БНХАУ өөрийн загвар, онол, стратеги болон туршлагыг  хуваалцахыг хүсч байна

2018-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жиньпин, Боао 2018 Азийн эдийн засгийн  чуулга уулзалтад оролцох олон улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  Мөн өчигдөр  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзсан байна.  Тэрээр энэ үеэр олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатайг онцлоод үүний  тулд дэлхийн орнуудын хамтын ажиллагаа, чухал болохыг тэмдэглэв. Тэрээр эцэст нь хэлэхдээ, “БНХАУ өөрийн загвар, онол, стратеги болон туршлагыг  бусад оронтой хуваалцахыг хүсч байна” гэжээ.  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш БНХАУ-ын Коммунист намын төв хорооны олон улсын харилцааны газрын дарга Ян Цзечи, Гадаад хэргийн сайд Ван И болон ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж ярилцсан байна.  Тэд энэ үеэр олон талт хамтын ажиллагаа, энхтайвныг хадгалахад хамтран ажиллах, аюулгүй байдал болон дэлхийн нийгэм эдийн засгийн байдлын хөгжлийн талаар хэлэлцжээ.  Мөн Ши Жиньпин Австрийн ерөнхийлөгч Александ Ван дер Беллентэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратегийн хамтын түншлэлийг бий болгох талаар ярилцсан байна.   БОАО-2018 ЧУУЛГАНЫ ДАРГААР БАН ГИ МҮНИЙГ СОНГОВ   НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг  БНХАУ-ын  Боао хотод болж байгаа Азийн эдийн засгийн чуулга уул­залтын төлөөлөн удир­дах зөвлөлийн даргаар өчиг­дөр сонгожээ. Тэ­рээр энэ байгууллагын удирдах зөвлөлийн дарга, Японы ерөнхий сайд асан Ясүо Фүкүдагийн орыг залгамжилж байгаа юм. Харин чуулганы дэд даргаар БНХАУ-ын ард түмний банкны захирал асан Чжоу Сяочуанийг Га­даад хэргийн орлогч сайд Ли Баодуныг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ.   “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛНА   Жил бүр зохиогддог энэ  чуулган нь БНХАУ-ын Боао хотод энэ сарын 11-ныг дуустал үргэл­жилнэ.Тэд энэ үеэр чуулганы хөтөлбөрт ор­сон Ази тивийг илүү нээлттэй болгох, өрсөл­дөх чадвар болон шинэч­лэлийн төвшинг ахиулах арга замыг хайх тухай орон нутгийн болон олон улсын тухай олон талт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чуулганд  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард, Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Бэллен болон Филлипиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын 2000 гаруй зочин оролцож байгаа юм. Өнөөдөр ерөн­хийлөгч Ши Жиньпин чуул­ганы нээлтийн үгийг хэлэх бөгөөд энэ үеэр орон нутгийн болон олон улсын байдалтай холбоотой  БНХАУ-ын баримталж буй байр суурийн талаар ярих ажээ.  Үүнээс гадна чуулганы хөтөлбөрт орсон тив хоорондыг холбох “Нэг зам-нэг бүс” төслийн талаар танилцуулах юм байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 9 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 27 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 53 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 53 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 49 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин