АНУ, БНХАУ-тай худалдааны асуудлаар тохиролцож чадсангүй

2018-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.ЭНХЭЭ    Хоёр улсын хооронд явагдаж байгаа худалдааны дайныг зогсоох талаар АНУ, БНХАУ харилцан тохиролцож чадсангүй. Хэлэлцээр Бээжинд хоёр өдөр үргэлжилж, тавдугаар сарын 4-нд өндөр­лөсөн хэмээн Bloomberg бичжээ. Хэлэлцээрийн дараа америк, хятадын талын аль аль нь албан ёсны мэдээлэл хийсэнгүй.  Гэхдээ агентлагийн судалсан баримт бичгээр бол АНУ хоёр орны хоорондох худалдааны алдагдлыг 2020 он гэхэд 200 тэрбум ам.доллараас доошгүй хэмжээнд бууруулахыг Хятадаас шаарджээ. АНУ  2018 оны эцэс гэхэд Хятадтай хийсэн худалдааны алдагдлаа 375 тэрбум ам.доллар болно хэмээн тооцоолсон байна. Мөн түүнчлэн хэд хэдэн нэхэмжлэлээ Дэлхийн худалдааны байгууллагаас эгүүлж татах, хоёр талын тохиролцооны үр дүнгийн талаар улирал тутмын тайлан ирүүлж байх болзлыг Вашингтон Бээжинд тавьжээ. Бээжин өөрийн зүгээс БНХАУ-ын компаниуд Америкийн оюуны өмчийг хулгайлсан гэх хэргийн мөрдлөг шалгалтыг зогсоох, хятадын бараа бүтээгдэхүүнд тавьсан 25 хувийн гаалийн татвараа цуцлах, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол гэдгээр хятадын компаниудыг ялгаварлан гадуурхахыг зогсоох, хятадын компаниудад цахим төлбөрийн зах зээл нээх, хөрөнгө оруулалтын “China International Capital Corp” компанид санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зэргийг Вашингтоноос шаарджээ. Хятадын Синьхуа агентлагийн дүгнэснээр, хэлэлцээрийн зарим нэг асуудлаар АНУ, БНХАУ хоёр ямар ч гэсэн зөвшилцөж чадсан ажээ. Тухайлбал, хоёр орны хоорондох тогтвортой харилцаа Вашингтон, Бээжингийн хувьд чухал ач холбогдолтой гэдэг дээр талууд санал нэгджээ. Мөн эдийн засгийн болон худалдааны асуудлыг яриа хэлцлийн тусламжтайгаар шийдвэрлэх хүсэл сонир­холтойгоо АНУ, БНХАУ харилцан нотолсон байна. 2018 онд АНУ Хятадын бараа бүтээг­дэхүүнд хамаа­руулан про­тек­ционист арга хэмжээ авсны дараа Вашингтон, Бээжингийн харилцаа хурцадсан билээ. Хязгаарлалт тогтоох шалтгааны нэг нь худалдааны алдагдлын өндөр түвшин болсон юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин