Баярын жагсаалд ОХУ-ын  шилдэг гэсэн бүх зэвсэг, зэвсэглэл оролцоно

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Москвагийн Улаан талбайд энэ сарын 9-нд жил бүр ЗХУ Германы фашизмыг ялсан ялалтад зориулсан баярын жагсаал болдог. Энэ талаар ОХУ-ын бэлтгэл хурандаа Комсомальская Правда сонины цэргийн шинжээч Виктор Баранец “Спутник” агентлаг энэ жил болох үйл явдлын талаар ярилцлага өгсөн байна. Тэрээр анх удаа Хойд усан флотын усан цэргийн батальонууд болон Номхон далайн флотын усан цэргүүд оролцох болж байгаа нь энэ жилийн баярын жагсаалын онцлог юм. Мөн өнгөрсөн жил оролцсон эмэгтэйчүүдийн батальон өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Нийтдээ жагсаалд 12000 гаруй хүн оролцох юм. Харин  зэвсэгт хүчний байлдааны машинуудын хувьд оросын зэвсэгт хүчин хамгийн шилдэг гэсэн машин, техникээ үзүүлэх болно гэв. Тухайлбал, манай зэвсэглэлд ашиглаж эхэлж байгаа Терминатор танкийг дэмжигч машиныг анх удаа албан ёсоор танилцуулна. Энэ шинэ машин нь дайснуудын хувьд хар дарсан зүүд байх болно гэж тэрээр хэллээ. Мөн Улаан талбайд гадаадын зэвсгийн мэргэжилтнүүдэд сайшаагдсан ОХУ-ын агаарын дайралтыг эсэргүүцэх шилдэг зэвсэг ТОР-М2 оролцоно гэв. Энэ үеэр хүмүүс  хүчтэй мотортой, минийн эсрэг хамгаалалттай Тайфун-К хуягт машиныг үзэх боломжтой. Энэ хуягт машины жолоочийн найдвартай, аюулгүй байдлыг хангах бүх боломжийг зохион бүтээгчид нь шийдвэрлэж өгсөн түүний давуу тал юм. Виктор Баранецийн ярьсанаар баярын жагсаалд Тигр, Урал зэрэг хуягт машинууд оролцох аж. Улаан талбайд болох баярын жагсаалын үеэр нийтдээ орчин үеийн цэргийн машин болон 120 гаруй зэр зэвсэг, тоног төхөөрөмжийг танилцуулах юм байна.  Харин баярын жагсаалын бэлтгэл ажил Москва хоттой ойролцоо байдаг Алабино хээрийн талбайд эхэлсэн аж. [caption id="attachment_37752" align="alignnone" width="1000"] BTR-82A загварын хуягт[/caption] [caption id="attachment_37753" align="alignnone" width="1000"] Байлдааны автомат удирдлагатай анхны Корсар онгоц[/caption] [caption id="attachment_37754" align="alignnone" width="705"] Байлдааны хуягт Патрулл машин (голд нь)[/caption] [caption id="attachment_37755" align="alignnone" width="1000"] Терминатор танкийг дэмжигч танк[/caption] Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 38 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 4 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 4 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 59 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин