Трамп Ким Жон Ун нар уулзана

2018-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мичиган хотод хийсэн уулзалтынхаа  үеэр “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байна. АНУ Хойд Солонгостой тоглоогүй. Бид гурав эсвэл дөрвөн долоо хоногийн дараа уулзаж хэлэлцээр хийнэ гэж би бодож байна. Мөн энэ үеэр  Солонгосын хойгийг цөмийн зэв­сэггүй бүс нутаг бол­гох талаар хэлэлцэх уч­раас чухал уулзалт болно” гэжээ. Харин өн­гөр­сөн долоо хоногт Өмнөд Солонгосын ерөн­хийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр Солонгосын хилийн заагт оршдог Панмунжом тосгонд уулз­сан түүхэн уулзалт болж өндөрлөсөн билээ. Тэд энэ үеэр Солонгосын хойгийг бүрмөсөн цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох тал дээр түлхүү анхаарч ажиллана хэмээн амлаж гэрээнд  гарын үсэг зурсан юм. Мөн энэ жилдээ багтаж хоёр орны байнгын найрамдлыг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэж амлажээ. Түүнчлэн тэд хамтран хийсэн мэдэгдэлдээ хоёр орны цэрэг зэвсгийн тоог хорог­дуулах, дайсагнасан үйлд­лийг зогсоох, цэргийн өндөр хилийн хам­гаалалтын талаар хэлэл­цэнэ.  АНУ,БНХАУ тэр­гүүтэй орнуудтай олон улс оролцох олон талт хэлэлцээр хийх үйл явцыг идэвхжүүлэх  асуудлыг оруулсан гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна Өмнөд Солонгосын ерөн­хийлөгч Мүн Жэ Ин ирэх намар Хойд Солонгост айлчилна. Мөн хоёр орны харилцан солилцоо болон хамтын ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор харилцаа холбоо хариуцсан газрыг Кэсон хотод нээнэ гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

7 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 29 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 55 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 55 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 50 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин