Хуучин хэв хашмалаа шинэчлүүлээрэй

2018-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН Зууны мэдээ” сонин “Барилга бүтээн байгуулалт” булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаараатаа “ТАСО” компанийн нэвтрүүлсэн хэв хашмалын шинэ дэвшилтэт технологийг онцоллоо.   Монголын анхны хэв хашмалын үйлдвэр “ТАСО” компани БНСУ-ын шинэ дэвшилтэт тех­­­­ноло­гийн тоног төхөө­рөмжийг хэв хашмалынхаа үйлдвэрт нэвтрүүлжээ. Хэв хашмал хуучрахаар сэргээж чадахгүйгээс агуулахад удаан хугацаагаар хадгалдаг. Эцэст нь төмрийн хогонд өгөх нь элбэг тохиолддог. Энэ нь санхүүгийн хувьд ч үргүй зардал болж буйг барилгын салбарынхан ярьж байна. Тиймээс “ТАСО” компани төмрийн үртсээр буудаж хэв хашмалыг шинэчилдэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр хуучин хэв хашмалыг өндөр даралтат төмөр үрлээр буудаж шинэчилдэг байна. Дэвшилтэт технологи Монголд нэвтэрснээр барилгын компаниудын зардлыг хэмнэж буйг салбарынхан онцолж байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэглэх боломжгүй байсан хэв хашмалыг шинэ мэт болгож засварласнаар зардлыг бууруулж буй гэж. “ТАСО” хэв хашмалын үйлдвэрийн хувьд БНСУ-ын хэв хашмал, дагалдах эд ангиуд болох дотор, гадна булан, тай зэргийг шинээр үйлдвэрлэх технологийг Монголдоо амжилттай нутагшуулж, зах зээлд нийлүүлж байгаагаа дуулгасан юм. Мөн тус компани дурын хэмжээтэй, тусгай хэв, тунелийн ханч панел зэргийг анхан шатнаас нь суурь машин дээр боловсруулан үйлдвэрлэж байгаа аж. Хэв хашмалаар барилга барьдаг бүрэн цутгамал хийц нь өндөр бүтээмжтэй, санхүүгийн болон цаг хугацааны хэмнэлтэйгээрээ онцлог. Түүнчлэн хог хаягдал багатай, байгальд ээлтэй барилга угсралтын хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Монголдоо үйлдвэрлэсэн, буух эзэнтэй буцах хаягтай чанар сайтай, удаан эдэлгээтэй хэв хашмалыг импортын үнээс доогуур үнээр худалдаж авах, хуучин пумаа хурдан шуурхай засварлуулах, хэв хашмал түрээслэх зэрэг үйлчилгээг “ТАСО” компаниас авч болно хэмээн ерөнхий захирал Т.Отгонбаяр онцлов. Үргэлж хэрэглэгчдээ дээдэлж, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлэн ажиллах уриатай компаниас хэв хашмалтай холбоотой бүхий л үйлчилгээг авахыг барилгын салбарынханд уриалж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 13 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 13 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин