“Ану сервис” байгальд ээлтэй  нам даралтын зуух суурилуулалтаар анхдагч нь

2018-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Ану Сервис” компанийн ерөнхий инженер Д.Түвшинжаргалыг урилаа.   -Танай компани хэдэн оноос ямар чиглэлээр бизнесээ эхлүүлсэн бэ? -Манай компани 2000 оноос “ Гадаад, дотоод худалдаа, зуучлал”-ын үйл ажиллагаа явуулж байгаад  2002 оноос Улаанбаатар хотын төвлөрсөн системд холбогдох боломжгүй Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийг халаах 12 халаалтын нам даралтын зуухыг, 2007 онд Төв аймгийн Угтаалцайдам, 2009 онд Төв аймгийн Дэлгэрхаан, Заамар сумын төвийн гадна шугам сүлжээ, халаалтын зуухыг, 2010 онд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн өргөтгөл, Хан-Уул дүүргийн Яармаг дахь 118 дугаар шинэ сургууль, 2013 онд Төв аймгийн Лүн, Цээл, Жаргалант сумын нэгдсэн халаалтын зуух, гадна шугамыг өргөжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах хүрээнд Улаанбаатар хотын таван дүүрэгт 13 халаалтын зуух, орон нутагт долоон зуух  ажиллуулж байна. Нийт 50 гаруй албан байгууллага, аж ахйун нэгж, 180 гаруй айл өрхийн  дулаан хангамжийг хариуцан, засвар үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна. Гадаад худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр бараа бүтээгдхүүний импорт, европ стандартын орчин үеийн халаалт, цахилгаан, салхивч, сантехникийн бусад тоног төхөөрөмж, шугам хоолой, барилгын засал чимэглэлийн төрөл бүрийн материалыг нийлүүлж,  суурилуулах, угсрах ажлыг хийж гүйцэтгэн, Чех, Итали, Швед, Унгер, Герман, Словак, Хятадын барилгын инженерийн байгууламжийн материал үйлдвэрлэгч компанитай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол дахь албан ёсны борлуулагчаар үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. -Сүүлийн үед утааны хаягдал багатай нам даралтын зуухыг Монголд нутагшуулсан.  Үр дүнгийн талаар тодруулахгүй юу? -Манай компани Улаанбаатар хотын төвлөрсөн системд холбогдоогүй, холбогдох боломжгүй гэр хорооллын сургууль, цэцэрлэг, хороо, эмнэлгийг нам даралтын нэгдсэн зууханд холбох ажлыг хийдэг. Мөн хөдөө орон нутаг, сумдыг төвлөрсөн системд холбох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Одоогоор  20 гаруй нам даралтын зуухны ашиглалтыг хариуцаж байна. Нийт 100 гаруй нам даралтын зуухыг Монгол Улсад нутагшуулж угсарсан. Зуухаа Европоос оруулж ирдэг. Орчин үеийн түлшний хэмнэлт сайтай,  утааны хаягдал бага. Мөн хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн автомат горимд ажилладгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хуучин уурын зууханд галчийн ажиллагаа их байдаг бол манай зуух автоматаар өөрийгөө тохируулдаг. Галч зөвхөн зуухны ашиглалтад хяналт тавих, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, үнс, хаягдал  нүүрсээ гаргаж функерт хийх  зэрэг ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Бусад түлшний шаталтын горим автоматаар явагдана. Зуух болгон утаа шүүгчтэй. Утаа шүүгч нь байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх экологийн төвшинг дээшлүүлэх хөтөлбөрт нийцэж байгаа. 2003 оноос суурилуулж эхэлсэн болохоор энэ төсөл хүмүүст илүү танигдсан. Энэхүү зуухыг нутагшуулсан нь эдийн засаг, улс орны, байгууллагын үйл ажил­лагаа тогтвортой хөг­жих боломжийг бүрдүүлсэн. -Зуухаа хаанаас оруулж ирдэг юм бэ?   - Чех, Унгер, ОХУ-ын зуухыг оруулж ирдэг. Анхны зуух зохион бүтээсэн, үйлдвэрлэгч Европын орнуудаас авч байгаа болохоор тавих шаардлага өндөр, орчин үеийнх учраас Монголд нэвтрүүлж, нутагшуулах боломжтой гэдгийг 15 жилийн туршлагаараа нотолж байна. 15 жилийн өмнө анх  авч суурилуулсан  зуух өнөөдрө хэвийн ажиллаж байна. Хятадын зуух халах гадаргуу муу, 4-5 жил ажиллаад солих шаардлагатай болдог. -Нийслэлийн хэмжээнд 330 нам даралтын уурын зуух байдаг гэсэн. Түүнээс гарах утаа агаарын бохирдол үүсгэдэг гэдэг. Танайх ер нь Нийслэлд хэдэн зуух сурилуулсан бэ? -Нийслэлд 13 халаалтын зуух суурилуулсан. Хан-Уул дүүрэгт хоёр, Сонгинохайрханд дөрөв, Чингэлтэйд гурав, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт нэг бий. Эдгээр зуух гэр хороололд байдаг. Тэгэхээр нэг зуухнаас 70 гаруй байгууллага халаалтаа авч нэгдсэн системд холбогдоно төдий хэмжээгээр яндангаас гарах утааны хэмжээ буурч байна гэсэн үг. -Хүлэмжийн хийг хэдэн хувиар бууруулаад байгаа вэ? -2003 оноос бизнесээ тогтвортой явуулахын тулд төсөл хөтөлбөрт хамрагдсан. Төслөө хэрэгжүүлэхэд Хас банкнаас хэд хэдэн санхүүжилт авч амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах, утааны хаягдлын хэмжээ, хүлэмжийн хийг бууруулах зорилтот хөтөлбөрт нэгдсэн. Харин манай  энгийн  зуух  агаар халаагч төхөөрмжгүй. Зөвхөн орчны агаарын хэмтэй агаарыг галын халаагуурт нэвчилтээр өгдөг байсан. Төслийн хүрээнд агаар халаагч суурилуулснаар шаталтын горим дээшилж түлшний зарцуулалт буурсан. Ингэснээр  байгаль орчинд хаягдах утааны хаягдал буурсан. Одоо манай бүх зуух агаар халаагчтай болж манай түлшний зарцуулалт 23 хувиар буурсан. Төслийн үр дүнд нь  түлшээ хэмнэснээр санхүүжилтээ нэмэгдүүлэх, зээлээ төлөх  үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдсэн. -Компанийнхаа  томоохон хийж гүйцэтгэсэн ажлаас дурьдахгүй юу? - Манайх өмнө нь Эрдэс баялаг эрчим хүчний яам, Эрчим хүчний газрын захиалгаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг бүхэлд нь дулаанаар хангаж, төвлөрсөн системд холбох 34.8 мВт-ын “Дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад өгсөн. Мөн  2016 онд Төв аймгийн Сүмбэр сумын төвийг нэгдсэн халаалтын системд холбосон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Батбаатар
холбогдох дугаар хэд бэ асуух юм бна
холбогдох дугаар хэд бэ
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

8 цаг 38 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

8 цаг 38 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

8 цаг 38 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

8 цаг 38 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

8 цаг 38 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

8 цаг 38 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

8 цаг 38 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

18 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

18 цаг 49 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

18 цаг 51 мин