Герман улс жил бүрийн татварт 73 тэрбум доллар АНУ-д төлөхөөс татгалзлаа

2018-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
© APPhoto / EvanVucci
Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ Crimson Alter блогийн зохиогч Иван Даниловын бичсэн нь ria.ru цахим хуудаснаа нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.     Америкийн гадаад бодлогын уламжлал сэргэн мандлын үеийн Гайхамшигт Портагийн уламжлалыг санагдуулах юм. Ямар утгаар вэ гэвэл вассал улсын тэргүүний айлчлал агуу султанд зүтгэхэд бэлэн байгаагаа харуулах шалтаг буюу орчин үеийн нөхцөлд тааруулбал АНУ – ын ерөнхийлөгчийн шаардлагыг биелүүлэхэд бэлэн гэдгээ харуулахаас цаашгүй хэмжээнд ойлгогдох болжээ гэсэн үг. Айлчилж байгаа хүн тэхдээ малийтал инээд алдаж, султаны шаахайг үнсэх боломж олгосонд аз жаргалтай байгаагаа сэтгэл хөдлөн илэрхийлэх ёстой бөлгөө. Эсвэл, орчин үеийн хэллэгээр бол “АНУ-ын манлайллыг мэдэрч, америкийн ерөнхийлөгчийн эрч хүчинд өөрийн эрхгүй бие, сэтгэл сэргэж” байх ажээ. Үүнээс өөрөөр биеэ авч явах дүр төрх вашингтоныхны толгойд үл багтах бөгөөд өнөө цагт иймэрхүү аягтайгаар америкийн ноёрхлыг үзэхээр Цагаан ордонд айлчлагчид нь Украин болон Балтийн орнуудын ерөнхийлөгчид ажээ. Гэтэл Европын холбооны тэргүүнүүдийг оролцуулан дэлхийн хэмжээний бусад тэргүүнүүд, тэр ч бүү хэл африкийн зарим ерөнхийлөгч нар америкийн их гүрний уламжлалын үүднээс авч үзвэл тэд номхон зогсч чаддаггүй, сийхгүй худлаа ярьдаг, хамгийн гол нь америкийн эзэнт гүрний удирдагчдын хүслийг биелүүлэх гэж нэг их яардаггүй,айж ичихээ ч мэддэггүй, увайгүй танхай бүдүүлэг нөхөд юм байна. Дональд Трамп, Ангела Меркель нарын хэлэлцээр “Трампад юу ч битгий өг” гэх уриан дор болж өнгөрлөө хэмээн хэлж болох бөгөөд үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сэтгэл дундуур өнгө аясаас ажиглаж болно. [caption id="attachment_37993" align="alignnone" width="645"] © AFP 2018 / BrendanSmialowski[/caption] АНУ – ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель нар 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр.   Хэрвээ байдлыг прагматик үүднээс авч үзвэл Трампад Меркелиэс хэд хэдэн буулт олж авах хэрэгтэй байсан. Нэгд, Вашингтоны өнөөгийн засаг захиргаанд “Ираны тохиролцоог” устгаж, улмаар Ирантай дайн хийх явдал гадаад бодлогынх нь гол элемент учраас Германы канцлераас наад зах нь Ираны эсрэг хоригийг буцааж сэргээх зөвшөөрөл авах шаардлагатай байв. Хоёрт, Трамп НАТО-гийн төсөвт Германы оруулах Германы санхүүгийн татварыг нэмэгдүүлэх асуудлаар Меркельд “шахалт” үзүүлэх ёстой байв. Цагаан ордны үзэж байгаагаар Герман улс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг холбоотны төсөвт төлөх ёстой (өөрөөр хэлбэл, Цэрэг – аж үйлдвэрийн корпорацийн хүрээнд багтдаг Америкийн компаниудын захиалгын цүнхэнд зориулж) ажээ. Энэ талаар Трамп “НАТО – энэ гайхамшигтай зүйл. Гэхдээ НАТО биднээс илүү Европт их тусалж байхад бид яахаараа зардлын ихэнхийг төлдөг билээ?” хэмээн уран яруу илэрхийлжээ. Гуравт, АНУ болон ЕХ хоорондын тарифын дайны асуудлаар, бүр цаашилбал саяхан Трампын санаачилсан Хятадтай хийх худалдааны дайнд Европын холбооноос дэмжлэг олж авах талаар Европын удирдагч нарыг, ялангуяа Меркелийг буулгаж авах явдал АНУ-дхэрэгтэй байв. Үр дүнгийн хувьд Ерөнхийлөгчид гайхуулах юм ер алга. Вашингтонд Меркель бүх гурван асуудлаар эелдэгхэн татгалзсан хариутай иржээ. Айлчлалын дүнд хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээгээр авч үзвэл дотоод улс төрийн шалтгаанаар эдгээр шаардлагыг биелүүлэх ямар ч боломж түүнд байхгүй, тийм болохоор өөр сонголт байсангүй. Таван жилийн өмнө нөхцөл байдал ийм болно гэж төсөөлөхийн аргагүй байсан, гэхдээ өнөөдөр бол энэ бүхэн яахын аргагүй бодитой зүйл болсон, үүнтэй Европын холбоо бол нэг маягийн “томсгосон Пуэрто – Рико” гэж одоо хүртэл үзсээр байгаа Америкийн шинжээчид ч, Оросын болон Европын медиа бүлгийн дийлэх нь ч эвлэрч чадахгүй байгаа билээ. Өөрөө хэлбэл, Америкийн бодлогод нөлөөлж чадахгүй, тэгэхдээ Вашингтоноос удирдан жолооддог АНУ-ын корпорацчилагдаагүй газар нутаг ажээ. Европын холбооны талаар Вашингтоны баримталдаг албан ёсны байр суурь аль хэдийнэ эрс өөрчлөгдөж, Трампын хувилбараар бол Европын холбоо “АНУ-д ашигтай байхаар анх үүсгэн байгуулагдсан” ажээ. Гэтэл үүнээс өмнө Европын холбооны албан ёсны баримт бичигт “эрх чөлөөний хэв загвар”, “ардчиллыг хамгаалах”, ямар нэг “Европын хувь заяа, үнэт зүйлс” гэсэн нэр томьёогоор онцолж бичсэн байдаг билээ. “Ираны цөмийн хэлцлийг” задлахыг дэмжих Трампын шаардлагын хариуд Меркель “цөмийн хэлцэл” бол Ирантай харилцах харилцааг босгоход хэрэглэх “тоосго”-ны нэг учраас Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах талаар нэмэлт арга хэмжээ авахыг сайшааж байна гэсэн тааруухан өнгөлөн далдалсан байдлаар татгалзжээ. Энэхүү байр суурь Трампын өөрийнх нь үзэл бодолтой эрс зөрчилдөж байгаа нь ойлгомжтой. Түүний хувьд Ирантай харилцах харилцааны гол асуудал нь тэрхүү “хэлцэл” бөгөөд тавдугаар сарын 12-нд уг хэлцлийг задлахаар бэлтгэж байгаа билээ. Түүгээр ч үл барам хэлэлцээрээс гарах хүсэлгүй байна гэдэг бол уг хэлцэлд гарын үсэг зурсан улс орнуудын хүлээсэн үүрэг хариуцлагатай нь зөрчилдөх учраас Герман улс ираны эсрэг авах хориг арга хэмжээний эсрэг байна гэсэн үг юм. Америкийн цэрэг – аж үйлдвэрийн корпорацийг германы төсвөөс санхүүжүүлэх асуудлыг хэлэлцсэн байдал үүнээс долоон дор байдалд явагджээ. Трамп зардлыг Германы дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүртэл нэмэгдүүлэхийг шаарджээ. Мөнгөнд шилжүүлбэл, Герман улс өнөөдрөөс эхлэн америкийн зэвсгийг байнга худалдан авч, жил бүр ойролцоогоор 73 тэрбум долларыг (ОУВС – гийн тоо баримтаар 2017 онд Германы дотоодын нийт бүтээгдэхүүн 3684 тэрбум доллар байсан) НАТО – д оруулахыг америкийн тал хүсч байна гэсэн хэрэг юм. Вашингтон хичнээн шаардсан ч гэсэн Меркель энэ асуудлыг огт тусгаагүй эвслийн хэлэлцээрт гарын үсэг аль хэдийнэ зурчихсан, одоо уг контрактад өөрчлөлт оруулах боломж огт байхгүйд л хамаг асуудал орших ажээ. Шинээр нэмж үүссэн өөр нэг асуудал бол Герман улс Вашингтоны шууд хамар дор АНУ, Их Британигүйгээр “зэрэгцүүлсэн Европын НАТО”-гийн шинэ хувилбарыг зохион байгуулсан бөгөөд Германы энэхүү цэргийн төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай мөнгийг ноён Трампын шунаж байгаа өнөөх цэргийн төсвөөс л авч болох юм санжээ. Чухамхүү дээр өгүүлсэн эдгээр шалтгаанаар хатагтай канцлер төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр “Трампын хоёр хувийн” талаар ямар ч тайлбар өгөлгүйгээр - Герман улс бол НАТО-гийн гайхалтай сайн гишүүн мөн  хэмээн шууд онцолсон байна. Европтой хийж байгаа худалдааны дайны хувьд ч Америкийн тэргүүнд гайхуулах юм мөн л алга. Тэрээр Макрон, Меркель хоёрын аль алиныг буулгаж авч чадсангүй. Цорын ганц “амжилт” гэвэл Европын нэг ч удирдагч Америкийн Ерөнхийлөгчийг Транс-Атлантын худалдааны дайны үзэл бодлоосоо татгалзахыг ятгаж чадаагүй явдал юм байна. Гэхдээ энэ бол америкийн ноёрхолд итгэдэг хүмүүсийн хийгээд Трампын өөрийнх нь санаандхүрэх үр дүн огтхон ч биш юм. “Блүүмберг” агентлагийн эш татсан Макроны илэрхийлж буй байр сууринд Транс-Атлантын шинэ харилцааны бүхий л мөн чанар орших ажээ. Тухайлбал “бидний тархинд буу тулгачихсан үед юуны ч тухай бид ярилцахгүй” буюу өөрөөр хэлбэл европын улс төрчид эрх тэгш түвшинд яриа хэлцэл хийхийг шаардаж байгаа бөгөөд үүнийг Вашингтон зарчмын хувьд өөртөө зөвшөөрөхгүй. Түүгээр ч үл барам Европын жижигхэн албан тушаалтнууд эдийн засгийн хүч хэрэглэхээр АНУ-д заналхийлэх болжээ. Францын эдийн засгийн сайд Бруно Ле Мэр “Ерөнхийлөгч Макронтой хамт АНУ-д өнгөрүүлсэн долоо хоногт би нэг л зүйлийг - америкчууд зөвхөн хүч хэрэглэхийг л хүндэтгэдэг юм байна  гэдгийг  ойлгож мэдлээ” хэмээн мэдэгджээ. Өнөөгийн дэлхийн хэмжээний ноёрхогчтой иймэрхүү үг хэллэгээр ярилцдаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. [caption id="attachment_37994" align="alignnone" width="645"] © AFP 2018 / JimWatson[/caption] Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон,АНУ – ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр. 2018 оны дөрөвдүгээр сарын 24   Атлантын тэнгисийн хоёр эргийн хоорондох дипломатын болон эдийн засгийн зөрчлүүд хэрхэн дуусгавар болохоос үл шалтгаалан, Европынхон АНУ-ын гараас аль хэдийнэ мултарчихсан, АНУ, Европын холбооны цаашдын харилцан үйл ажиллагаа улам бүр зөрчилтэй болох нь хэмээн одоо баттай хэлж болох юм. Орос, Хятадын хувьд энэ бол маш таатай мэдээ, харин Европынхны хувьд энэ бол хэзээ нэгэн цагт алдагдсан эрх чөлөөгөө эгүүлэн олж авах боломж юм. Эх сурвалж: www.polit.mn  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

7 цаг 55 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 57 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

7 цаг 58 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 53 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 15 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 14 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

12 цаг 46 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 7 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

16 цаг 41 мин