“Русал”-ыг дэмжих бэлэн хөтөлбөр одоохондоо байхгүй гэв

2018-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Русал”-ыг түр хугацаагаар төрийн мэдэлд авч нийгэмчлэх тухай аж үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдийн Оросын холбооны тэргүүн Александр Шохины санал бол шинжээчдийн зөвлөмжүүдийн нэг нь юм. Компанийг дэмжих бэлэн хөтөлбөр одоохондоо алга хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв. Энэ талаар “РИА-Новости” мэдээлсэн байна. Компанийн активуудыг царцаах, тэдэнтэй хамтарч өрийн болон хувьцааны арга хэрэгслээр явуулдаг бүх төрлийн ажиллагааг оролцуулан Америкийн иргэдэд зориулсан аливаа бизнес эрхлэхийг хориглох зэрэг АНУ-аас дөрөвдүгээр сарын эхээр тогтоосон хориг арга хэмжээнд хамааруулсан компанийн жагсаалтад “Русал” багтсан юм. АНУ-ын Сангийн яам хувьцаа худалдах, өрийн бусад арга хэрэгслийн үйл ажиллагааг явуулахад нэг сарын хугацаа олгосон.Хориг арга хэмжээ тавдугаар сарын 7-ноос үйлчилж эхэлнэ. Хориг тогтоосон компаниудтай гэрээ, хэлцэл болон бусад харилцан үйл ажиллагааг зогсоох үйл ажиллагааг  хоёр сарын дотор хийх зөвшөөрлийг америкийн иргэдэд олгожээ. АНУ-ын шинэ хориг арга хэмжээнд хамаа­руулсан компаниудыг,түүний дотор “Русал”-ыг түр хугацаагаар төрийн мэдэлд авч нийгэмчлэх нь боломжит хувилбаруудын нэг гэж Шохин өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн юм. “Засгийн газар даргынхаа өгсөн чиг үүргийн дагуу хориг арга хэмжээний дарамтад өртсөн компаниудад үзүүлж болох дэмжлэгийн асуудлаар ажиллаж байгаа. Тийм болохоор энэ бол Засгийн газарт хамаарах сэдэв” хэмээн Песков сэтгүүлчдэд тайлбарлажээ. “Русал”-ыг түр хугацаагаар төрийн мэдэлд авч нийгэмчлэх талаар Шохины дэвшүүлсэн асуудлыг авч хэлэлцэж байгаа юу гэсэн асуултад ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга “Компаниудад хэрхэн туслах вэ гэдэг асуудлаар шинжээчдийн хүрээнд янз бүрийн үзэл бодол яригдаж байгаа, энэ бол тэдний нэг нь. Тэгэхдээ энд компанийн хувьцаа эзэмшигчид болон өмчлөгчийн эздийн санаа бодол, Засгийн газрын боломжийг авч үзэх нь чухал шүү дээ. Тиймээс энэ бол хэлэлцэж байгаа хувилбаруудын нэг нь л юм” гэж хариулсан байна. “Миний мэдэж байгаагаар, дэмжлэг үзүүлэх бэлэн хөтөлбөр одоохондоо байхгүй” хэмээн Песков нэмж хэлсэн байна. http://www.rian.ru/ Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

8 цаг 27 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 29 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

8 цаг 30 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 25 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 47 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 46 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

13 цаг 18 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 39 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

17 цаг 13 мин