“Монгол базальт” компани чулуунаас дулаан ялгаруулж байна

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Зууны мэдээ” сонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа  “Монгол базальт” компанийн үйл ажиллагааг онцолж байна.   Галд шатдаггүй, усанд нордоггүй, хөвөн хөөс шиг хөнгөн атлаа дуу чимээ, дулаан хүйтнийг тусгаарладаг “шидэт” хана туургатай барилга байшингууд нийслэлд олноороо сүндэрлэх болов. Учир нь монгол­чууд саяхан галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас “Basaltwool” брэндийн чулуун хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Инженер, технологич Л.Ариунболд Дани, Орос, Хятад болон Европын улс орнуудын туршлага судалсаны үндсэн дээр Манай улсад чулуун хөвөн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж “Монгол базальт” компанийг үүсгэн байгуулсан байна. Хүн амьдралынхаа 70-80 хувийг ямар нэг барилга байгууламж дотор өнгөрөөдөг. XXI зууны хүмүүсийн амьдралын энэхүү хэвшлийг  нэгэнт өөрчлөх боломжгүй учраас халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, гал усны аюулаас бүрэн хамгаалагдсан, дуу чимээгүй, эрүүл мэндэд хор нөлөөгүй материалаар баригдсан байшин л эрэлт хэрэгцээ болоод байна. Үүнийг “Монгол базальт” компани чулуун хөвөнгийн тусламжтай­гаар шийдэж эхэллээ. Базальтаар зөвхөн барил­гын материал төдийгүй галд шатдаггүй даавуу, уураг, эрдэс хөвөн, мяндсан утас, ширэм, дулаалгын материал  гээд л гарт баригдах эдлэл хэрэглэл бүхнийг хийх боломжтойн зэрэгцээ ногоон ургамлын тариа­лал­тад хүртэл ашигладаг ажээ. Тэр ч байтугай сүүлийн үед галт уулын чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс нь энергийн эмчилгээний нэг төрөл болжээ. Мөн базальтаас гаргаж авсан төмөр утсан  сараалж, мяндаслаг хавтанг төмөр замын дэр мод юм уу асфальтан замын дор дэвсвэл зам эвдэрч цөмрөхгүй бат бөх болдог гэнэ.  

Дэлгэрэнгүй мэдээл­лийг та бүхэн тус компаний http://www.rockwool.mn/ вэб хуудаснаас уншаарай. Холбоо барих:

Утас:99076695

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 21 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 21 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 17 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин