Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Өмнө нь ОХУ дахь төслүүдийг санхүүжүүлсэнтэй нэг адил банкны хамгийн итгэл найдвартай томоохон зээлдэгчид болох Энэтхэг, Хятадад үзүүлэх зээлийн дэмжлэгийг орвонгоор нь эргүүлэхүйц зээлийн бодлогын шинэ зарчмуудтай санал нийлэхгүй байгаа учраасдэлхийн банкныдүрмийн санд мөнгө нэмж оруулахаас ОХУ татгалзаж байна хэмээн ОХУ – ын сангийн сайдын орлогч Сергей Сторчак сэтгүүлчдэд мэдэгдэв.
"Бид оролцохгүй гэсэн байр суурьтай байна" –гэж өнгөрсөн бямба гарагт өндөрлөсөн Дэлхийн банкны хувь нийлүүлэгчдийн чуулганы дараа Сторчак мэдэгдэв.
ОХУ-ын хувьд энэ нь Дэлхийн банкин дахь оросын хувь хэмжээ, түүнийг дагаад захирлуудын зөвлөлд эзлэх саналын тоо буурна гэсэн үг. Харин Дэлхийн банкны хувьд энэ бол Сторчакийн хэлж байгаагаар ядуу буурай улс орнууд руу мөнгөшахах талаар хувь нийлүүлэгчдийн гаргасан шийдвэр санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй, улмаар хэдэн жилийн дараа уг бүлэглэл хөрөнгө оруулагчдаас бас дахин хөрөнгө мөнгө гуйж царай алдах өндөр магадлалтай ажээ.
"Үндсэн хувь нийлүүлэгчийн (АНУ) логик маш энгийн олон улсын нөөцийг АНУ – ын мөнгөн тэмдэгтээр барьж байгаа улс учраас ядуу буурай орон биш, харин ч зах зээл дэх сангуудад оролцох боломжтой баян орон. Тийм учраас дэлхийн банкны нөөцөөс зээлдэх шаардлага тэдэнд огт гарахгүй” хэмээн хувь нийлүүлэгчдийн шийдвэрийг тайлбарлахдаа Сторчак хэлэв.Нөгөөтэйгүүр, ядуу буурай улс орнууд дахь төслүүдийг ашигтай гэж хэлэхэд хэцүү, гэтэл Дэлхийн банк бол мөнгө зээлдэг аливаа байгууллагын л нэг адил мөнгө олж байх ёстой.
"Дэлхийн банк дор хаяж ямар нэг байдлаар өөрийгөө болгох ёстой, дараа нь зах зээлд ойртож ч чадахгүй туйлын ядуу буурай улс орнуудад бага хүүтэй тэтгэлэг үзүүлэхийн тулд нөөцтэй байх ёстой. Үүнд л энэхүү шинэтгэлийн гол зөрчил оршиж байгаа юм.” – хэмээн тэрөгүүлэв.
Түүнээс гадна Орос дахь төслүүдийг санхүүжүүлэхээс Дэлхийн банк татгалзсаныг орлогч сайд сануулав. “Ийм нөхцөлд бид хөрөнгө арвижуулахад нэгдэж байна гэчихээд яаж улс орныхоо удирдлага, парламент руу төсөв барьж, эсвэл дэлхийн банкны чуулганы шийдвэрийг батламжлуулна гээд явах болж байна” – гэж Сторчак хэлэв.
Сергей Сторчак
Эрин зууны шийдвэр
Ойрын жилүүдийн туршид өөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт нөөцийг дайчлах боломжийг банкинд олгосон түүхэн шийдвэрийг энэ удаагийн уулзалтаас гаргалаа хэмээн өнгөрсөн бямба гарагт өндөрлөсөн жил бүр болдог хувь нийлүүлэгчдийн чуулганыг дүгнэжДэлхийн банкны тэргүүн Жим Ен Киммэдэгдэв.
Энэхүү шийдвэрийн дагуу 2025 оныг хүртэлх хугацаанд хувь нийлүүлэгч улс орнууд Дэлхийн банкны бүлэглэлд 13 тэрбум доллар шилжүүлэх бөгөөд уг хөрөнгийг энэхүү бүлэглэлд багтдаг байгууллагуудад хуваарилах юм байна.
Тухайлбал, нэн ядуу буурай улс орнуудад тусламж үзүүлдэг Олон улсын хөгжлийн ассоциацид (ОУХА) гурван жилийн дотор трансферт хэлбэрээр 4,5 тэрбум доллар, түргэн хөгжиж буй зах зээл рүү хувийн хөрөнгө оруулалт татах явдлыг хангах чиг үүрэгтэй Олон улсын санхүүгийн корпорацийн (ОУСК) нөхөн хөрөнгөжүүлэлтэд 5,5 тэрбум доллар, үлдсэн 3 тэрбум долларыг өөрийн хэрэгцээнд тус тус зарцуулахаар төлөвлөсөн ажээ.
Энэ мөнгөгүй бол Дэлхийн банк ойрын хугацаанд зээлийнхээ хэмжээг бууруулах, эсвэл өөрөө зээл авах ажлыг эрчимжүүлэхээсөөр аргагүйд хүрэх бөгөөд энэ нь эцсийн дүндээ түүний чансааг бууруулах, нөөцөөс хүртэгсдийн өртөг өсөхөд л хүргэх байсан.
Гэхдээ хувь нийлүүлэгчид санхүүгийн шийдвэрийн зэрэгцээ банкнаас баримтлах бодлогод улс төрийн өөрчлөлт оруулсан багц шийдвэр гаргасан. “Гаргаж байгаа улс төрийн шийдвэр бол тун удахгүй Хятад, Энэтхэг хоёр Дэлхийн банкны зээлдэгчийн ангиллаас гарахын угтвар юм” – ийнхүү маш их нөөц шаардлагатай байгаа Африк, Латин Америкийн нэн ядуу буурай улс орнууд, мөн түүнчлэн хямралд орсон улс орнуудад нөөц төвлөрүүлэхийг банкны удирдлага зорьж байна хэмээн Сторчак тайлбарлав.
"Тэхдээ Дэлхийн банк дундаж орлоготой улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдээс ашиг олж, түүгээр л амьдарч байгаа бодит үнэнийг шууд үгүйсгэж байна. Буркина – Фасо ч юм уу, Далайн аль нэг арлууд ч биш, харинОрос, Энэтхэг, Хятадын олсон цэвэр ашиг л банкыг цэнэглэдэг. Тэнд ажиллах хэрэггүй гэж хэн ч хэлээгүй л дээ, гэхдээ л тэнцвэр байх ёстой, банк хэдийчинээ тийм улс оронд зээл олгохоор хэтэрхий их хэлтийнэ төдийчинээ олон асуудал банкинд хуримтлагдах болно” – хэмээн тэрээр онцлов.
Алдагдлын генераци
Энэтхэг бол жилд 2 – 4 тэрбум долларынзээлийгбүлэглэлийн байгууллагуудаас татдаг Дэлхийн банкны маш том зээлдэгч, харин Хятад бол жил бүр 2 тэрбум орчмын хэмжээний зээл авдаг хоёр дахь том зээлдэгч хэмээн олон улсын санхүүгийн харилцааны газрын захирал Андрей Бокарев нэмж хэлэв.
Түүний хэлснээр хөрөнгийг ядуу буурай улс орнуудад ашигтайгаар дахин хуваарилах шийдвэрийг өнөөдөртөөолон улсын хөгжлийн ассоциацийн (ОУХА – ийн) гол донорууд болж байгаа“их долоо” – гийн орнуудын санаачилгаар гаргасан бөгөөд тэд ядуу буурай улс орнуудад тусламж үзүүлэх өөрсдийнхөө хүлээсэн үүрэг амлалтынхаа хувь хэмжээг Дэлхийн банкны бусад бүх хувь нийлүүлэгчдийн оролцоотойгоорбууруулахыг хичээж байгаа ажээ.
"Хэрвээ ийм практик жишиг цаашид хадгалагдаж үлдэх аваас ноён Кимийн түүхэн шийдвэр ямар ч үнэ цэнэгүй болж, таван жилийн дараа банк яг л өнөөдрийнхтэйгөөяг адилхан нөхцөлд байсаар байх болно, зарчмын хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ энэ тухай өнөөдөр ч хэн ч ярихыг хүсэхгүй байна.” – хэмээн Сторчак үзэж байна.
"Банк бол банк, томоохон зорилтуудыг шийдэх боломжтой байхын тулд хөрөнгийн маш сайн хүчин чадалбүхий үндэс суурьтай байх ёстой. Аль эрт хөндийрсөн биет дэд бүтцийг санхүүжүүлдэг арга барил руугаа банк эргэж буцах хэрэгтэй гэж олон хүн ярьж байна. Гэтэл биет дэд бүтэц бол маш их хөрөнгө шаардана.” – гэж тэрээр нэмж хэлэв.
Ядуу буурай улс орнууд руу хийх томоохон хөрөнгө оруулалтыг зарчмын хувьд чухамхүү үүний тулд байгуулагдсан ОУХА – аас төдийгүй, хэзээ ч буяны хандив өгч байгаагүй, арилжааны төслүүд рүү чиглэсэн үйл ажиллалгаа явуулдаг ОУСК – аас ч мөн хүлээж байгаа юм байна.
"Сомал, Ирак, өөр хаана ч юм, хөрөнгө оруулалтын уур амьсгал, бүх институтын төлөв байдал ямаршуу байгааг та төсөөлж байна уу?! Гэтэл тийшээ хөрөнгө мөнгө оруулахыг санал болгож байдаг.” –хэмээн Бокарев гайхшаа барангаа байгууллага “ийм улс орнууд дахь ажиллагаанаас хангалттай алдагдал хүлээсэн” хэмээн онцлов.
АНУ төлбөр төлөхгүй
Шийдвэр гарснаас хойш банкинд “амьд мөнгө” орж ирэх хүртэл багагүй цаг хугацаа өнгөрнө, сайд нар тус тусын улс орны парламентаар холбогдох шийдвэр гаргуулах шаардлагатай болнохэмээн Бокарев хүлээн зөвшөөрөв. Гэтэл, түүний хэлснээр, эцсийн бүлэгт бүх оролцогч мөнгөө оруулна, харин шинэтгэл урьд нь нэг бус удаа болж байсан шиг АНУ – ын конгресст очоод гацна.
ОУСК – д нэг ч бутархай мөнгө төлөхгүй гэдгээ америкчууд аль хэдийнэ мэдэгдчихсэн. “Гэхдээ одоо 20% - тай байгаа хаалтын багцыг хэвээр хадгалах ёстой гэх болзлыг тэд тавьсан. Дэмжихгүй бол аливаа бусад шийдвэрийг АНУ гацаах учраас шинэтгэлийг дэмжсэн бусад улс орнууд болзлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй” хэмээн тэрээр онцлов.
Үүний үр дүнд мөнгө нэмж оруулах мэдэгдлийн дараа ОУСК-д АНУ – ын эзлэх хувь хэмжээ буурахын зэрэгцээ хаалтын багцын хувь 20% - оос 15% - д хүртэл буурч,өөрийн хүсэл зоригийг урьдын адил бусдад тулгах боломжийг америкчуудад олгоно.
"АНУ – ын өнөөгийн засаг захиргааны гол үндсэн санаа бол хоёр талын ч бай, олон талын ч бай, америкийн тусламжийг хүртэж байгаа улс орнууд АНУ – ын улс төрийн шийдвэрийг ягштал дэмжих ёстойд оршиж байгаа юм. Хэрвээ энэ зарчмыг дагаж мөрдөхгүй юм бол яах гэж мөнгө төлөх билээ? Зарлаж тунхаглалгүйгээр хав дараастай л байдаг байсан болохоос цаг үргэлж ийм л байсаар ирсэн, харин одоо бол албан ёсоор баримтлах бодлогын чиг шугамын түвшинд гаргаж иржээ.” – хэмээн Бокарев тайлбарлав.
Эх сурвалж: www.polit.mn
ОХУ Дэлхийн банкны дүрмийн санд нэмж мөнгө оруулахаас татгалзав
2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин