Олигархад тавьсан урхи:ВикторПинчук яах гэж ДональдТрампад мөнгө өгсөн юм бол?

2018-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
© РИА Новости, Сергей Старостенко | Перейти в фотобанк
Орчуулж бэлтгэсэн Д.Энхээ Тэд “Орос ул мөр” хайж байсан боловч Украиныг олжээ. Барууны томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт Украиныг байнга сануулж байсан нь Порошенкогийн гадаадад хийж байгаа айлчлал, эсвэл Донбасс дахь зөрчил хурцадсантай огт холбоогүй ажээ. Хэргийн учир нь Украины тэрбумтан Виктор Пинчукийг Дональд Трампад хахууль өгсөн хэмээн сэжиглэж байгаа явдал юм. Барууны олон хэвлэлийн газар тэрбумтан чухам хэн болохыг сонирхож эхэлжээ. “Виктор Пинчук гэж хэн бэ?” хэмээн Newsweek асуугаад, Украины 0рөнхийлөгч асан Кучмагийн хүргэн учраас өөрийнхөө өмч хөрөнгийн ихээхэн хэсгийг буруу замаар бүрдүүлсэн гэх түүнийг шүүмжлэгчдийн үзэл бодлыг онцолсон байна. “Ноён Пинчук бол авлига, худ ургийн явдал, тэрслүү үзэлт сэтгүүлчдийг хөнөөсөн гэх асуудлаар байнга шүүмжлүүлж байсан Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучмагийн хүргэн юм” хэмээн Нью-Йорк Таймс онцолжээ. Гэхдээ энэ бүх дуулиан шуугиан, мөрдлөг шалгалтын гол зорилго нь ганц Пинчук ч биш юм байна. Үндсэндээ тэр Америкийн улс төрийн хэрүүл маргааны золиос болжээ.   Гайтай урамшуулал Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль дахь “Оросын оролцоо”-ны хэргийг мөрдөх явцдаа АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер Дональд Трампын сангийн хаягаар Виктор Пинчукийн сангаас 150 мянган доллар шилжүүлсэнийг гэнэт олсон байна. Америкийн мөрдөгчид өмнө нь 2017 оноос өмнө ерөнхий захирлаар нь АНУ- ын өнөөгийн ерөнхийлөгчийн ажиллаж байсан Trump Organization санд хандаж, тус сан гадаадын, түүний дотор ОХУ-ын иргэдтэй харилцан үйл ажиллагаа явуулж байсан эсэх асуудлаар шүүхийн асуулга хүргүүлж байсан ажээ. Трампын сан ч Виктор Пинчукаас ирүүлсэн хандивтай холбоотой материалыг шилжүүлж өгсөн юм байна. Сонгуулийн кампанит ажилд оролцож байгаа байгууллагыг санхүүжүүлэхийг бусад улс орны иргэдэд албан ёсоор хориглосон үед, сонгуулийн өмнө, 2015 онд энэхүү төлбөрийг тус сан гадаадын иргэнээс хүлээж авсанд л хамаг асуудал оршиж байгаа юм. Сангийн удирдлага өөрийгөө зөвтгөхдөө 2015 оны есдүгээр сард Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд чухамхүү Трамп өрсөлдөх эсэх нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байсан хэмээн мэдэгдэж байгаа юм байна. Дээр дурдсан мөнгийг 2015 онд Киевт болсон “Ялтын Европын Стратеги” (YES) бага хуралд ирүүлсэн Трампын 20 минутын видео бичлэгийн төлбөрт шилжүүлжээ. YES форумд ирүүлсэн өөрийнхөө видео бичлэг бүхий үгэндээ Дональд Трамп өөрийн өрсөлдөгч болох Ардчилсан намынхны гадаад бодлогыг шүүмжлэхээ мартаагүй нь гадаадын иргэний мөнгөн хөрөнгөөр сонгуулийн өмнөх үйл явцад нөлөөлсөн оролдлого хэмээн авч үзэхэд хүргэжээ.   YES форумдээр Барак Обамагийн бодлогыг шүүмжлэхдээ Трамп “Манай Ерөнхийлөгч хүчгүй – Украины төлөө тэр хийх ёстойгоо хийж чадахгүй байна. Путин манай ерөнхийлөгчийг огт хүндэлдэггүй” хэмээн мэдэгджээ. Бага хурлын үеэр Трамп төлбөрийн тухай асуудал яриагүй боловч маргааш нь Трампын өмгөөлөгч Майкл Коэн Пинчукийн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан Дуглас Скин рүү утасдаж, урамшууллын төлбөрт 150 мянган доллар шилжүүлэхийг хүссэн байна. Энэхүү шилжүүлэг л 2015 онд Трампын сангийн авсан томоохон хандив болсон ажээ. Тэгээд дөрөвдүгээр сарын 9 – нд өмгөөлөгч Майкл Коэн руу Холбооны мөрдөх товчооны агентууд нэгжлэг хийхээр гэнэт орж ирсэн юм байна. Эдгээр зэмлэлийн хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ YES форум дээр үг хэлэхийг Украины бизнесмен биш, харин улс төрийн шинжээч Дуг Скин хүссэн юм, тийм болохоор түүний хэлсэн үг “Оросын оролцоонд” ямар ч хамаагүй гэжээ. “Би Украинд маш эерэг ээлтэй хандсан. Энэ бол Оростой хуйвалдсан гэдэг хуурмаг түүхийн эсрэг бас нэгэн нотолгоо” гэж Трамп Twitter – тээ бичжээ.
© president.gov.ua
Виктор Пинчук бол Трампын өрсөлдөгч Хиллари Клинтоны анд нөхөр хэмээн тооцогддог нь үүсэн нөхцөл байдлыг бүр ч сонирхолтой болгож байна. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр тэр 10 – 25 сая долларыг Клинтоны санд шилжүүлсэн санхүүгийн хандивлагч нарын нэг ажээ. Клинтоны сангийн өгөөмөр хандивлагчид бол украинчууд байсан, тэдэн дотроо гол ивээн тэтгэгчдийн нэг нь Виктор Пинчук гэж The Wall Street Journal мэдээлжээ. “Клинтоны санд 10 сая доллар хандивласан өнөөх Пинчук чинь Майданы хувьсгалт бүлгүүдийг санхүүжүүлж байжээ. Энэ инээдмийн жүжиг хэзээ ч дуусахгүй” хэмээн Америкийн сэтгүүлч Марк Эймс бичсэн байна. “Пинчук Жон Керригээс эхлээд Тони Блэр хүртэл түүнээс мөнгө аваагүй хэн нэгнийг нэрлэ дээ” хэмээн The Buzz feed хэвлэлийн газрын редактор, америкийн сэтгүүлч бүсгүй Мириам Элдер бичжээ. Өөрөөр хэлбэл, Трампад Пинчукийн нөлөөлсөн тухай баримт (аргумент) харин Клинтонд Пинчук нөлөөлсөн тухай баримт болж хувирч байна. Аль ч тохиолдолд түүний өглөгийг сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого гэж тайлбарлаж болно. Украины хашир олигарх америкийн улс төрийн намуудын өөр хоорондоо шидэлцэх ширээний теннисний бөмбөг болж хувирчээ.   Хайчин галын дундах украины олигархууд Пинчукийн энэхүү өгөөмөр авир юуны өмнө АНУ-д хийдэг түүний бизнестэй холбоотой юм байна. Түүний санхүү – аж үйлдвэрийн “Интерпайп” бүлэг нийт ган хоолойн экспортын ойролцоогоор 19% - д хүрдэг ган хоолойн бүтээгдэхүүнийг АНУ – д гаргадаг ажээ. Үнэхээр ч, үнийн асуудлаар хүлээх хариуцлагын тухай хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусгавар болж байсан 2017 оны долдугаар сард АНУ хэлэлцээрийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, украины ган хоолойд хөнгөлөлтийн эсрэг гаалийн татвар ногдуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ. 2017 онд түүний компани ган хоолойн болон төмөр замын бүтээгдэхүүний борлуулалтын тонныг 35% - иар нэмэгдүүлж, сүүлийн гурван жилийн дээд амжилт тогтоосон нь АНУ – д газрын тос, байгалийн хийн олборлолт өссөнтэй ч бас холбоотой юм. Харин одоо “Интерпайп” – ын бизнес саяхан Трампын тогтоосон гангийн импортын татварт өртөж, хохирол амсах байх. Нью-Йорк Таймс сонин “украины олиггүй олигарх” – ыг илчлэнгээ америкийн ган үйлдвэрлэгчид америкийн зах зээл дээр хууль бус хөнгөлөлт эдэлж байсанд түүнийг буруутгаж байна хэмээн сануулжээ. Өөрийн бизнесийг аюулгүй болгох, АНУ- ын хүч чадалтай удирдлагаас зүй ёсны дэмжлэг худалдаж авахын тулд украины олигархууд уламжлал ёсоор “өндгийг сав тус бүрээр тараан байршуулахыг” хичээж байна. Гэхдээ америкийн улстөрчдийн шөргөөцөлдөөн даамжрахын хэрээр тэд улам бүр алх, дөшний засварт хавчуулагдах болов. Улс төрийн өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаах шалтаг нь украины олигархтай тогтоосон холбоо харилцаа болсоор байна. “Хоёулангаас нь шан хүртдэг” “хоёр эзний ганц зарц” – ын сонгодог нөхцөл байдал энэ тохиолдолд бий болжээ. Украины олон томоохон бизнесмены хувьд ийм бодлого нийтлэг ажээ. Тухайн үедээ “Вангийн хэргэм, зэрэг” – ийг худалдаж авдаг байсны нэг адил тэд өнөөдөр хэн хүчтэйнх нь ивээлийг өөртөө худалдаж авцгааж байна. Гэсэн хэдий ч тэдний өгөөмөр өглөг хандивыг авилга, хээл хахуулийн болон хууль бус оролцооны гэмт хэргийн баримт болгон сануулах цаг мөч ирж байна. “Стратеги XXI” төвийн ерөнхийлөгч Михаил Гончарын мэдэгдсэнээр “Үндэсний бус, олигархуудын ашиг сонирхол бүхнийг тодорхойлдог авлигажсан төрийн аппараттай улс оронд стратегийн чиглэлүүдэд олигархууд дор хаяж провайдерууд болдог. Үүний тод жишээ нь Пинчук. Дараа нь харин ялагдал, бохиртсон нэр хүнд (имиж), гарцаагүй ногдох ял зэм бүхний үнийг төлөх хэрэг гарна” гэсэн байна. Түүний үзэж байгаагаар дэвшилт ивээн тэтгэгчдийн дүрд тоглох гэсэн украины олигархуудын оролдлого амархан мултрах аргагүй америкийн хууль шүүхийн хараа хяналтаас тэднийг сэргийлэн хамгаалж чадахгүй гэдгийг ойлгохгүй байна.  “Баруунд энэ бол бүтэхгүй юм шиг санагдах байх, гэхдээ Украин хэдийгээр авлигажсан улс орон боловч тэнд дэвшилт олигархын хэсэг байдаг, тэдгээрийн анхдагч нь Виктор Пинчук. Чухамхүү үүний төлөө л Пинчук иймэрхүү төслүүдэд мөнгө оруулдаг, түүнд Леонид Кучмагийнхтай нэг адил өөрийн гэсэн бодол санаа олон бий. Хэрвээ америкийн хууль шүүх энэ бүгдийг өөр өнцгөөр харах аваас ямар ч YES, Давост юм уу, аль эсвэл Мюнхенд барих “Украины өглөөний цай” тус нэмэр болж чадахгүй. Үүнийг л украины олигархууд одоохондоо ойлгохгүй байгаа юм”  хэмээн Михаил Гончар өгүүлж байна. Америкийн дотоод дахь улс төрийн тэмцэлд украины аливаа олигарх бол хэзээ ч сольж болдог жижигхэн амьтан буюу америкийн удирдлагаас ээл ивээл уйгагүй эрж хайсан, өөрийн ашиг сонирхлыг лоббидох оролдлого хийсэн хэдэн арван улс орны бизнесменүүдийн л төлөөлөл билээ. Гол төлөв тэднийг тодорхой цаг мөч хүртэл сааж болдог, шаардлага тулгарвал авлига, хээл хахуулийн талаар гэнэт санангаа “нядалж” болдог өвөрмөц маягийн “саалийн үнээ” хэмээн үнэхээр авч үздэг. Дуулианы гол бай болсон Виктор Пинчукийн хувьд гунигт тавилангаас аврагдах гарц нь “ардчиллыг урагшлуулах” ямар нэгэн хэрэгцээнд зориулж илүү томоохон өглөг өргөх явдал байж магадгүй юм. Дмитрий Ковалевич  www.ukraina.ru Эх сурвалж: polit.mn  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

8 цаг 38 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 40 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

8 цаг 42 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 37 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 59 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 57 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

13 цаг 30 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 51 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

17 цаг 25 мин