Германы Ерөнхийлөгч  сирийн зөрчлийг хамтдаа шийдэхийг Путин, Трамп хоёрт уриаллаа

2018-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Сирид хийсэн цэргийн цохилтын дараа Германы Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Арабын энэ орны зөрчлийн шийдлийг хамтдаа эрж хайхыг оросын болон америкийн тэргүүн Владимир Путин, Дональд Трамп нарт уриаллаа. “Их гүрнүүд том хариуцлага хүлээнэ. Энд эхний алхам хэрэгтэй, дэлхий дахинд хамаатай энэ алхмыг Путин, Трамп нар заавал хийх ёстой” гэсэн түүний үгийг ТАСС эш татав. ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн бодлоор хэрвээ Вашингтон, Москва хоёр “Сирийн асуудлаар харилцан бие биедээ ойртох арга замыг эрж олохгүй бол” Сирийн нөхцөл байдал огт сайжрахгүй хэвээр байх ажээ. "Бид өнөөдөр Орос-Германы харилцаан дахь хурцадмал байдлын шинэ түвшинд гарлаа” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. Үүний зэрэгцээ бямба гарагт НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя Сирид хийсэн цохилттой холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ АНУ, түүний холбоотнуудын бодлогыг олон улсын харилцаан дахь “танхайрал” гэж нэрлэсэн талаар Риа-Новости мэдээллээ. "Бүх зүйл өмнөх бүдүүвч зургаар: өдөөн хатгалга, худал гүтгэлэг, буруу зэмлэл, шийтгэл. Олон улсын ажил хэргийг одоо та бүхэн ингэж явуулахыг хүсч байна гэж үү дээ?” хэмээн асуулт тавьсан юм. “Энэ бол танхайрал, тэгэхдээ цөмийн зэвсэг бүхий гол гүрнүүдийн асуудал ярьж байгаа болохоор энэ бол тийм жижигхэн ч танхайрал биш шүү” хэмээн Небензя онцолсон. Оросын байнгын төлөөлөгч Америкийн талыг НҮБ-ын Дүрмийг үл тоосон, байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн нэр хүндийг гутаасан хэмээн буруутгасан байна. Харин АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли Орос улс Сирид болж байгаа үйл явдлын баримтыг мушгин гуйвуулж байна, гэхдээ сирийн дэглэм дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Думад химийн зэвсэг хэрэглэсэн нотлох баримт байгаа хэмээн мэдэгджээ. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 48 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 6 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 32 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 32 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 28 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин