ОХУ-тай хамтарч ажиллана

2018-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Япон, ОХУ-ын хооронд Курилын арлын улмаас газар нутгийн маргаан дэгдээд удаж байгаа. Тэгвэл Япон энэ асуудлыг шийдвэрлэж, найрамдлын хэлэлцээр байгуулахын тулд  ОХУ-тай хамтран ажиллах, хэлэлцээр хийхээ үргэлжлүүлнэ гэж  Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга мэдэгдэв. Тэрээр ”Бид энэ аралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, найрамдлын гэрээ байгуулахын тулд хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Гэхдээ энэ асуудлын талаар  үндсэн байр сууриа хадгалсаар байна гэж ерөнхийлөгч Владимир Путины ерөнхийлөгчийн тангарга өргөх ёслолын дараа хэлсэн байна. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ, ерөнхийлөгч Владимир  Путин нар 2016 оны сүүлээр Курилын аралд эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэхээр тохиролцсоныг биелүүлэ­хийг Токио Москвагаас шаардаж байгаа юм. Япон Курилын аралд хамтарсан эдийн засгийн ажиллагаа явуулах нь ОХУ-тай найрамдлын гэрээнд гарын үсэг зурах эхний алхам болно гэж үзэж байна. Токио олон жилийн өмнө Итируп, Шикотан, Кунашир болон Хабомай арлыг нөхөн сэргээх гэрээнд гарын үсэг зурж байжээ. Мөн  1855 оны хоёрдугаар сарын 5-нд  ОХУ-тай гарын үсэг зурсан Хил болон худалдааны хоёр талын хэлэлцээрээр халхавч хийсээр байна. Үүний хариуд ОХУ эдгээр арлыг II дайны сүүлчээр олон улсын гэрээ хэлэлцээрээр ЗХУ-д шилжүүлэн өгсөн.ЗХУ-ын хууль ёсны залгамжлагч учраас ОХУ эдгээр газрыг мэдэлдээ авсан гэж тэрээр онцоллоо. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов болон Японы Гадаад  хэргийн  дэд сайд Такэо Мори нар энэ асуудлаар энэ сарын 11-нд уулзана гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Кано хэллээ. Тэрээр “Энэ уулзалт нь их чухал уулзалт болно гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.  Ингэснээрээ “Токио болон Москва гарын үсэг зурах найрамдлын гэрээ байгуулахад чухал ахиц дэвшил гаргана” гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэдний хийх уулзалт энэ сард  Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн ОХУ-д хийхээр  төлөвлөсөн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

14 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

18 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 36 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 2 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 2 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 58 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин