Дональд Трамп, Ким Жон Ун ирэх сарын 12-нд уулзахаар боллоо

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын  удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын түүхэнд анх удаа нүүр тулан уулзахаар болсон билээ. Тэд олон удаа уулзалт хийх газраар дэлхийн таван орныг, түүний дотор Монгол улс багтаж байгаа талаар хэвлэл мэдээллээр мэдээлж байсан.  Хэдийгээр уулзалтыг хоёр Солонгосын хилийн зааг дээр байдаг Панмунжом тосгонд хийнэ гэж байсан ч тэд Сингапурт уулзах болжээ. Тэд ирэх сарын 12-нд уулзах бөгөөд  ерөнхийлөгч Дональд Трамп уулзалт болох газар, өдрийг Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэн суллагдсаны дараа  твиттер хуудастаа жиргэсэн байна.  Ерөнхийлөгч Дональд Трамп “Бидний хүсэн хүсч хүлээсэн хурал ирэх сарын 12-нд Сингапурт болно. Дэлхий дахины энхтайвны төлөө энэ мөчийг их онцгой байлгахыг хичээнэ” гэжээ. Тэд энэ хийх уулзалтын гол зорилго нь  Вашингтон, Пхеньяны хоорондын хямралыг намжаах, Ази тивийн энэ орны цөмийн зэвсгийн хөтөлбөрт цэг тавих боломжийн талаар хэлэлцэх юм.  Пхеньяны зүгээс уулзалтын ажлын хөтөлбөрт ямар асуудлын талаар хэлэлцэхээ онцлоогүй байна. Гэхдээ найдвартай гол хэлэлцэх  сэдэв нь  Өмнөд Солонгост байгаа АНУ-ын 30 мянган цэрэг болон Пхеньянд тавьсан хориг арга хэмжээг устгах талаах байх болно гэжээ.Харин ерөнхийлөгч Дональд Трамп  уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох арга замыг хайх болно гэсэн байна.  Мөн АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосыг саяхан  цөмийн зэвсгийн туршилтаа хойшлуулна гэсний хариуд НҮБ-аас тэдэнд оноосон хоригийг цуцлахад нөлөөлнө гэв. Үүний эсрэгээр, Хойд Солонгос эдийн засгийнхаа хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийг зорьж байгаа нь тэдний баримталдаг байр суурь өөрчлөгдөж байгааг харуулж байгаа юм. Эх сурвалж: ВВС.com сайт
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

14 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 33 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 59 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 59 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 54 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин