Ч.Очгэрэл: Эсрэг дүр илүү авьяас шаарддаг

2018-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Утасны анд” энэ удаад дуучин, жүжигчин Ч.Очгэрэлтэй холбогдлоо. Тэрээр хамгийн сүүлд “Говийн домог” кинонд дүр бүтээсэн бөгөөд одоогоор “Яг түүн шиг” шоугаар үзэгчидтэй уулзаж байна.   -Сайн байна уу. Өдрийн мэнд хүргэе? -Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. -“Яг түүн шиг” шоугаар үзэгчидтэйгээ мэндчилсэн. Шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ? -Үнэхээр догдолсон. Гэхдээ залуу уран бүтээлчийн хувьд өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Өөрийгөө ч танихааргүй өөрчлөгдөж, үзэгчдэд жинхэнэ шоу үзүүлмээр байна. -Үүнээс гадна та “Говийн домог” кинонд  дүр бүтээсэн? -“UBS” телевизтэй хамтарч гурав дахь дэлгэцийн уран бүтээлээ өлгийдөж авлаа. Энэ бүтээл домгийн сэдэвтэй. Тиймээс илүү тоглолт, ур чадвар шаардсан. Бид жилийн дөрвөн улиралд зураг авалт хийлээ. Үүнээс гадна Буриадын алдартай жүжигчинтэй хамтран тоглож, их туршлага хуримтлууллаа. -Дүрийнхээ тухай тодотгооч. Үзэхэд их хурц, ширүүн төрхтэй харагдаж байсан? -Исэргэн хатны дүр их өвөрмөц. Хааны ордонд, ямар ч аз жаргал, үр хүүхэдгүй залуу насаа үдэж буй бүсгүй. Хэдийгээр анх харахад их ширүүн, хүйтэн хөндий юм шиг боловч киноны төгсгөлд хувирдаг. -Таныг эсрэг дүр сайн бүтээдэг гэх юм билээ? -Эсрэг дүр тухайн жүжигчнээс илүү авьяас, ур чадвар шаарддаг юм билээ. Тиймээс дүрээ сайн судалж, чадахаараа бүтээхийг хүсдэг. Хэдийгээр би мэргэжлийн жүжигчин биш ч оролцсон уран бүтээл бүртээ өөрийгөө дайчилж, хариуцлагатай хандахыг хичээдэг. -Та МУИС-ийг дипломатич мэргэжлээр төгссөн. Яагаад урлагт дурласан юм бэ? -Анх “Universe best songs” наадамд оролцсоноор урлагт илүү дурлах болсон. Удалгүй “Мартагдашгүй намар”, “Содура” гэсэн бүтээлд тоглох боломж олдсон. Мэргэжлийн уран бүтээлч биш ч надад тэр итгэлийг хүлээлгэсэн болохоор би алдахгүйг хичээсэн. -Киноны санал их ирдэг үү? -Уран бүтээлийн санал ирдэг ч одоогоор нялх хүүхэдтэй болохоор тэр бүр анхаарал хандуулж чадахгүй л байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 14 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 14 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 13 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин