Glencore "РусАл"-ын хөнгөн цагааны худалдан авалтаа сэргээлээ гэж мэдээлэв

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
МОСКВА, Дөрөвдүгээр сарын 25 - РИА Новости. АНУ-ын Сангийн яам хоригийг зөөлрүүлсний дараа "РусАл"-ын хөнгөн цагааны томоохон худалдан авагч Швейцарийн түүхий эдийн трейдер Glencore Оросын компанийн металлын худалдан авалтаа сэргээлээ хэмээн нөхцөл байдлыг сайн мэдэх эх сурвалжид үндэслэн Блумберг агентлаг бичиж байна. Яамны мэдэгдэл нь тус компанийг "РусАл"-тай аравдугаар сарыг дуустал хамтран ажиллаж болно гэж байгаа хэрэг хэмээн үзэхээр Glencore-ын удирдлага ийн шийдвэрлэжээ. Гэсэн хэдий ч хөнгөн цагааны зах зээл дэх РИА-Новости– гийн эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэв. “Форс-мажор буюу гэнэтийн давагвашгүй хүчин зүйл гарч ирснийг  зарласан мөчөөс хойш Glencore-т юу ч өөрчлөгдөөгүй, худалдан авалт сэргээгүй” хэмээн тэр өгүүлэв. Харин Glencore тайлбар хийхээс татгалзаж, "РусАл" сэтгүүлчдийн асуултад шуурхай хариулсангүй хэмээн тус агентлаг онцлов. Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын тогтоосон хоригт "РусАл" хамрагдсан бөгөөд уг хоригт активуудыг царцаах, энэ компанитай хамтарч өрийн болон хувьцааны арга хэрэгслээр явуулдаг бүх төрлийн ажиллагааг оролцуулан америкийн иргэдэд хамаатай аливаа бизнес эрхлэхийг хориглох зэрэгарга хэмжээ багтсан юм. Үүний дараа компанитай байгуулсан контрактыг дахин авч үзэх болсон тухай "РусАл" – ын хэд хэдэн сөрөг агент мэдээлэв.Тухайлбал, Австрали-Британийн  RioTinto АНУ-ын Сангийн яамны хориг тавьсан жагсаалтад багтсантай нь холбогдуулан "РусАл"-тай байгуулсан зарим контрактаар форс мажор зарлахаа мэдэгдсэн бөгөөд энэ тухай Glencore ч бас мэдэгдсэн байна. Норвегийн NorskHydro өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Оросын компанитай байгуулсан контрактыг дахин авч үзэх, тэдний заримтай нь форс - мажор зарлахаа мэдэгдэв. OFAC (АНУ-ын Сангийн яамны гадаадын активт хяналт тавих газар)-ын сайтад нийтлэгдсэн баримт бичигт зааснаар "РусАл"-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд Америкийн иргэд, компаниуд аравдугаар сарын 23-ны дотор бүх контракт, тус компанитай хамтарсан үйл ажиллагааг зогсоохоор хугацааг сунгасан. Анх тогтоосон хугацаа тавдугаар сарын 5-ны дотор байсан. Үүнээс гадна, хэрвээ Оросын тэрбумтан Олег Дерипаска компанид тавих хяналтаасаа татгалзвал "РусАл"-ын эсрэг тавьсан хоригоо АНУ бүрмөсөн цуцалж ч болох юм хэмээн тус байгууллага мэдэгджээ. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 51 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 9 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 35 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 35 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 31 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин