Оросын тэрбумтан байцаалт өгчээ

2018-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Нью-Йоркт холбооны агентууд Оросын бизнесмен, “Сколково” сангийн ерөнхийлөгч Виктор Вексельбергийг байцаасан тухай “TheNewYorkTimes” сонин мэдээлснийг “РИА-Новости” уламжилжээ. Байцаалтыг хоёр сарын өмнө оросын асуудлаар томилогдсон тусгай прокурор Роберт Мюллерийн даалгавраар Нью- Йоркийн нисэх онгоцны буудал дээр явуулжээ. Хэвлэлийн газрын онцолсноор АНУ-ын эрх баригчид Оросын бизнесменийг ямар нэг хууль зөрчсөн үйлдлээр сэжиглээгүй юм байна. Харин 2017 оны нэгдүгээр сард Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Вексельберг оролцсон явдал Мюллерийн сонирхлыг татсан бололтой. Оросын олигархиудыг байцаасан тухай мэдээ дөрөвдүгээр сарын 5-нд ил болсон юм. “CNN” суваг нэрээ нууцалсан эх сурвалжийг эшлэж, Мюллерийн баг “Оросын ул мөр”-тэй холбогдуулан Оросын хоёр ч олигархийг байцаасан бөгөөд тэдний нэрийг нууцалсан тухай өгүүлжээ. Мюллерийн ажлын алба­наас мөрдөн шалгал­тынхны үзэж байгаагаар АНУ-ын сонгуульд хөнд­лөнгөөс оролцсон байж болох оросуудын нэрийн жагсаалтыг хоёрдугаар сарын 16-нд нийтэлжээ. Жагсаалтад 13 хүн, байгууллага багтсан байна. Сонгуульд ялахад нь Трампад туслах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн АНУ нэг бус удаа буруутгаж байгаа билээ. Америкийн эрх баригчдын төлөөлөгчдийн үзэж байгаагаар Оросын хакерууд долдугаар сард Ардчилсан намын Үндэсний хорооны болон сонгуулийн асуудлаарх Конгрессийн намын хорооны серверт халдсан ажээ.Тоолох машиныг эвдлэх замаар санал хураалтын үйл явцад ОХУ нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа АНУ-ын тал мэдэгдэж байгаа.  Харин Москва үүнийг  тууштай няцаасаар ирсэн. Харин ч  эсрэгээрээ ОХУ-ын сонгуульд АНУ байнга хөндлөнгөөс оролцдог тухай ОХУ- ын ерөнхийлөгч Путин мэдэгдэж байсан юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

25 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

29 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 47 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 13 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 13 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 8 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин