Трирт Карл Маркст зориулсан хөшөө нээв

2018-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Трир хот дахь Карл Марксын хөшөө
  Д.ЭНХЭЭ Германы гүн ухаантан, эдийн засагчийн мэндэлсний 200 жилийн ойд түүний баримал хөшөөг Хятад улс бэлэглэжээ. Бэлгийг хүлээж авах эсэх асуудлаар хурц маргаан өрнөсөн байна. Өнгөрсөн бямба гарагт, тавдугаар сарын 5 - нд Карл Марксын төрөлх хот Трирт германы гүн ухаантан, эдийн засагчид зориулсан хөшөөний нээлт болов хэмээн мэдээллийн KNA агентлаг мэдээлэв. Хоёр тонн гаруй жинтэй хүрэл баримал хөшөө Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан  БНХАУ-ын бэлэг ажээ. Эртний римийн Порта Нигра хаалганы дэргэдэх талбайд байрлуулсан таван метрийн өндөр энэ хөшөө хятадын зураач У Вэйшаний бүтээл юм байна. Цагдаагийн газрын мэдээлснээр нээлтийн ёслолд гурван мянга орчим хүн, 200 орчим хүндэт зочин оролцжээ. Үүний зэрэгцээ “Марксыг тавцангаас буулгая” уриан дор “Германы альтернатив” баруун популист намын 70 орчим хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон байна. Хөшөөг босгохын эсрэг өөр бас нэгэн цуглаанд 150 орчим хүн оролцжээ. Энэхүү бэлэг бол гүн ухаантан – эдийн засагчид БНХАУ-ын оршин суугчид хүндэтгэл илэрхийлж байгааг хариуулж байгаа хэрэг юм хэмээн ХБНГУ-д суугаа Хятадын элчин сайд Ши Миндэ онцолсон байна. Холбооны Рейнланд – Пфальц газрын ерөнхий сайд Малу Драйер (Malu Dreyer) уг бэлгийг “найрамдал нөхөрлөл, түншлэлийн гүүр” хэмээн нэрлэжээ. Түүний бодлоор гүн ухаантныг ХХ зууны аймшигт үйлдэлд буруутгаж болохгүй ажээ. Трир хотын зөвлөл бэлгийг хүлээж авахыг 2017 онд зөвшөөрсөн юм байна. Энэхүү шийдвэрийг гаргахын өмнө хэд хэдэн улстөрчид хурц маргаан, шүүмжлэл өрнүүлсэн ажээ. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

саяхан
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 22 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 48 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 48 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 44 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин