Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд оройн зоог барина

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД                                                                                                       Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар  өнөөдөр хоёр Солонгосын хилийг заагладаг Панмунжом тосгонд болж байна. Харин энэ түүхэн уулзалтын үеэр өнөөдөр   удирдагч Ким Жон Ун, ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар оройн зоог барина. “ВВС” сайтад бичсэнээс үзвэл энэ үеэр удирдагч Ким Жон Уныг  рости хэмээх  швейцарь хоолоор дайлах бөгөөд энэ  нь хэдийгээр үнэн эсэх нь батлагдаж байгаагүй ч түүнийг Швейцарьт өнгөрүүлсэн оюутны жилүүдийг сануулах зорилготой гэжээ. Харин  ерөнхийлөгч Мүн Жэ Инд барих оройн зоог нь түүнд төрсөн нутаг Бусаны боомт хотоос гаралтайг нь сануулахын тулд бэлдсэн загастай хоол байх аж. Мөн энэ оройн зоогийн үеэр хоёр орны тэргүүний зооглох оройн хоолны материалыг хоёр Солонгосоос нийлүүлж байна гэж  Өмнөд Солонгосын талаас мэдээлжээ. Түүнчлэн  оройн зоогонд зориулж ерөнхийлөгч Мүн Жэ Иний хүсэлтээр Хойд Солонгосын өдөр тутмын  хоол хүйтэн гоймонг Пхеньяны рестораны шилдэг тогооч Окриу Гван бэлдэх аж. Мөн тэд нарыг  “Минбаэжу” хэмээх саяхнаас Өмнөд Солонгост үйлдвэрлэж эхэлсэн Хойд Солонгосоос гаралтай  ликёр дарсаар дайлна гэж Өмнөд Солонгосын Засгийн газар фэйсбүүк  цахим хуудастаа бичжээ.  Тэдэнд барих оройн зоогноос үзвэл Өмнөд Солонгос Сөүлд зочилж байгаа орны удирдагч,тэргүүн нарт  барьж байгаа зоогоороо улс төрийн утга агуулгатай сануулга,зөвлөгөгөө өгч сурсан нь мэдэгдэж байгаа юм. Үүний нэг нотолгоо гэвэл өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп айлчилсан. Энэ үеэр түүнийг Өмнөд Солонгос болон Японы хооронд маргаан авчирсан арлын далайгаас барьсан хавчтай хоолоор дайлж байжээ. Харин  энэ уулзалт нь хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд 2007 оноос  хойш уулзаж байгаа анхны уулзалт юм. [caption id="attachment_37302" align="aligncenter" width="624"] Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд барих швейцарь хоол Рости[/caption] [caption id="attachment_37303" align="aligncenter" width="624"] Өмнөд Солонгосын ерөнхийлагч Мүн Жэ Иний зооглох түүний төрөлх хот Пусанаас гаралтай загастай хоол[/caption] Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

22 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

26 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 44 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 10 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 10 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 6 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин