Түүхэн чухал уулзалтын тухай 10 баримт

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд
  1. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгост
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  хоёр Солонгосын хилийг давж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах шийдвэр гаргасан. Ингэснээр тэрээр  хоёр Солонгосын хооронд дайн гарсан цагаас хойш  65 жилийн дараа Өмнөд Солонгост айлчилж байгаа Хойд Солонгосын анхны удирдагч болж байна. Харин хоёр орны төлөөлөгчид хилийн ойролцоох Панмунжом тосгонд байдаг  гурван давхар “Энхтайвны өргөө” хэмээх байшинд уулзалт болж байна. Энэ нь  2007,2017 онд Пхеньянд  болсон уулзалтаас хойш болж байгаа гурав дахь уулзалт юм.
  1. Энхтайван, шинэ эхлэл
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, дайну улмаас салж сарнисан гэр бүлд дахин уулзалдах боломж олгох талаар хэлэлцэх юм.
  1. Уулзалтад ямар хүмүүс оролцох вэ?
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уулзалтад өөрийн дүү Ким Ё Жон  болон есөн хүний хамт оролцож байна. Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин зарим цэргийн албан тушаалтнууд, түүний засгийн газрын тэргүүн болон  гадаад хэргийн сайдтайгаа  уулзалтад иржээ.
  1. Найрамдлын хэлэлцээр байгуулах болоогүй
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин найрамдлын хэлэлцээр байгуулах болоогүй байна. Учир нь Солонгосын дайнд оролцсон БНХАУ болон АНУ-тай хэлэлцээр хийхээс шалтгаална. Гэхдээ  энэ уулзалтаар хоёр Солонгосын хоорондын дайсагнасан байдалд хязгаар тавина гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.
  1. Уулзалтын дараа юу болох вэ?
Энэ түүхэн уулзалтын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп, тагнуулын албаны дарга асан Майк  Помпео нартай уулзахаар төлөвлөжээ.
  1. Уулзалт
Хоёр орны төлөөлөгчдийн уулзалт “Энхтайвны өргөө”энэ уулзалтад зориулж бэлдсэн зууван хэлбэртэй ширээтэй өрөөнд болж байгаа юм. Харин сонирхуулахад  ширээний өргөн нь 2,018 метр бөгөөд энэ нь хоёр Солонгосын төлөөлөгчид уулзаж байгаа түүхэн үйл явдлыг  сануулахын тулд хийсэн аж.
  1. Уулзалтад бэлтгэсэн өрөө
Уулзалтын  өрөөг Солонгос үндэстний гэр маягаар засан тохижуулжээ. Мөн өрөөний сандал дээр  нэгдсэн хоёр Солонгосын  болон Гымган уулыг дүрсэлсэн байна.
  1. Мод тарина
Өмнөд болон Хойд Солонгосын төлөөлөгчид оройн зоогийн дараа хоёр орны тэргүүнүүд нарс модны суулгацыг  тарина. Энэ  суулгацыг  хоёр Солонгосын газар нутгаас авчирсан усаар услах аж.
  1. Ким Жон Унтай уулзах газрын тухай
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Фокс ньюс” телевизийнхэнтэй утсаар ярих үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай  уулзалт хийх  боломжтой гурав эсвэл дөрвөн газрыг сонгоод байна. Харин  Хойд Солонгосын цамийн зэвсгийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх уулзалтыг хаана, ямар газар хийхийг яг товлоогүй байна гэж мэдэгдсэн юм.
  1. Түүхэн уулзалтын зарим хэсгийг телевизээр дамжуулна
Өмнөд болон Хойд  Солонгосын тэргүүнүүдийн хийж байгаа түүхэн уулзалтыг 2800 гаруй сэтгүүлчид сурвалжлахаар бүртгүүлжээ. Харин  хоёр орны төлөөлөгчид Өмнөд Солонгосын 168 хэвлэлийн байгууллага болон гадаадын 180 хэвлэлийн байгууллага оролцох  уулзалтын чухал хэсгийг зурагтаар дамжуулан харуулахаар тохиролцсон байна. Эх сурвалж: elespectador.com
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 31 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 57 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 57 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 53 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин