Засаг захиргаанд ойр байхын тулд Novartis компани Трампын өмгөөлөгчид сард 1,2 сая доллар төлдөг байжээ

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Майкл Коэн © AP Photo/Pablo Martinez Monsivais
-Майкл Коэнд үзүүлсэн үйлчилгээндээ удирдлагууд хожим нь харамссан гэж эмийн компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна-   Д.ЭНХЭЭ Дональд Трампын засаг захиргаанд нууцаар ойр байх боломж олгох амлалтын шанд олон улсын эмийн “Novartis” корпораци АНУ-ын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэнд сар бүр 1,2 сая доллар төлдөг байжээ хэмээн Novartis - ийн албан ёсны төлөөлөгч Эрик Элтофф лхагва гарагт телевизийн АВС компанидмэдэгдсэнийг ТАСС уламжлав. Түүний хэлснээр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Трамп тангараг өргөсний дараахан өмгөөлөгч корпорацийн удирдлагад өөрийн үйлчилгээг санал болгосон ажээ. “Тэр шинэ захиргаанд ойр байх боломж амласан. Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг анхаараарай,ердийн тоглогчид урьдын чиг үүргээ гүйцэтгэхээ больсон” гэж Элтофф тайлбарлав. Дээр дурдсан хэмжээний сар бүрийн мөнгийг 2016 оны аравдугаар сард Коэний үүсгэн байгуулсан “Essential Consultants” пүүсийн дансанд шилжүүлдэг байсан. Төлбөрийг 2017 оны хоёрдугаар сараас хийж эхэлсэн. Мөн оны гуравдугаар сард “Novartis”–ийн төлөөлөгчид Трампын өмгөөлөгчтэй анхны зөвлөгөө авах уулзалтыг хийсэн бөгөөд тэдний урам хугарчээ. “Novartis”-ийн хүсэн хүлээж байсан эрүүл мэндийн салбарын талаар баримтлах бодлогод хамаатай үйлчилгээг” Коэн үзүүлж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтийг корпораци хийсэн байна. "Ийнхүү цаашид түүнтэй (Коэнтай – ТАСС – ын тайлбар) хамтран ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн” хэмээн корпорацийн төлөөлөгч мэдэгдэв. Тэрээр Коэнд мөнгө шилжүүлж байсантай холбогдуулан 2016 онд АНУ-д болсон сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерийн ажилтнуудын асуултад “Novartis” хариулт өгөхөд хүрсэн гэж мэдээлэв. Дөрөвдүгээр сарын эхээр хууль хамгаалах байгууллагын ажилтнууд Коэнээс хэдэн арван хайрцаг бичиг цаас, гар утас, хатуу диск зэрэг цахим хэрэгсэл хураан авчээ. “Washington Post” сонины мэдээлснээр Коэнийг сонгуулийн өмнөх Трампын кампанит ажилтай холбоотой банк залилан мэхэлсэн, луйвар хийсэн, санхүүгийн зөрчил гаргасан хэрэгт сэжиглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Хураагдсан материалын дунд өмгөөлөгчийн Трамптай харилцаж байсан захидлууд, порно жүжигчин асан Стефани Клиффордод дуугүй байх ёстойнх нь төлөө төлбөр хийсэн баримт сэлт зэрэг байгаа ажээ. Тэрхүү жүжигчин урьд өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчтэй янаг амрагийн дотно харилцаатай байснаа нотолсон юм байна. Энэ оны нэгдүгээр сардThe Wall Street Journal-д холбогдох нийтлэл гарсны дараа Трамп, Клиффорд нарын гэр бүлээс гадуурх харилцааны тухай дуулиан дэгдсэн билээ. Сонины газрын мэдээлснээр, Америкийн Ерөнхийлөгчтэй янаг амрагийн харилцаатай байсан мэдээллээ нууцалж хадгалахын тулд порно жүжигчин асанд 2016 оны арваннэгдүгээр сард сонгууль болохоос нэг сарын өмнө Майкл Коэн 130 мянган доллар төлжээ. Гэхдээ ийм мөнгө төлсөн тухай мэдэхгүй гэдгээ Трамп өмнө нь мэдэгдэж байсан. Эх сурвалж: www.polit.mn
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

7 цаг 53 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 55 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

7 цаг 57 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 52 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 14 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 12 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

12 цаг 45 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 6 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

16 цаг 40 мин