РИА Новости уламжлав. “Петербургийн эдийн засгийн олон улсын форум-2018”-ын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд “Атлантаас Номхон далай хүртэл: итгэлцлийн орон зай бий болгохуй” сэдвээр  өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлэг Russia Today (RT)- ийн телемэтгэлцээний хэлбэрээр явагдана” хэмээн сангийн мэдээнд дурджээ. Мэтгэлцээнд оролцогчид Атлантын болон Номхон далайн хооронд хамтын ажиллагааны орон зай бий болгох боломж, интеграцийн эерэг, сөрөг тал, мөн түүнчилэн өнөөгийн нэгдлүүдэд Евроазийн улс орнуудын оролцооны үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Мэтгэлцээний чиглүүлэгч нь Russia Today телесувгийн хөтлөгч Питер Лавелль байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын дунд Евроазийн эдийн засгийн комиссын зөвлөлийн дарга Тигран Саркисян, сенатын гишүүн Алексей Пушков, Алс Дорнодын хөгжлийн сангийн ерөнхий захирал Алексей Чекунков, Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын хөтөлбөрийн захирал Тимофей Бордачев болон бусад хүмүүс байна. "Нэлээд хэдэн жилийн өмнө ОХУ нь Лиссабоноос Владивостокийн хооронд бүх нийтийн аюулгүй байдлын орон зай бий болгох асуудлыг дэвшүүлж байсан. Энэ үзэл санаа өнөөдөр хэр зэрэг тулгамдсан асуудал болох, хэрэв үл гүйцэлдэх бүтэшгүй санаа гэж үзвэл оронд нь ямар санаа дэвшүүлж болох вэ? Магадгүй, газар зүйн цар хүрээг танах уу, эсвэл өргөтгөх үү? Энэ бүгдийн тухай л ярилцах болно” хэмээн Бордачевын хэлснийг “Росконгресс” уламжлав. "Өнөөдөр Атлантаас Номхон далай хүртэлх орон зай бол харилцан үл итгэлцлийн орон зай байсаар байна. Үл итгэлцлийн төв нь Атлантын нөгөө эрэг тал руу байна. Орос ч, Европ ч аль аль нь зөрчилтэй нөхцөл байдлыг хадгалахыг хүсэхгүй байгаа. Тийм болохоор л харилцан яриа хэлцэл, харилцан үйл ажиллагааны чадамжийг хадгалах зорилт урган гарч байна. Гагцхүү ингэж байж л Атлантаас Номхон далайн хооронд нэгдмэл орон зайн үзэл санааг сэргээх боломж бүрдэнэ ” хэмээн  Пушковын онцолсныг сан эш татав. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

20 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

24 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 42 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 8 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 8 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 4 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин